Site uses cookies to provide basic functionality.

OK
JAMES
1 2 3 4 5
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Jame MonKJV 5:1  Алив одоо, баячууд та нар өөрсөд дээрээ ирэх гай тотгоруудынхаа төлөө гашууд бас уйлан орил.
Jame MonKJV 5:2  Та нарын эд баялгууд ялзарчихаад байгаа бөгөөд та нарын хувцаснууд цагаан эрвээхэйд идэгдчихээд байна.
Jame MonKJV 5:3  Та нарын алт болон мөнгө баалчихаад байгаа бөгөөд тэдгээрийн хаг нь та нарын эсрэг гэрчлэл болж бас та нарын махбодыг гал адил идэх болно. Та нар сүүлчийн өдрүүдийн төлөө эрдэнэсийг овоолжээ.
Jame MonKJV 5:4  Ажигтун, талбай дээр чинь ургац хураасан хөлсний ажилчдаас та нарын луйвардсан цалин хөлс нь хашгирч байна. Бас ургац хураагсдын хашгираанууд нь цэбаагийн Эзэний чих рүү орсон байна.
Jame MonKJV 5:5  Та нар газар дээр тааллаараа амьдарсан бөгөөд тансаг байсан. Та нар нядалгааны өдрөө зүрх сэтгэлээ бордсон байна.
Jame MonKJV 5:6  Та нар зөв шударга нэгнийг ялласан бөгөөд алсан. Тэр та нарын эсрэг зогсоогүй.
Jame MonKJV 5:7  Тиймээс ахан дүүс ээ, Эзэний ирэлт хүртэл тэвчээртэй бай. Ажигтун, тариалагч нь анхны болон сүүлчийн бороог хүлээн авах хүртлээ, газрын үнэт жимсийг хүлээж бас үүний төлөө удаан тэвчдэг.
Jame MonKJV 5:8  Та нар бас тэвчээртэй бай. Зүрх сэтгэлээ батжуул. Учир нь Эзэний ирэлт ойртож байна.
Jame MonKJV 5:9  Ахан дүүс ээ, та нар яллагдахгүйн тулд нэг нэгнийхээ эсрэг бүү бувтналд. Ажигтун, шүүгч хаалганы өмнө зогсож байна.
Jame MonKJV 5:10  Ахан дүүс минь, Эзэний нэрээр ярьж байсан тэрхүү эш үзүүлэгч нарыг зовлонд шаналахуйн бас тэвчихүйн жишээ болгон ав.
Jame MonKJV 5:11  Ажигтун, тэвчин туулсан тэднийг бид жаргалтайд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонссон бөгөөд Эзэний төгсгөхүйг харсан. Учир нь Эзэн бол маш өрөвч бас өршөөнгүй.
Jame MonKJV 5:12  Гэхдээ ахан дүүс минь, бүхнээс илүүтэйгээр тэнгэрээр ч бас газраар ч бас өөр ямар ч тангарагаар бүү тангарагла. Харин та нарын за нь за бас үгүй нь үгүй байг. Эс бөгөөс та нар яллалт руу унана.
Jame MonKJV 5:13  Та нарын дунд хэн нэг нь зовж шаналж байна уу? Тэр нь гуйлт хийг. Хэн нэг нь баяртай байна уу? Тэр нь дууллууд дуулаг.
Jame MonKJV 5:14  Та нарын дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагч нарыг дуудаг. Тэгээд тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тослон, түүний төлөө гуйлт хийг.
Jame MonKJV 5:15  Улмаар итгэлээрх гуйлт өвчтэй хүнийг аврах бөгөөд Эзэн түүнийг босгоно. Мөн хэрэв тэрбээр гэмүүд үйлдсэн бол тэдгээр нь өөрт нь уучлагдана.
Jame MonKJV 5:16  Алдаануудаа нэг нэгэндээ ил хүлээн зөвшөөрч, нэг нэгнийхээ төлөө гуй. Тэгснээр та нар эдгээгдэх болно. Зөв хүний үр нөлөөтэй хичээнгүй гуйлт нь ихийг боломжтой болгодог.
Jame MonKJV 5:17  Элийа яг бидэн шиг хүсэл сэтгэлтэй хүн байсан бөгөөд бороо оруулахгүйн тулд хичээнгүйлэн гуйсан. Улмаар гурван жил зургаан сарын турш газар дэлхий дээр бороо ороогүй.
Jame MonKJV 5:18  Тэгээд тэр дахин гуйсан бөгөөд тэнгэр бороо өгч улмаар газар жимсээ гаргасан.
Jame MonKJV 5:19  Ахан дүүс ээ, хэрэв та нарын хэн нэг нь үнэнээс гажуудуулагдвал улмаар хэн нэг нь түүнийг эргүүл.
Jame MonKJV 5:20  Замаасаа гажих байдлаас нь гэмтнийг эргүүлж буй тэр хүн нэг сэтгэлийг үхлээс аварна бас асар олон гэмийг далдлах болно гэдгийг мэдэг.