Site uses cookies to provide basic functionality.

OK
COLOSSIANS
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Colo MonKJV 3:1  Хэрэв та нар Христтэй хамт босгогдсон юм бол дээгүүрх зүйлсийг эрмэлз. Тэнд Христ Шүтээний баруун гарт залардаг.
Colo MonKJV 3:2  Хүсэл бодлоо дэлхий дээрх зүйлс дээр бус, дээгүүрх зүйлс дээр тогтоо.
Colo MonKJV 3:3  Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амьдрал Христтэй хамт Шүтээн дотор нууцлагдсан.
Colo MonKJV 3:4  Бидний амьдрал болсон Христ ил үзэгдэхэд, тэр үед та нар ч бас түүнтэй хамт сүр жавхаан дотор ил үзэгдэнэ.
Colo MonKJV 3:5  Тиймээс дэлхий дээрх та нарын эд эрхтнүүд болох садар самуун явдал, бузар байдал, гутамшигт тачаал, ёрын муу дур хүсэл, шунал буюу дүрс шүтэх байдлыг үхүүл.
Colo MonKJV 3:6  Учир нь эдгээрээс болоод Шүтээний хилэгнэл дуулгаваргүй байдлын хүүхдүүд дээр ирдэг.
Colo MonKJV 3:7  Та нар тэдний дунд амьдардаг байхдаа нэгэн цагт эдгээрийн дотор бас алхдаг байсан.
Colo MonKJV 3:8  Харин одоо та нар уур, хилэгнэл, хорон санаа, шүтээнийг доромжлохуй, амнаасаа гарах бузар яриа бүхнийг бас тайлж хая.
Colo MonKJV 3:9  Нэг нэгэндээ бүү худал ярь. Учир нь та нар хуучин хүнээ үйл хэргүүдтэй нь хамт тайлж,
Colo MonKJV 3:10  түүнийг бүтээсэн түүний дүр төрхийн дагуух мэдлэг дотор шинэчлэгдсэн шинэ хүнийг өмссөн.
Colo MonKJV 3:11  Энд Грек эсвэл Жүүд, хөвч хөндүүлсэн эсвэл хөвч хөндүүлээгүй, Варваарчууд, Скютисчүүд, боол эсвэл эрх чөлөөт эсэх нь хамаагүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор юм.
Colo MonKJV 3:12  Тиймээс Шүтээний ариун бас хайрлагдсан сонгогдогчийн ёсоор өршөөлийн өрөвч сэтгэлийг, элэгсэг байдлыг, оюун бодлын даруу байдлыг, дөлгөөн байдлыг, тэвчээрийг,
Colo MonKJV 3:13  хэрэв хэн нэгэнд нөгөөгийнхөө эсрэг гомдоллол байгаа бол бие биенээ тэвчихүйг бас бие биенээ уучлахуйг өмс. Бүр Христ та нарыг уучилсан шиг та нар ч бас тийнхүү үйлд.
Colo MonKJV 3:14  Тэгээд энэ бүхний дээр хайрлахуйг өмс. Энэ бол төгс байдлын холбоос юм.
Colo MonKJV 3:15  Мөн Шүтээний амар тайван та нарын зүрх сэтгэл дотор засаглаг. Та нар бас үүн рүү нэг бие дотор дуудагдсан бөгөөд талархалтай бай.
Colo MonKJV 3:16  Христийн үг та нарын дотор бүхий л мэргэн ухаанаар бялхам оршиг. Дууллууд, бишрэлийн дуунууд, сүнслэг дуунуудаар нэг нэгнээ заан сургаж бас халамжлан хүмүүжүүл. Зүрх сэтгэл дотроо энэрэлтэйгээр Эзэнд дуул.
Colo MonKJV 3:17  Тэгээд та нар үг эсвэл үйлс дотор юу ч хийсэн, Шүтээнд буюу Эцэгт Эзэн Есүсээр дамжуулан талархал өргөн, бүгдийг түүний нэрээр хий.
Colo MonKJV 3:18  Эхнэрүүд ээ, Эзэн дотор зөв зүйтэй тул өөр өөрийн нөхөртөө өөрсдийгөө захируул.
Colo MonKJV 3:19  Нөхрүүд ээ, өөр өөрийн эхнэрээ хайрлаж улмаар тэдний эсрэг бүү гашуунаар хорс.
Colo MonKJV 3:20  Хүүхдүүд ээ, бүх зүйл дээр эцэг эхдээ дуулгавартай бай. Яагаад гэвэл энэ нь Эзэнд тааламжтай.
Colo MonKJV 3:21  Эцгүүд ээ, өөр өөрийн хүүхдүүдийг уур хилэн рүү бүү өдөө. Эс бөгөөс тэдний урмыг хугалчихвий.
Colo MonKJV 3:22  Боолууд аа, махбодын дагуух эздэдээ хүмүүнд нийцүүлэгчид шиг нүд хариулах үйлчлэлээр биш, харин Шүтээнээс эмээн, зүрх сэтгэлийн чинхүү байдлаас бүх зүйл дээр дуулгавартай бай.
Colo MonKJV 3:23  Тэгээд та нар юу ч хийсэн, хүмүүнд бус, харин Эзэнд адилаар чин сэтгэлээсээ хий.
Colo MonKJV 3:24  Та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэд. Учир нь та нар Эзэн Христэд үйлчилж байна.
Colo MonKJV 3:25  Харин бурууг үйлддэг нь үйлдсэн буруугийнхаа төлөөхийг хүлээн авах бөгөөд ялгаварлал гэж байхгүй.