II CORINTHIANS
Chapter 12
II C | MonKJV | 12:2 | Би Христ доторх нэгэн хүнийг арван дөрвөн жилийн өмнө мэдэж байсан. (Бие дотроо эсэхийг нь би хэлж чадахгүй. Эсвэл биеэсээ гадна эсэхийг нь хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.) Энэ хүн гурав дахь тэнгэр лүү аваачигдсан юм. | |
II C | MonKJV | 12:3 | Тэгээд энэ эр (Бие дотроо юу эсвэл биеэсээ гадна уу гэдгийг би хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.) | |
II C | MonKJV | 12:4 | хэрхэн ер бусын цэцэрлэг рүү аваачигдаж бас хүмүүний хувьд ярихад хуульд нийцгүй, ярьж болшгүй тийм үгсийг сонссоныг нь би мэдэж байсан. | |
II C | MonKJV | 12:5 | Би энэ хүний талаар сайрхах болно. Гэвч би өөрийн сул дорой байдлууд дотроо л биш бол өөрийнхөө талаар сайрхахгүй. | |
II C | MonKJV | 12:6 | Учир нь би сайрхахыг хүслээ ч мунхаг болохгүй. Яагаад гэвэл би үнэнийг ярина. Гэвч хэн нэг нь намайг харж байгаагаасаа эсвэл миний тухай сонсдогоосоо илүүтэйг миний талаар бодох вий гэхдээ би хүлцэж байна. | |
II C | MonKJV | 12:7 | Мөн илчлэлтүүдийн бялхсан байдлаар дамжуулан би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд надад махбодод минь өргөс, намайг нударгалах Сатааны элч өгөгдсөн. Энэ нь би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд юм. | |
II C | MonKJV | 12:8 | Энэ зүйлээс болоод би Эзэнээс гурвантаа хичээнгүйлэн гуйсан нь энэ надаас зайлж болохын тулд байсан. | |
II C | MonKJV | 12:9 | Тэгтэл тэр надад, Миний энэрэл чамд хангалттай. Учир нь миний хүч чадал сул дорой байдал дотор төгс болгогддог гэсэн юм. Тиймээс Христийн хүч чадал миний дээр байж болохын тулд би харин ч сул дорой байдлууд дотроо ихэд баяртайгаар сайрхана. | |
II C | MonKJV | 12:10 | Тийм учраас Христийн төлөө би сул дорой байдлууд дунд, доромжлолууд дунд, хэрэгцээ шаардлагууд дунд, хавчлагууд дунд, зовлон бэрхшээлүүд дунд таатай байдаг. Учир нь хэзээ би сул дорой байна, тэр үедээ хүчтэй байдаг. | |
II C | MonKJV | 12:11 | Би сайрхал дотор мунхаг болчихлоо. Та нар намайг албадсан. Учир нь би та нараар сайшаагдах ёстой байсан. Яагаад гэвэл би юу ч биш байлаа гэсэн би юугаараа ч хамгийн агуу төлөөлөгчдөөс доор биш. | |
II C | MonKJV | 12:12 | Үнэхээр төлөөлөгчийн шинж тэмдгүүд та нарын дунд бүхий л тэвчээрээр, шинж тэмдгүүдээр, гайхамшгуудаар, агуу үйлсүүдээр үйлдэгдсэн. | |
II C | MonKJV | 12:13 | Учир нь би өөрөө та нарт тээр болоогүйгээс өөрөөр та нар бусад чуулгануудаас юугаараа дорд юм бэ? Энэ бурууг минь уучлаарай. | |
II C | MonKJV | 12:14 | Ажигтун, би гурав дахь удаагаа та нар луу очиход бэлэн байна. Тэгээд би та нарт тээр болохгүй. Учир нь би та нарынхыг бус, харин та нарыг эрмэлздэг. Яагаад гэвэл хүүхдүүд нь эцэг эхийнхээ төлөө бус, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө хурааж хуримтлуулах ёстой билээ. | |
II C | MonKJV | 12:15 | Тэгээд би та нарыг бялхсан ихээр хайрлаж, өөрөө бага хайрлагддаг хэдий ч би та нарын төлөө маш их баяртайгаар зарцуулна мөн зарцуулагдана. | |
II C | MonKJV | 12:16 | Гэхдээ энэ нь тийм байлаа ч би та нарт тээр болоогүй. Гэлээ ч би зальжин байснаараа та нарыг ов мэхээр барьсан юм байж. | |
II C | MonKJV | 12:17 | Би та нар луу илгээсэн хүмүүсийнхээ аль нэгнээр нь дамжуулан та нараас завшсан уу? | |
II C | MonKJV | 12:18 | Би Тийтосоос хүссэн бөгөөд түүнтэй хамт нэг ах дүүгээ илгээсэн. Тийтос та нараас завшсан уу? Бид ижил сүнс дотор алхдаг байсан биш үү? Ижил мөрөөр алхдаг байсан биш үү? | |
II C | MonKJV | 12:19 | Дахиад, биднийг өөрсдийгөө өмгөөлнө гэж та нар бодож байна уу? Бид Шүтээний өмнө Христ дотор ярьдаг. Гэсэн ч хайрлагдагсад минь, та нарын босгон байгуулалтын төлөө бид бүгдийг хийдэг. | |
II C | MonKJV | 12:20 | Учир нь би очихдоо та нарыг хүсэж байгаа тэр байдлаараа олж харахгүй, та нарын хүсэхгүй байгаа тэр байдлаар та нарт олж харагдах вий гэж бас хэрүүл маргаан, атаа жөтөө, уур хилэн, тэмцэл сөргөлдөөн, муучлал, хов жив, их зан, үймээн бужигнаан байх вий гэж | |