Site uses cookies to provide basic functionality.

OK
JAMES
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 2
Jame MonKJV 2:1  Ахан дүүс минь, яруу алдрын Эзэн, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хүмүүсийг ялгаварлахуйтай бүү байлга.
Jame MonKJV 2:2  Учир нь хэрэв та нарын цугларалтанд алтан бөгжтэй, хээнцэр хувцастай эр орж ирвэл бас хиртэй хувцастай ядуу эр орж ирвэл
Jame MonKJV 2:3  улмаар та нар хээнцэр хувцастай хүнд нь анхаарал тавиад түүнд, Та энд сайн газарт суу гэчихээд ядуу хүнд нь, Чи тэнд зогс эсвэл энд миний хөлийн гишгүүрийн дор суу гэвэл
Jame MonKJV 2:4  та нар өөрсөд дотроо ялгаварлаж буй хэрэг бөгөөд ёрын муу бодлуудтай шүүгчид болсон хэрэг биш үү?
Jame MonKJV 2:5  Хайрлагдсан ахан дүүс минь, сонсогтун. Итгэлээр баян бөгөөд өөрийг нь хайрлагчдад амласан хаанчлалын өв залгамжлагчид болох энэ дэлхийн ядуусыг Шүтээн сонгосон биш үү?
Jame MonKJV 2:6  Харин та нар ядуу хүнийг ад үзсэн байна. Та нарыг баячууд дарангуйлдаг бөгөөд та нарыг шүүлтийн суудлууд руу чирдэггүй гэж үү?
Jame MonKJV 2:7  Та нарын дуудагдсан тэрхүү үнэ цэнэтэй нэрийг тэд доромжилдоггүй гэж үү?
Jame MonKJV 2:8  Хэрэв та нар бичвэрийн дагуух, Та нар ойрынхноо өөрийн адил хайрла гэдэг хаан хуулийг биелүүлж байгаа бол та нар сайныг үйлдэж байна.
Jame MonKJV 2:9  Харин та нар хүмүүсийг ялгаварладаг бол та нар гэм үйлдэж бас хууль зөрчигчдийн ёсоор хуулиар буруушаагдаж буй хэрэг.
Jame MonKJV 2:10  Учир нь хуулийг бүхэлд нь сахисан ч нэг л зүйлд нь бүдрэх хэн ч бай тэрбээр бүгдэд нь гэм буруутай.
Jame MonKJV 2:11  Яагаад гэвэл, Бүү завхайр гэж хэлсэн тэрбээр, Аллага бүү үйлд гэж бас хэлсэн. Эдүгээ хэрэв чи завхайраагүй ч аллага үйлдвэл хуулийн хууль зөрчигч болсон хэрэг.
Jame MonKJV 2:12  Эрх чөлөөний хуулиар шүүгдэх хүмүүсийн ёсоор та нар үүнчлэн ярь бас үүнчлэн үйлд.
Jame MonKJV 2:13  Учир нь өршөөл үзүүлээгүйд нь өршөөлгүй шүүлт байх бөгөөд өршөөл нь шүүлтийн эсрэг бахдан баясна.
Jame MonKJV 2:14  Ахан дүүс минь, хэрэв хэн нэг нь өөрт нь итгэл байгаа гэж хэлдэг ч, үйлсүүд байдаггүй бол ямар ашиг тустай байх билээ? Итгэл түүнийг аварч чадах уу?
Jame MonKJV 2:15  Хэрэв хэн нэгэн ах дүү эсвэл эгч дүү нь нүцгэн байгаад бас өдөр бүрийн хоолоор гачигдаж байгаа бол
Jame MonKJV 2:16  улмаар та нарын нэг нь тэдэнд, Амар тайван дотор яв, дулаацаг бас цадаг гэсэн атлаа та нар биенд нь хэрэгцээтэй зүйлсийг тэдэнд өгөхгүй бол ямар ашиг тустай байх вэ?
Jame MonKJV 2:17  Үүнчлэн бас итгэл нь үйлсүүд байхгүй бол дангаараа тул үхмэл юм.
Jame MonKJV 2:18  Тийм ээ, хэн нэг нь, Чамд итгэл байна мөн надад үйлсүүд байна. Чи итгэлээ өөрийн үйлсүүдгүйгээр надад харуул тэгээд би чамд итгэлээ өөрийн үйлсүүдээр харуулъя гэж хэлж болох юм.
Jame MonKJV 2:19  Ганцхан Шүтээн байдаг гэдэгт чи итгэдэг. Чи сайнаар үйлдэж байна. Чөтгөрүүд ч бас итгэдэг бөгөөд чичирдэг.
Jame MonKJV 2:20  Гэвч хоосон хүн ээ, үйлсүүдгүй итгэл үхмэл гэдгийг чи мэдэхийг хүсэж байна уу?
Jame MonKJV 2:21  Бидний эцэг Аврахаам өөрийн хүү Ицхаакийг тахилын ширээн дээр өргөхдөө үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү?
Jame MonKJV 2:22  Итгэл түүний үйлсүүдтэй хамт хэрхэн ажилласныг мөн итгэл үйлсүүдээр хэрхэн төгс болгогдсоныг чи харж байна уу?
Jame MonKJV 2:23  Улмаар, Аврахаам Шүтээнд итгэсэн бөгөөд энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан гэдэг бичвэр биелэгдсэн. Тэгээд тэрбээр Шүтээний Анд гэж дуудагдсан.
Jame MonKJV 2:24  Тиймээс хүн дан ганц итгэлээр биш мөн үйлсүүдээр хэрхэн зөвтгөгддөгийг та нар харж байна.
Jame MonKJV 2:25  Үүнчлэн бас янхан эм Рахаав элч нарыг хүлээн аваад улмаар тэднийг өөр замаар гаргаж явуулахдаа үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү?
Jame MonKJV 2:26  Яагаад гэвэл сүнсгүй бие үхмэл байдаг шиг үүнчлэн үйлсүүдгүй итгэл бас үхмэл байдаг.