II CORINTHIANS
Chapter 10
II C | MonKJV | 10:1 | Эдүгээ Христийн дөлгөөн ба элэгсэг байдлаар Паулос би өөрөө та нараас хичээнгүйлэн гуйя. Би та нарын дунд байхдаа дорд байдаг харин байхгүй байхдаа та нар луу зоригтой ханддаг. | |
II C | MonKJV | 10:2 | Гэхдээ би та нарын дунд байх үедээ, биднийг махбодын дагуу алхдаг гэж үздэг зарим хүний эсрэг зоригтой байна гэж бодож байгаа тэрхүү итгэлтэй байдлаараа эрс шийдэмгий байчихгүйн тулд та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
II C | MonKJV | 10:4 | (Яагаад гэвэл бидний байлдааны зэр зэвсэг бол махбодынх биш, харин цайз бэхлэлтийг Шүтээнээр дамжуулан сүйрэлд хүргэх хүчтэй.) | |
II C | MonKJV | 10:5 | Бид Шүтээний мэдлэгийн эсрэг төсөөллүүдийг мөн өөрийгөө өргөмжилдөг өндөр дээд зүйл бүрийг доош чулуудаж бас бодол бүрийг Христийн дуулгавартай байдал руу олзлон | |
II C | MonKJV | 10:6 | улмаар та нарын дуулгавартай байдал биелэгдэх үед бүх дуулгаваргүй байдлаас өшөө авахын тулд бэлэн байдал дотор байна. | |
II C | MonKJV | 10:7 | Та нар юмсыг гадна харагдах байдлынх нь дагуу хардаг уу? Хэрэв хэн нэг нь өөртөө Христийнх гэж дотроо бат итгэдэг бол тэр хүн Христийнх байгаа шиг үүнчлэн бид ч бас Христийнх мөн гэдэг энэ зүйлийг тэр өөртөө дахин бодог. | |
II C | MonKJV | 10:8 | Учир нь та нарын сүйрлийн төлөө бус, харин босгон байгуулалтын төлөө Эзэний бидэнд өгсөн тэрхүү эрх мэдлийнхээ талаар илүү зүйлийг сайрхах боллоо ч би ичээгдэхгүй. | |
II C | MonKJV | 10:10 | Учир нь тэд, Түүний захидлууд жинтэй бас хүчтэй. Харин биеэрээ хамт байхуй нь сул дорой бас яриа нь болхи гэлцдэг. | |
II C | MonKJV | 10:11 | Ийм хүн, бид байхгүй байхдаа захидлууд дахь үгэндээ ямар байдаг шигээ, хамт байхдаа үйлс дотроо яг тийм байх болно гэдэг энэ зүйлийг бодог. | |
II C | MonKJV | 10:12 | Учир нь өөрсдийгөө сайшаан танилцуулдаг зарим хүмүүстэй бид өөрсдийгөө жишиж эсвэл өөрсдийгөө харьцуулж зүрхэлдэггүй. Харин өөрсдийгөө өөрсдөөрөө хэмждэг бас өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг тэд бол ухаант мэргэн биш. | |
II C | MonKJV | 10:13 | Гэвч бид аливаа зүйлийн талаар хэр хэмжээгүйгээр бус, харин Шүтээний бидэнд түгээсэн тэрхүү хэмжүүрийн хэр хэмжээний дагуу, бүр та нар луу хүрч очсон хэр хэмжээний дагуу сайрхана. | |
II C | MonKJV | 10:14 | Яагаад гэвэл бид өөрсдөөрөө та нар луу хүрч очоогүй мэтээр өөрсдийгөө хэр хэмжээнээсээ хэтрүүлээгүй. Учир нь хаа байсан та нар луу бид бас л Христийн сайн мэдээний тунхаглал дотор очсон. | |
II C | MonKJV | 10:15 | Бид хэр хэмжээнээсээ гадуур зүйлс буюу бусдын хөдөлмөрөөр сайрхаагүй. Харин та нарын итгэл өсөн нэмэгдэхэд бид өөрсдийн хэмжүүрийн дагуу та нараар бялхсан байдалтайгаар өргөжин тэлэгдэнэ гэдэг найдвар бидэнд бий. | |
II C | MonKJV | 10:16 | Энэ нь та нараас цааших нутгуудад сайн мэдээг тунхаглахын тулд мөн бидний гарт бэлдэж өгсөн өөр хүний хэмжүүрээр сайрхахгүйн тулд юм. | |