Site uses cookies to provide basic functionality.

OK
COLOSSIANS
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 2
Colo MonKJV 2:1  Учир нь би та нарын төлөө бас Лаодикеиад байгаа хүмүүсийн төлөө мөн царайг минь махбодоороо хараагүй хүн бүрийн төлөө ямар их чармайлттай байдгийг та нар мэдээсэй гэж хүсэж байна.
Colo MonKJV 2:2  Энэ нь тэд ойлголтын дүүрэн баттай байдлын бүх баялгууд руу, Шүтээн буюу Эцэгийн бас Христийн нууцын мэдлэг рүү хайраар нэгдсэнээр зүрх сэтгэл нь тайтгаруулагдахын тулд юм.
Colo MonKJV 2:3  Түүн дотор мэргэн ухаан ба мэдлэгийн бүх эрдэнэс нууцлагдсан байдаг.
Colo MonKJV 2:4  Гэвч та нарыг хэн нэгэн үнэмшилтэй үгсээр мэхэлчих вий гэсэндээ би үүнийг хэлж байна.
Colo MonKJV 2:5  Учир нь хэдийгээр би махбодоороо байхгүй байлаа ч та нарын Христэд итгэх итгэлийн тууштай байдал ба дэг журмыг ажиглаж бас баярлан, та нартай сүнсээрээ хамт байдаг.
Colo MonKJV 2:6  Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан ёсоороо түүн дотор тийнхүү алх.
Colo MonKJV 2:7  Итгэл дотор талархлаар бялхан заалгасан ёсоороо түүн дотор үндэслэгдсэн, босгогдсон мөн үүн дотор бат болгогдсон бай.
Colo MonKJV 2:8  Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хүмүүний уламжлалын дагуу, энэ дэлхийн зарчмуудын дагуух гүн ухаан ба хоосон мэхлэлтээр дамжуулан олзлох вий гэдгээс болгоомжил.
Colo MonKJV 2:9  Учир нь түүн дотор Шүтээн мөн чанарын бүхий л дүүрэн байдал биетээр оршдог.
Colo MonKJV 2:10  Мөн та нар бүх захиргаа ба эрх мэдлийн тэргүүн нь болох түүний дотор дүүрэн болгогдсон.
Colo MonKJV 2:11  Түүн дотор бас та нар Христийн хөвч хөндөлтөөр махбодын гэмүүдийн биеийг тайлахуй дотор гараар үйлдэгдээгүй хөвч хөндөлтөөр хөвч хөндүүлж,
Colo MonKJV 2:12  түүнийг үхэгсдээс босгосон Шүтээний үйл ажиллагаанаас байдаг итгэлээр дамжуулан баптизм дотор та нар түүнтэй хамт булшлагдсан бас үүн дотор түүнтэй хамт босгогдсон.
Colo MonKJV 2:13  Мөн өөрсдийнхөө гэмүүд дотор бас махбодынхоо хөвч үл хөндүүлэлт дотор үхсэн байсан та нарыг тэрбээр түүнтэй хамт амилуулсан, бүх алдаа зөрчлүүдээс чинь уучилсан.
Colo MonKJV 2:14  Бидний эсрэг байсан, бидэнд сөрөг байсан тэрхүү зарлигуудын гар бичвэрийг арчиж хаясан бөгөөд үүнийг загалмай дээрээ хадан, үүнийг замаас зайлуулсан.
Colo MonKJV 2:15  Загалмай дотор захиргаанууд ба эрх мэдлүүдийг ялсан тэрбээр эдгээрийг олзолж, ил болгон харуулсан.
Colo MonKJV 2:16  Тиймээс нэг ч хүн та нарыг хоолоор эсвэл уух юмаар эсвэл ариун өдрийн эсвэл шинэ сарны эсвэл шаббаат өдрүүдийн тухайд бүү шүүг.
Colo MonKJV 2:17  Эдгээр нь ирэх зүйлсийн сүүдэр мөн. Харин бие бол Христийнх юм.
Colo MonKJV 2:18  Ямар ч хүн та нарыг хуурамч даруу байдлаар, элч нарт мөргөдөг, өөрийнхөө хараагүй зүйлс рүү дайрч ордог, махбодынхоо оюун бодлоор дэмий сагсуурдаг байдлаар,
Colo MonKJV 2:19  мөн Тэргүүнээс зуурдаггүй байдлаар шагналаас чинь бүү мэхлэн салгаг. Энэхүү Тэргүүнээс бие бүхэлдээ үе мөч ба холбоосуудаар тэтгэгдэж бас холбогдон мөн Шүтээний өсгөлтөөр өсдөг.
Colo MonKJV 2:20  Тиймээс дэлхийн зарчмуудаас та нар Христтэй хамт үхсэн юм бол дэлхийд амьдарч байгаа юм шиг яагаад захирамжуудад
Colo MonKJV 2:21  (бүү хүр, бүү амтал, бүү барь гэдэг
Colo MonKJV 2:22  энэ бүхэн нь хэрэглэгдэлтээрээ мөхөх болно) хүмүүний тушаалууд болон сургаалуудын дагуу захирагдах гэж?
Colo MonKJV 2:23  Эдгээрт үнэндээ зоргоороо мөргөл бас хуурамч даруу байдал бас биеийг үл хайхрах байдал дахь мэргэн ухаантай мэт үзүүлбэр байдаг. Махбодын хангалуун байхуй руу ямар ч үнэ цэнэгүй.