II CORINTHIANS
Chapter 8
II C | MonKJV | 8:1 | Үүнээс гадна ахан дүүс ээ, Македонийн чуулганууд дээр цутгагдсан Шүтээний энэрлийн талаар, | |
II C | MonKJV | 8:2 | тэдний баяр хөөрийн бялхсан байдал ба гүн ядуурал нь гай зовлонгийн асар их сорилт дунд тэдний өгөөмөр байдлын баялгууд руу хэрхэн бялхсаныг мэдүүлье. | |
II C | MonKJV | 8:3 | Яагаад гэвэл тэд чадлынхаа хэрээр, бүр чадлаасаа давсан байдлаар сайн дураараа өгснийг би гэрчилнэ. | |
II C | MonKJV | 8:4 | Тэрхүү бэлгийг мөн ариун хүмүүсийн төлөөх үйлчлэл дэх хамтын оролцоог нь хүлээн авахыг тэд биднээс ихэд хичээнгүйлэн гуйсан. | |
II C | MonKJV | 8:5 | Мөн тэд үүнийг бидний найдаж байснаар бус, харин өөрсдийгөө эхлээд Эзэнд, тэгээд Шүтээний хүслээр бидэнд өгч гүйцэтгэсэн. | |
II C | MonKJV | 8:6 | Иймд тэрхүү энэрлийг ч бас та нарын дотор эхлүүлсэн шигээ тийнхүү бас дуусгахыг бид Тийтосоос хүссэн. | |
II C | MonKJV | 8:7 | Тийм учраас та нар бүх зүйл дотор, итгэл ба үг ярианд, мэдлэг ба бүх хичээл зүтгэлд, бидэнд зориулсан хайрандаа бялхсан байдаг шигээ яг үүнчлэн энэ энэрэл дотор ч бас бялхсан бай. | |
II C | MonKJV | 8:8 | Би тушаал мэтээр биш, харин бусдын зүтгэлээс болоод бас та нарын хайрын чинхүү байдлыг батлахын тулд хэлж байна. | |
II C | MonKJV | 8:9 | Учир нь хэдийгээр тэр баян байсан ч та нар түүний ядуурлаар дамжин баян болж болохын тулд тэр та нарын төлөө ядуу болсон учраас та нар бидний Эзэн Есүс Христийн энэрлийг мэддэг. | |
II C | MonKJV | 8:10 | Мөн үүгээр би зөвлөгөө өгье. Яагаад гэвэл та нарт ашиг тустай нь энэ юм. Та нар зөвхөн хийхийн тулд бус, харин бас хүсэж байгаад нэг жилийн өмнө үүнийг эхэлсэн байсан. | |
II C | MonKJV | 8:11 | Тиймээс эдүгээ хийж байгаагаа гүйцээ. Ямар чин хүсэл байсан түүн шигээ гүйцэтгэлийг байгаа зүйлээсээ бас тийн бий болго. | |
II C | MonKJV | 8:12 | Учир нь юуны өмнө чин хүсэл байвал хүн байхгүй зүйлээрээ бус, байгаагийнхаа дагуу өгөх нь тааламжтай. | |
II C | MonKJV | 8:14 | Харин эрх тэгш байдлын үүднээс эдүгээ энэ цагт та нарын бялхсан байдал тэдний хэрэгцээг хангаж болох юм. Энэ нь тэдний бялхсан байдал ч бас та нарын хэрэгцээг хангаж болохын тулд юм. Ингэснээр эрх тэгш байдал байх юм. | |
II C | MonKJV | 8:15 | Энэ нь, Ихийг цуглуулсанд нь бялхаагүй. Мөн багыг цуглуулсанд нь дутаагүй хэмээн бичигдсэний дагуу юм. | |
II C | MonKJV | 8:16 | Харин Тийтосын зүрх сэтгэлд та нарын төлөөх яг ийм анхаарал халамжийг өгсөн Шүтээнд талархал нь байг. | |
II C | MonKJV | 8:17 | Учир нь тэр үнэхээр энэхүү уриалгыг хүлээн авсан. Гэхдээ илүү хичээл зүтгэлтэй тэрбээр өөрийнхөө хүслээр та нар луу явсан. | |
II C | MonKJV | 8:18 | Мөн бид түүнтэй хамт мөнөөх дүүг илгээсэн. Түүний тухай магтаал сайн мэдээн дотор бүх чуулган даяар байдаг. | |
II C | MonKJV | 8:19 | Тэгээд зөвхөн энэ ч биш, харин бас нэг л Эзэний яруу алдар болон та нарын чин хүслийн илэрхийллийн төлөө биднээр үйлчлэгдэж буй энэ энэрлийн хамт тэрбээр бидэнтэй аялахаар чуулгануудаас сонгогдсон юм. | |
II C | MonKJV | 8:20 | Энэ нь биднээр үйлчлэгдэж буй энэхүү бялхсан зүйлд биднийг хэн нэг нь буруутгах вий гэдэг энэ зүйлээс зайлсхийж, | |
II C | MonKJV | 8:21 | зөвхөн Эзэний өмнө төдийгүй бас хүмүүсийн ч өмнө шударга байдлуудыг хангахын тулд байлаа. | |
II C | MonKJV | 8:22 | Тэгээд би та нарт их итгэлтэй байгаа тул бид тэдний хамт дүүгээ илгээсэн. Тэрбээр олон зүйлд хичээл зүтгэлтэй гэдгийг бид олонтаа баталсан. Харин одоо бүр илүү хичээл зүтгэлтэй байгаа. | |
II C | MonKJV | 8:23 | Хэрэв Тийтосын талаар асуулт байвал тэр бол та нарын төлөөх миний хамтрагч бас хамтран туслагч юм. Хэрэв ахан дүүсийн маань талаар асуулт байвал тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн яруу алдар юм. | |