Site uses cookies to provide basic functionality.

OK
JAMES
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Jame MonKJV 3:1  Ахан дүүс минь, багш бид илүү агуу яллалтыг хүлээн авна гэдгийг мэдэх тул олон хүн багш бүү бай.
Jame MonKJV 3:2  Яагаад гэвэл бид бүгдийг олон зүйлээр бүдрээдэг. Хэрэв хэн нэг нь үгээр бүдрээдэггүй бол тэрбээр төгс бөгөөд биеэ бүхэлд нь бас хазаарлаж чаддаг хүн мөн.
Jame MonKJV 3:3  Ажигтун, бид өөрсдөдөө морьдыг дуулгавартай байлгахын тулд аманд нь амгайвч хийдэг бөгөөд биеийг нь бүхэлд нь жолооддог.
Jame MonKJV 3:4  Ажигтун, усан онгоцнууд ч бас агуу том байгаад, ширүүн салхинд туугдаж байлаа ч маш жижиг залуураар, залуурчны хүссэн зүг рүү жолоодогддог.
Jame MonKJV 3:5  Яг үүнчлэн хэл бол жижиг эрхтэн атлаа агуу зүйлсээр сайрхдаг. Ажигтун, өчүүхэн гал хэчнээн агуу ойг түймэрддэг билээ!
Jame MonKJV 3:6  Мөн хэл бол гал, хууль бусын ертөнц юм. Ийм л хэл нь бидний эд эрхтнүүдийн дунд байдаг, биеийг бүхэлд нь бузарладаг бөгөөд төрөлх амьдралын тойрогт гал асаадаг бас тамын галаар асаагддаг.
Jame MonKJV 3:7  Учир нь зэрлэг амьтдын, шувуудын, могойнуудын мөн тэнгис дэх зүйлсийн бүх төрөл нь хүн төрөлхтнөөр номхруулагдсан бөгөөд номхруулагдсаар байна.
Jame MonKJV 3:8  Харин нэг ч хүн хэлийг номхруулж чаддаггүй. Энэ нь хазаарлагдашгүй хорон муу, үхлийн хороор дүүрэн юм.
Jame MonKJV 3:9  Бид үүгээр Шүтээнийг буюу Эцэгийг ерөөдөг. Мөн бид үүгээр Шүтээнтэй адил төстэй байдлын дагуу бүтээгдсэн хүмүүнийг хараадаг.
Jame MonKJV 3:10  Нэг л амнаас ерөөхүй бас хараахуй гардаг аж. Ахан дүүс минь, эдгээр нь ийм байх ёсгүй.
Jame MonKJV 3:11  Булаг нэг ундраганаас цэнгэг болон гашуун ус гаргадаг уу?
Jame MonKJV 3:12  Ахан дүүс минь, инжрийн мод чидун жимсийг эсвэл усан үзмийн мод инжрийг гаргаж чадна гэж үү? Үүнчлэн ямар ч булаг давстай болон цэнгэг усыг зэрэг гаргадаггүй.
Jame MonKJV 3:13  Та нарын дунд хэн нь мэргэн бас мэдлэгтэй вэ? Тэр нь өөрийнхөө үйлсүүдийг мэргэн ухааны номхон байдлаар сайн хэв маягаас харуулаг.
Jame MonKJV 3:14  Харин хэрэв та нар зүрх сэтгэл дотроо гашуун атаархал болон тэмцэлтэй бол бүү сайрх бас үнэний эсрэг бүү худал ярь.
Jame MonKJV 3:15  Ийм мэргэн ухаан нь дээрээс бууж ирдэггүй харин газрынх, төрөлхийнх, чөтгөрийнх юм.
Jame MonKJV 3:16  Учир нь хаана атаархал болон тэмцэл байна, тэнд будлиан самуун болон ёрын муу бүх ажил байдаг.
Jame MonKJV 3:17  Харин дээрээс байдаг мэргэн ухаан нь нэн түрүүнд цэвэр, тэгээд амар тайванч, элэгсэг, чих зөөлөнтэй, өршөөл болон сайн жимсүүдээр дүүрэн, алаг үзэлгүй бөгөөд хоёр нүүр гаргалтгүй байдаг.
Jame MonKJV 3:18  Тэгээд зөв байдлын жимс нь амар тайвныг бий болгогчдын амар тайвнаар таригддаг.