Site uses cookies to provide basic functionality.

OK
II CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 3
II C MonKJV 3:1  Бид өөрсдийгөө дахин сайшаан танилцуулж эхлэх үү? Эсвэл бидэнд, зарим хүмүүсийн адилаар та нарт хандсан танилцуулгын захидлууд эсвэл та нараас танилцуулгын захидлууд хэрэгтэй юү?
II C MonKJV 3:2  Та нар бол бидний зүрх сэтгэлд бичигдсэн, бүх хүнээр танигдсан бас уншигдсан бидний захидал билээ.
II C MonKJV 3:3  Та нар бол бэхээр бус, харин амьд Шүтээний Сүнсээр, чулуун хавтангууд дээр бус, харин зүрхний махан хавтангууд дээр бичигдсэн, биднээр үйлчлүүлсэн Христийн захидал байхаар илээр тунхаглагдсан.
II C MonKJV 3:4  Мөн Христээр дамжин Шүтээн рүү хандсан ийм итгэлтэй байдал бидэнд бий.
II C MonKJV 3:5  Энэ нь бид ямар нэг зүйлийг өөрсдөөс мэт бодохоор өөрсдийн чадамжтай биш, харин бидний чадамж Шүтээнээс байдаг.
II C MonKJV 3:6  Тэрбээр бас биднийг бичгийн бус, харин сүнсний шинэ гэрээний үйлчлэгч нар байх чадвартай болгосон. Учир нь бичиг үхүүлдэг харин сүнс амьдруулдаг.
II C MonKJV 3:7  Гэвч хэрэв чулуунууд дээр сийлэгдэн бичигдсэн үхлийн үйлчлэл нь үгүй болгогдох сүр жавхаатай байснаар Мошээгийн нүүрний сүр жавхаанаас болоод Израйлийн хөвгүүд түүний нүүр лүү эгц харж чадахгүй байсан юм бол
II C MonKJV 3:8  сүнсний үйлчлэл нь хэрхэн илүү сүр жавхаатай байхгүй байх вэ?
II C MonKJV 3:9  Учир нь хэрэв яллалтын үйлчлэл нь сүр жавхаатай юм бол зөв байдлын үйлчлэл нь сүр жавхаагаар бүр илүүтэй бялхдаг.
II C MonKJV 3:10  Яагаад гэвэл бүр илүү давсан энэхүү сүр жавхаанаас болоод сүр жавхаатай болгогдсон байсан нь энэ талаараа ямар ч сүр жавхаагүй болсон.
II C MonKJV 3:11  Учир нь хэрэв үгүй болгогдсон нь сүр жавхаатай байсан юм бол үлдээд байгаа нь бүр илүүтэйгээр сүр жавхаатай байдаг.
II C MonKJV 3:12  Тиймээс бидэнд ийм найдвар байдаг тул бид маш тодорхой үг яриа ашигладаг.
II C MonKJV 3:13  Улмаар энэ нь Мошээ нүүрнийхээ өмнүүр гивлүүр тавьснаар үгүй болгогдсон тэр зүйлийн төгсгөлийг Израйлийн хүүхдүүд харж чадаагүйтэй адилгүй юм.
II C MonKJV 3:14  Харин тэдний оюун бодол сохорсон байв. Учир нь энэхүү гивлүүр нь энэ өдрийг хүртэл хуучин гэрээний уншлагаар ч авагдаагүй хэвээр байна. Энэ гивлүүр нь Христ дотор үгүй болгогдсон.
II C MonKJV 3:15  Харин энэ өдрийг хүртэл Мошээ уншигдах үед уг гивлүүр тэдний зүрх сэтгэл дээр байдаг.
II C MonKJV 3:16  Гэвч энэ нь Эзэн рүү эргэх үед гивлүүр зайлуулагдана.
II C MonKJV 3:17  Эдүгээ Эзэн бол тэрхүү Сүнс бөгөөд Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.
II C MonKJV 3:18  Харин Эзэний яруу алдрыг гивлүүргүй нүүртэйгээр толинд харж буй бид бүгд яг тэр төрх рүү, бүр Эзэний Сүнсээр яруу алдраас яруу алдар луу өөрчлөгдсөн.