II CORINTHIANS
Chapter 3
II C | MonKJV | 3:1 | Бид өөрсдийгөө дахин сайшаан танилцуулж эхлэх үү? Эсвэл бидэнд, зарим хүмүүсийн адилаар та нарт хандсан танилцуулгын захидлууд эсвэл та нараас танилцуулгын захидлууд хэрэгтэй юү? | |
II C | MonKJV | 3:2 | Та нар бол бидний зүрх сэтгэлд бичигдсэн, бүх хүнээр танигдсан бас уншигдсан бидний захидал билээ. | |
II C | MonKJV | 3:3 | Та нар бол бэхээр бус, харин амьд Шүтээний Сүнсээр, чулуун хавтангууд дээр бус, харин зүрхний махан хавтангууд дээр бичигдсэн, биднээр үйлчлүүлсэн Христийн захидал байхаар илээр тунхаглагдсан. | |
II C | MonKJV | 3:5 | Энэ нь бид ямар нэг зүйлийг өөрсдөөс мэт бодохоор өөрсдийн чадамжтай биш, харин бидний чадамж Шүтээнээс байдаг. | |
II C | MonKJV | 3:6 | Тэрбээр бас биднийг бичгийн бус, харин сүнсний шинэ гэрээний үйлчлэгч нар байх чадвартай болгосон. Учир нь бичиг үхүүлдэг харин сүнс амьдруулдаг. | |
II C | MonKJV | 3:7 | Гэвч хэрэв чулуунууд дээр сийлэгдэн бичигдсэн үхлийн үйлчлэл нь үгүй болгогдох сүр жавхаатай байснаар Мошээгийн нүүрний сүр жавхаанаас болоод Израйлийн хөвгүүд түүний нүүр лүү эгц харж чадахгүй байсан юм бол | |
II C | MonKJV | 3:9 | Учир нь хэрэв яллалтын үйлчлэл нь сүр жавхаатай юм бол зөв байдлын үйлчлэл нь сүр жавхаагаар бүр илүүтэй бялхдаг. | |
II C | MonKJV | 3:10 | Яагаад гэвэл бүр илүү давсан энэхүү сүр жавхаанаас болоод сүр жавхаатай болгогдсон байсан нь энэ талаараа ямар ч сүр жавхаагүй болсон. | |
II C | MonKJV | 3:11 | Учир нь хэрэв үгүй болгогдсон нь сүр жавхаатай байсан юм бол үлдээд байгаа нь бүр илүүтэйгээр сүр жавхаатай байдаг. | |
II C | MonKJV | 3:13 | Улмаар энэ нь Мошээ нүүрнийхээ өмнүүр гивлүүр тавьснаар үгүй болгогдсон тэр зүйлийн төгсгөлийг Израйлийн хүүхдүүд харж чадаагүйтэй адилгүй юм. | |
II C | MonKJV | 3:14 | Харин тэдний оюун бодол сохорсон байв. Учир нь энэхүү гивлүүр нь энэ өдрийг хүртэл хуучин гэрээний уншлагаар ч авагдаагүй хэвээр байна. Энэ гивлүүр нь Христ дотор үгүй болгогдсон. | |
II C | MonKJV | 3:15 | Харин энэ өдрийг хүртэл Мошээ уншигдах үед уг гивлүүр тэдний зүрх сэтгэл дээр байдаг. | |