Site uses cookies to provide basic functionality.

OK
JAMES
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Jame MonKJV 4:1  Та нарын дундах дайталтууд болон тэмцлүүд хаанаас байдаг вэ? Та нарын эд эрхтнүүд дотор дайтдаг та нарын хүсэл тачаалуудаас бүр эндээс л бус уу?
Jame MonKJV 4:2  Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй байна. Та нар аллага үйлддэг. Бас авахыг улайрдаг. Тэгээд авч чаддаггүй. Та нар тэмцэлддэг бас дайтдаг. Гэвч та нарт байхгүй байна. Яагаад гэвэл та нар гуйдаггүй.
Jame MonKJV 4:3  Та нар гуйдаг бөгөөд та нар өөрсдийн хүсэл тачаалуудад зарцуулах гэж буруу зорилгоор гуйдаг тул авдаггүй.
Jame MonKJV 4:4  Завхай эрчүүд болон завхай эмс ээ, дэлхийтэй найзлахуй нь Шүтээнтэй дайсагнахуй гэдгийг та нар мэдэхгүй юү? Тиймээс дэлхийн найз байхыг хүсэх хэн боловч Шүтээний дайсан мөн.
Jame MonKJV 4:5  Бидний дотор оршдог тэрхүү сүнс хардалт руу тачааддаг хэмээн бичвэр дэмий хэлдэг гэж та нар бодож байна уу?
Jame MonKJV 4:6  Гэвч тэрбээр илүү их энэрлийг өгдөг. Тийм ч учраас тэр, Шүтээн бардам хүний эсрэг зогсдог харин даруу хүнд энэрэл өгдөг гэж хэлдэг.
Jame MonKJV 4:7  Тиймээс өөрсдийгөө Шүтээнд захируул. Элээний эсрэг зогс. Тэгээд тэр та нараас зайлна.
Jame MonKJV 4:8  Шүтээн рүү ойрт мөн тэр чам руу ойртоно. Гэмтнүүд та нар гараа цэвэрлэ. Мөн хоёр санаатай та нар зүрх сэтгэлээ ариусга.
Jame MonKJV 4:9  Шанал, гашууд бас уйл. Та нарын инээд гашуудал руу бас та нарын баяр хөөр гуниг гутрал руу эргүүлэгдэг.
Jame MonKJV 4:10  Эзэний мэлмийд өөрсдийгөө даруу болго. Мөн тэр та нарыг өргөмжилнө.
Jame MonKJV 4:11  Ахан дүүс ээ, нэг нэгнээ бүү муулчил. Ах дүүгээ муулчилдаг бас ах дүүгээ шүүдэг нь хуулийг муулчилж, хуулийг шүүж буй хэрэг. Харин хэрэв чи хуулийг шүүдэг бол чи хуулийг үйлдэгч биш, харин шүүгч аж.
Jame MonKJV 4:12  Аварч бас устгаж чаддаг ганцхан л хууль тогтоогч байдаг. Өөр нэгнийг шүүдэг чи хэн гээч вэ?
Jame MonKJV 4:13  Алив одоо, та нар, Өнөөдөр эсвэл маргааш бид ийм хот руу явна. Тэгээд тэндээ жил болж, наймаа хийж, ашиг олно гэж хэлдэг ч
Jame MonKJV 4:14  маргааш юу болохыг та нар мэдэхгүй. Учир нь та нарын амь юу вэ? Энэ бол хэсэгхэн зуур үзэгдээд, дараа нь замхран оддог уур манан юм.
Jame MonKJV 4:15  Оронд нь та нар, Хэрэв Эзэн хүсвэл бид амьдарч улмаар үүнийг эсвэл түүнийг хийнэ гэж хэлэх ёстой.
Jame MonKJV 4:16  Харин эдүгээ та нар өөрсдийн бардамналууд дотор бахдан баярладаг. Ийм баяр бахдал бүр нь ёрын муу байдаг.
Jame MonKJV 4:17  Тиймээс сайныг үйлдэхийг мэдэж байгаа хүний хувьд үүнийгээ үйлдэхгүй байх нь түүний хувьд гэм юм.