JAMES
Chapter 1
Jame | MonKJV | 1:1 | Шүтээний болон Эзэн Есүс Христийн боол Иакоовоос хилийн чанадад тархсан тэрхүү арван хоёр овогт мэндчилж байна. | |
Jame | MonKJV | 1:4 | Харин тэвчээр нь төгс ажилтайгаа байг. Энэ нь та нар төгс бөгөөд бүрэн бүтэн, юугаар ч дутагдахгүй болохын тулд юм. | |
Jame | MonKJV | 1:5 | Харин хэрэв та нарын хэн нэг чинь мэргэн ухаанаар дутвал, бүгдэд өгөөмрөөр бас буруушаалгүйгээр өгдөг Шүтээнээс гуйг. Тэгээд энэ нь түүнд өгөгдөх болно. | |
Jame | MonKJV | 1:6 | Гэхдээ тэрбээр огт давалгаалахгүйгээр итгэл дотор гуйг. Яагаад гэвэл давалгаалдаг нь салхинд туугдан улмаар шидэгдэх тэнгисийн давалгаа адил байдаг. | |
Jame | MonKJV | 1:10 | харин баян нь дорд болгогдохуйгаараа баярлан бахдаг. Яагаад гэвэл тэрбээр өвсний цэцэг адил үгүй болно. | |
Jame | MonKJV | 1:11 | Учир нь нар шатам халуунтайгаар хөөрмөгц өвсийг хатаана. Тэгээд цэцэг нь үүнээс унаж бас гаднах гоо үзэмж нь устдаг. Үүнчлэн баян хүн ч бас замууд дотроо үгүй болно. | |
Jame | MonKJV | 1:12 | Сорилтыг тэвчин туулдаг нь жаргалтай. Учир нь тэрбээр шалгарахдаа Эзэн өөрийг нь хайрладаг хүмүүст амласан тэрхүү амьдралын титмийг хүлээн авна. | |
Jame | MonKJV | 1:13 | Ямар ч хүн уруу татагдахдаа, Би Шүтээнээр уруу татагдаад байна гэж бүү хэлэг. Учир нь Шүтээн ёрын муугаар уруу татагдаж чадахгүй бас өөрөө ямар ч хүнийг уруу татдаггүй. | |
Jame | MonKJV | 1:14 | Харин хүн бүр өөрийнхөө хүсэл тачаалаар холдохдоо өгөөшдүүлж улмаар уруу татагддаг. | |
Jame | MonKJV | 1:15 | Тэгээд хүсэл тачаал нь үр тогтооход энэ нь гэмийг төрүүлэх бөгөөд гэм нь бүрэн болох үедээ үхлийг төрүүлдэг. | |
Jame | MonKJV | 1:17 | Сайн бэлэг бүр бас төгс бэлэг бүр нь дээрээс буюу гэрлүүдийн Эцэгээс доош буун ирдэг. Түүнд хувирахуй үгүй бас эргэж буцахуйн сүүдэр ч байхгүй. | |
Jame | MonKJV | 1:18 | Тэр биднийг өөрийнхөө хүслээс үнэний үгээр төрүүлсэн. Энэ нь бид түүний бүтээлүүдийн тэрхүү анхны үр жимснүүд байхын тулд юм. | |
Jame | MonKJV | 1:19 | Тиймээс хайрлагдсан ахан дүүс минь, хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа алгуур, хилэгнэлд алгуур байг. | |
Jame | MonKJV | 1:21 | Тиймээс бүх бохир байдлыг мөн хорон муу байдлын бялхалтыг зайлуул. Тэгээд та нарын сэтгэлийг аварч чадах суулгагдсан үгийг номхон байдлаар хүлээн ав. | |
Jame | MonKJV | 1:23 | Учир нь хэрэв хэн нэгэн нь үгийг сонсогч бөгөөд үйлдэгч биш байх аваас тэрбээр төрөлх нүүрээ толинд харж буй хүнтэй адилтгагдана. | |
Jame | MonKJV | 1:25 | Харин мартамхай сонсогч биш, харин ажлыг үйлдэгч байж, эрх чөлөөний төгс хууль руу анхааран харж бас үүн дотор үргэлжлүүлдэг хэн ч бай энэ хүн үйл хэрэгтээ ивээгдэх болно. | |
Jame | MonKJV | 1:26 | Хэрэв та нарын дунд буй хэн нэгэн нь итгэл бишрэлтэй гэж боддог бөгөөд хэлээ хазаарладаггүй бол үнэндээ зүрх сэтгэлээ мэхэлж буй хэрэг юм. Энэ хүний итгэл бишрэл нь хоосон аж. | |