JAMES
Chapter 3
Jame | MonKJV | 3:1 | Ахан дүүс минь, багш бид илүү агуу яллалтыг хүлээн авна гэдгийг мэдэх тул олон хүн багш бүү бай. | |
Jame | MonKJV | 3:2 | Яагаад гэвэл бид бүгдийг олон зүйлээр бүдрээдэг. Хэрэв хэн нэг нь үгээр бүдрээдэггүй бол тэрбээр төгс бөгөөд биеэ бүхэлд нь бас хазаарлаж чаддаг хүн мөн. | |
Jame | MonKJV | 3:3 | Ажигтун, бид өөрсдөдөө морьдыг дуулгавартай байлгахын тулд аманд нь амгайвч хийдэг бөгөөд биеийг нь бүхэлд нь жолооддог. | |
Jame | MonKJV | 3:4 | Ажигтун, усан онгоцнууд ч бас агуу том байгаад, ширүүн салхинд туугдаж байлаа ч маш жижиг залуураар, залуурчны хүссэн зүг рүү жолоодогддог. | |
Jame | MonKJV | 3:5 | Яг үүнчлэн хэл бол жижиг эрхтэн атлаа агуу зүйлсээр сайрхдаг. Ажигтун, өчүүхэн гал хэчнээн агуу ойг түймэрддэг билээ! | |
Jame | MonKJV | 3:6 | Мөн хэл бол гал, хууль бусын ертөнц юм. Ийм л хэл нь бидний эд эрхтнүүдийн дунд байдаг, биеийг бүхэлд нь бузарладаг бөгөөд төрөлх амьдралын тойрогт гал асаадаг бас тамын галаар асаагддаг. | |
Jame | MonKJV | 3:7 | Учир нь зэрлэг амьтдын, шувуудын, могойнуудын мөн тэнгис дэх зүйлсийн бүх төрөл нь хүн төрөлхтнөөр номхруулагдсан бөгөөд номхруулагдсаар байна. | |
Jame | MonKJV | 3:8 | Харин нэг ч хүн хэлийг номхруулж чаддаггүй. Энэ нь хазаарлагдашгүй хорон муу, үхлийн хороор дүүрэн юм. | |
Jame | MonKJV | 3:9 | Бид үүгээр Шүтээнийг буюу Эцэгийг ерөөдөг. Мөн бид үүгээр Шүтээнтэй адил төстэй байдлын дагуу бүтээгдсэн хүмүүнийг хараадаг. | |
Jame | MonKJV | 3:10 | Нэг л амнаас ерөөхүй бас хараахуй гардаг аж. Ахан дүүс минь, эдгээр нь ийм байх ёсгүй. | |
Jame | MonKJV | 3:12 | Ахан дүүс минь, инжрийн мод чидун жимсийг эсвэл усан үзмийн мод инжрийг гаргаж чадна гэж үү? Үүнчлэн ямар ч булаг давстай болон цэнгэг усыг зэрэг гаргадаггүй. | |
Jame | MonKJV | 3:13 | Та нарын дунд хэн нь мэргэн бас мэдлэгтэй вэ? Тэр нь өөрийнхөө үйлсүүдийг мэргэн ухааны номхон байдлаар сайн хэв маягаас харуулаг. | |
Jame | MonKJV | 3:14 | Харин хэрэв та нар зүрх сэтгэл дотроо гашуун атаархал болон тэмцэлтэй бол бүү сайрх бас үнэний эсрэг бүү худал ярь. | |
Jame | MonKJV | 3:15 | Ийм мэргэн ухаан нь дээрээс бууж ирдэггүй харин газрынх, төрөлхийнх, чөтгөрийнх юм. | |
Jame | MonKJV | 3:16 | Учир нь хаана атаархал болон тэмцэл байна, тэнд будлиан самуун болон ёрын муу бүх ажил байдаг. | |
Jame | MonKJV | 3:17 | Харин дээрээс байдаг мэргэн ухаан нь нэн түрүүнд цэвэр, тэгээд амар тайванч, элэгсэг, чих зөөлөнтэй, өршөөл болон сайн жимсүүдээр дүүрэн, алаг үзэлгүй бөгөөд хоёр нүүр гаргалтгүй байдаг. | |