Site uses cookies to provide basic functionality.

OK
COLOSSIANS
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Colo MonKJV 4:1  Эзэд ээ, та нар ч бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж, боолууддаа зөв зохистойг бас зөв шударгыг өг.
Colo MonKJV 4:2  Гуйлт дотор үргэлжлүүл. Тэгээд үүн дотор талархалтайгаар сонор сэргэг бай.
Colo MonKJV 4:3  Түүнчлэн би Христийн нууцыг ярьснаас болоод хүлээснүүдэд байгаа бөгөөд үүнийг ярих үгийн үүдийг Шүтээн нээгээсэй гэж бидний төлөө бас гуйгаарай.
Colo MonKJV 4:4  Энэ нь би үүнийг ярих ёстойгоороо илчлэхийн тулд билээ.
Colo MonKJV 4:5  Гадна байгаа тэдэн рүү мэргэн ухаан дотор алх, цагийг авар.
Colo MonKJV 4:6  Та нарын яриа үргэлж энэрэлтэй бас давсаар амтлагдсан байг. Тэгвэл та нар хүн бүрт хэрхэн хариулах ёстойгоо мэдэх болно.
Colo MonKJV 4:7  Хайрт дүү, итгэмжит зарц, Эзэн дотор хамтран үйлчлэгч Тюхикоос та нарт миний бүх байдлын талаар мэдүүлнэ.
Colo MonKJV 4:8  Тэрбээр та нарын байдлыг мэдэж бас та нарын зүрх сэтгэлийг тайтгаруулаг гэсэн ийм зорилгоор би түүнийг,
Colo MonKJV 4:9  та нарын нэг болох итгэмжит бас хайрт дүү Онийсимосийн хамт та нар луу илгээлээ. Энд болсон бүх зүйлийг тэд та нарт мэдүүлнэ.
Colo MonKJV 4:10  Надтай хамт хоригдож буй Арийстархос та нарт мэнд хүргэж байна. Мөн Варнаавасын эгчийн хүү Мааркос (Та нар түүний талаар тушаалууд хүлээн авсан. Хэрэв тэр та нар луу очвол түүнийг хүлээн ав.)
Colo MonKJV 4:11  мөн Иустос гэж нэрлэгддэг Ийсүүс нар ч бас. Энэ хүмүүс бол хөвч хөндүүлэлтээс юм. Надад тайтгарал болсоор байгаа энэ хүмүүс л Шүтээний хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчид юм.
Colo MonKJV 4:12  Та нарын нэг, Христийн боол Епафраас та нарт мэнд хүргэж байна. Тэрбээр гуйлтууддаа та нарын төлөө үргэлж шаргуу хөдөлмөрлөдөг нь та нар Шүтээний бүх хүсэл дотор төгс бас гүйцэд зогсохын тулд юм.
Colo MonKJV 4:13  Учир нь тэрбээр та нарын төлөө бас Иерааполист байгаа хүмүүс болон Лаодикеиад байгаа хүмүүсийн төлөө маш их зүтгэлтэй гэдгийг би гэрчилж байна.
Colo MonKJV 4:14  Та нарт Димаас болон хайрт эмч Лукаас мэнд хүргэж байна.
Colo MonKJV 4:15  Лаодикеиад байгаа ахан дүүст мөн Нюмфаас болон түүний гэрт байдаг чуулганд мэнд хүргээрэй.
Colo MonKJV 4:16  Тэгээд энэ захиа та нарын дунд уншигдмагц Лаодикеиагийн чуулганд бас уншуулаарай. Мөн та нар Лаодикеиагаас ирсэн захиаг үүнчлэн уншаарай.
Colo MonKJV 4:17  Улмаар Аархиппост, Эзэн дотор хүлээн авсан тэрхүү үйлчлэлээ биелүүлэхийн тулд үүндээ анхаар гэж хэл.
Colo MonKJV 4:18  Энэ мэндчилгээ Паулос миний гараар бичигдлээ. Миний хүлээснүүдийг санаарай. Энэрэл та нартай байг. Аминь.