Site uses cookies to provide basic functionality.

OK
II CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Prev Up Next Toggle notes
Chapter 1
II C MonKJV 1:1  Шүтээний хүслээр Есүс Христийн нэгэн төлөөлөгч болсон Паулос болон дүү Тимоотеос нараас Кооринтос дахь Шүтээний чуулганд, Ахаиа даяар байгаа бүх ариун хүмүүст,
II C MonKJV 1:2  бидний Эцэг Шүтээн болон Эзэн Есүс Христээс та нарт энэрэл ба амар тайван байг.
II C MonKJV 1:3  Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэг, өршөөлүүдийн Эцэг бас бүх тайтгарлын Шүтээн магтаалтай.
II C MonKJV 1:4  Тэр биднийг бүх гай зовлон дотор маань тайтгаруулдаг. Энэ нь бид Шүтээнээр тайтгаруулагдсан тэрхүү тайтгарлаараа ямар нэгэн зовлон бэрхшээлд буй хүмүүсийг тайтгаруулж чадахын тулд юм.
II C MonKJV 1:5  Учир нь Христийн шаналлууд бидний дотор бялхдаг шиг, бидний тайтгарал ч бас Христээс тийнхүү бялхдаг.
II C MonKJV 1:6  Тэгээд хэрэв бид зовлон эдэлбэл энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө бөгөөд эдгээр нь бас бидний эдэлдэг тэрхүү ижилхэн зовлонгуудыг тэвчин туулахуйд ч үр нөлөөтэй. Хэрэв бид тайтгаруулагдвал энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө юм.
II C MonKJV 1:7  Тэгээд та нар энэхүү зовлонгуудын хуваалцагчид байдаг шигээ үүнчлэн бас тайтгарлынх ч байх болно гэдгийг мэдэж байгаа бидний та нарын төлөөх найдвар бат билээ.
II C MonKJV 1:8  Учир нь ахан дүүс ээ, Азид бидэнд тулгарсан зовлон бэрхшээлийн маань талаар, бид хэмжээлшгүйгээр, хүч тэнхээнээсээ хэтэрснээр дарамтлагдаж, тэгээд бүр аминыхаа тухайд ч горьдлого тасарч байсан гэдгийг та нар мэдэхгүй байгаасай гэж бид хүсэхгүй байна.
II C MonKJV 1:9  Гэвч бид дотроо үхлийн ялтай байсан нь бид өөрсдөдөө биш, харин үхэгсдийг босгодог Шүтээнд бат найдахын тулд байлаа.
II C MonKJV 1:10  Тэр биднийг үлэмж агуу үхлээс аварсан бөгөөд тэр авардаг. Тэр биднийг аварсаар ч байх болно гэдэгт бид түүнд бат найддаг.
II C MonKJV 1:11  Та нар ч бас бидний төлөөх гуйлтаараа хамтдаа тусалснаар олон хүнээр бидэнд соёрхогдсон бэлэгний төлөө бидний өмнөөс олон хүн талархал өргөж байна.
II C MonKJV 1:12  Учир нь бидний баяр хөөр бол энэ буюу бид энэ дэлхийд, бүр илүүтэйгээр та нар луу энгийн байдал ба сүсэг бишрэлт чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Шүтээний энэрлээр амьдарсан гэдэг бидний ухамсрын гэрчлэл юм.
II C MonKJV 1:13  Учир нь та нарын уншдаг эсвэл танин мэдсэнээс өөр ганц ч зүйлийг бид та нарт бичдэггүй. Мөн та нар эцсийг нь хүртэл танин мэднэ гэдэгт би бат найдаж байна.
II C MonKJV 1:14  Яг л Эзэн Есүсийн өдөрт та нар бидний баяр хөөр байхчлан бид ч бас та нарынх мөн гэдгийг та нар зарим талаар танин мэдсэн шиг.
II C MonKJV 1:15  Тэгээд би энэхүү итгэлтэй байдал дотроо та нар луу очихыг өмнө нь бодож байсан. Энэ нь та нарт хоёр дахь ашиг тус байхын тулд,
II C MonKJV 1:16  мөн би Македони руу та нараар дайрч гараад, Македониос та нар луу дахин ирж улмаар та нараар Иудаиа руу үдүүлэхийн тулд юм.
II C MonKJV 1:17  Тиймээс би ийнхүү бодох үедээ хөнгөмсөг байдлыг ашигласан юм уу? Эсвэл миний хувьд за нь за ба үгүй нь үгүй байхын тулд өөрийн шийддэг зүйлсийг би махбодын дагуу шийддэг юм уу?
II C MonKJV 1:18  Харин Шүтээн үнэн байдагчлан бидний та нарт хандсан үг за бас үгүй байгаагүй.
II C MonKJV 1:19  Учир нь та нарын дунд биднээр буюу би, Силуаноос мөн Тимоотеос нараар тунхаглагдсан Шүтээний Хүү, Есүс Христ за ба үгүй байгаагүй. Харин түүн дотор за л байсан.
II C MonKJV 1:20  Учир нь түүн доторх Шүтээний бүх амлалт за бөгөөд түүн дотор Аминь байдаг. Эдгээр нь биднээр дамжин Шүтээний яруу алдар луу байдаг.
II C MonKJV 1:21  Эдүгээ биднийг та нартай хамт Христ дотор босгон байгуулж бас биднийг тосолдог нь Шүтээн юм.
II C MonKJV 1:22  Тэр бас биднийг тамгалсан бөгөөд Сүнсийг бидний зүрх сэтгэлд урьдчилгаанд өгсөн.
II C MonKJV 1:23  Үүнээс гадна би Кооринтост хараахан очоогүй байгаа нь та нарыг хэлтрүүлэхийн тулд юм гэдэгт Шүтээнийг өөрийн сэтгэлийн гэрч болгон дуудаж байна.
II C MonKJV 1:24  Энэ нь бид та нарын итгэлийг захирдаг учраас биш, харин та нарын баяр хөөрөнд туслагчид учраас билээ. Яагаад гэвэл та нар итгэлээр зогсож байна.