Site uses cookies to provide basic functionality.

OK
II CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 11
II C MonKJV 11:1  Өчүүхэн мунхаглалд минь намайг та нар тэвчдэг ч болоосой. Гэсэн ч үнэхээр намайг тэвчээрэй.
II C MonKJV 11:2  Учир нь би та нарыг Шүтээний хардалтаар харддаг. Яагаад гэвэл би та нарыг нэг нөхөрт сүй тавиулсан нь ариун онгоноор чинь Христэд толилуулахын тулд юм.
II C MonKJV 11:3  Гэвч могой Ээваг залиараа мэхэлсэн шиг Христ рүү байдаг тэрхүү чин сэтгэлээс та нарын оюун бодол ямар нэгэн байдлаар тийнхүү завхруулагдах вий гэж би айдаг.
II C MonKJV 11:4  Учир нь хэрэв бидний номлодоггүй өөр Есүсийг номлодог хүн ирвэл, эсвэл та нар өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сүнсийг эсвэл өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сайн мэдээг хүлээн авбал та нар сайн тэвчиж магадгүй.
II C MonKJV 11:5  Яагаад гэвэл би өөрийгөө хамгийн агуу төлөөлөгчдөөс дор биш гэж үздэг.
II C MonKJV 11:6  Гэхдээ хэдийгээр би хэл яриагаар болхи ч харин мэдлэгээр тийм биш. Гэвч бид бүх зүйлд та нарын дунд бүрэн ил болгогдсон.
II C MonKJV 11:7  Эсвэл би Шүтээний сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласан учраас та нар өргөмжлөгдөж болохын тулд би өөрийгөө даруу болгосноороо бүдрүүлэлт үйлдсэн юм уу?
II C MonKJV 11:8  Би та нарт үйлчлэхийн тулд бусад чуулгануудаас цалин авснаараа тэднийг дээрэмдсэн.
II C MonKJV 11:9  Мөн би та нартай байхдаа бас гачигдаж байхдаа хэнд ч нэрмээс болоогүй. Учир нь надад дутагдаж байсан зүйлийг Македониас ирсэн ахан дүүс хангасан. Тэгээд та нарт дарамт болохоос би бүх зүйлд өөрийгөө сэргийлж байсан, сэргийлсээр ч байх болно.
II C MonKJV 11:10  Христийн үнэн миний дотор байгаа тул Ахаиагийн бүс нутагт энэ сайрхлаас хэн ч намайг зогсоохгүй.
II C MonKJV 11:11  Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Шүтээн мэдэж байгаа.
II C MonKJV 11:12  Гэвч би юу хийдэг, түүнийгээ л хийнэ. Энэ нь завшаан эрэлхийлдэг тэднээс би завшааныг нь таслахын тулд, сайрхдаг зүйлдээ тэд бидэн шиг гэж харагдаж болохын тулд юм.
II C MonKJV 11:13  Учир нь ийм хүмүүс нь өөрсдийгөө Христийн төлөөлөгчид болгон хувиргадаг хуурамч төлөөлөгчид, заль мэхт ажилчид юм.
II C MonKJV 11:14  Гэхдээ энэ нь гайхмаар юм биш. Учир нь Сатаан өөрийгөө гэрлийн элч болгон хувиргадаг.
II C MonKJV 11:15  Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид өөрсдийгөө зөв байдлын үйлчлэгчид болгон хувиргавал энэ нь агуу юм биш. Тэдний төгсгөл үйлсүүдийнх нь дагуу байх болно.
II C MonKJV 11:16  Би дахин хэлж байна. Хэн ч намайг мунхаг гэж бүү бодог. Харин үгүй бол, би өөрөөрөө жаахан сайрхаж болохын тулд ядаж л намайг мунхаг нэгэн мэтээр хүлээн аваарай.
II C MonKJV 11:17  Ярьж буй зүйлийн минь хувьд, би үүнийг Эзэний дагуу бус, харин итгэлтэйгээр сайрхах байдал дотор мунхаг байдлаар ярьж байна.
II C MonKJV 11:18  Олон хүн махбодын дагуу сайрхдаг учраас би ч бас сайрхана.
II C MonKJV 11:19  Учир нь өөрсдийгөө мэргэн гэж үздэг та нар мунхгуудыг баяртайгаар хүлцдэг.
II C MonKJV 11:20  Яагаад гэвэл хэрэв хэн нэгэн та нарыг боолчилбол, хэн нэгэн та нарыг цөлмөвөл, хэн нэгэн та нараас авбал, хэн нэгэн өөрийгөө өргөмжилбөл, хэн нэгэн нүүр лүү чинь цохивол та нар хүлцдэг.
II C MonKJV 11:21  Биднийг сул дорой байсан юм шигээр гутаасан гутаалтын дагуу би ярьж байна. Гэсэн ч хэн нэг нь юунд зоригтой байна, би (мунхгаар ярьж байна) ч бас зоригтой байна.
II C MonKJV 11:22  Тэд Еврейчүүд үү? Би ч мөн. Тэд Израйльчууд уу? Би ч мөн. Тэд Аврахаамын үр удам уу? Би ч мөн.
II C MonKJV 11:23  Тэд Христийн үйлчлэгчид үү? Би (мунхаг хүн шиг ярьж байна) бүр ч илүү, ажил хөдөлмөрөөр илүү бялхсан, ороолголтуудад хэмжээлшгүй их, шорон гянданд илүү олон удаа, үхэлд байнга байдаг.
II C MonKJV 11:24  Дөчид ганц дутуу ташуурдалтын шархыг Жүүдүүдээс таван удаа хүртсэн.
II C MonKJV 11:25  Би гурван удаа саваадуулж, нэг удаа чулуугаар шидүүлэн, далбаат онгоцны сүйрэлд гурван ч удаа ороод, нэг хоног тэнгисийн гүнд байсан.
II C MonKJV 11:26  Аяллууддаа байнга усны аюулуудад, дээрэмчдийн аюулуудад, нутаг нэгтнийхээ аюулуудад, Жүүд бусчуудын аюулуудад, хотод аюулуудад, эзгүй газарт аюулуудад, тэнгист аюулуудад, хуурамч ах дүүсийн дунд аюулуудад байсан.
II C MonKJV 11:27  Туйлдалт ба шаналал зовиур дунд, байнга унтаагүй байдалд, өлсөж бас цангасан байдалд, байнга өлөн зэлмүүн байдалд, хүйтэнд бас нүцгэн байдалд байсан.
II C MonKJV 11:28  Гаднах эдгээр зүйлээс гадна бүх чуулганд тавих анхаарал халамж өдөр бүр над дээр хуралддаг.
II C MonKJV 11:29  Хэн сул дорой вэ, бас би сул дорой биш үү? Хэн бүдрүүлэгдэж байна вэ, бас би шатаагдаагүй юү?
II C MonKJV 11:30  Хэрэв би сайрхах шаардлагатай болбол өөрийн сул дорой байдалтай холбоотой зүйлсийн талаар сайрхах болно.
II C MonKJV 11:31  Би худал яриагүй гэдгийг мөнхөд магтагдсан бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Шүтээн мэддэг.
II C MonKJV 11:32  Хаан Ареетасын доор байдаг захирагч, намайг Дамаскт баривчлахыг хүсэхдээ Дамаскчуудын хотыг харуулын цэргүүдээр мануулж байсан.
II C MonKJV 11:33  Тэгэхэд намайг цонхоор хана дагуулан сагсан дотор буулгаж улмаар би түүний гараас мултарсан.