COLOSSIANS
Chapter 1
Colo | MonKJV | 1:2 | Колоссайд буй Христ доторх итгэмжит ахан дүүс болон ариун хүмүүст. Та нарт бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван байг. | |
Colo | MonKJV | 1:3 | Бид та нарын төлөө үргэлж гуйлт хийн, бидний Эзэн Есүс Христийн Эцэг буюу Шүтээнд талархдаг нь | |
Colo | MonKJV | 1:4 | та нарын Христ Есүст итгэх итгэлийн тухай бас бүх ариун хүмүүсийн төлөөх та нарын хайрын тухай сонссон цагаас хойш, | |
Colo | MonKJV | 1:5 | тэнгэрт та нарын төлөө хуримтлагдсан тэрхүү найдварын төлөө билээ. Үүний талаар та нар өмнө нь сайн мэдээний үнэний үгэн дотор сонссон. | |
Colo | MonKJV | 1:6 | Энэхүү сайн мэдээ нь дэлхий даяар байдаг шигээ та нар луу ирсэн бөгөөд та нарын дотор бас жимс гаргадаг шигээ жимс гаргасаар байгаа нь та нар үүнийг сонсож улмаар үнэн дотор Шүтээний энэрлийг мэдсэн өдрөөс хойш юм. | |
Colo | MonKJV | 1:7 | Яг л та нар бас Епафраасаас суралцсан шиг юм. Тэр бол бидний хайрт хамтран үйлчлэгч, та нарын төлөө Христийн итгэмжит зарц билээ. | |
Colo | MonKJV | 1:9 | Ийм шалтгааны улмаас үүнийг сонссон тэр өдрөөсөө хойш бид бас та нарын төлөө гуйлт хийхээ мөн бүх мэргэн ухаан ба сүнслэг ойлголт дотор түүний хүслийн мэдлэгээр та нарыг дүүргэгдээсэй гэж хүсэхээ зогсоогоогүй. | |
Colo | MonKJV | 1:10 | Энэ нь та нар сайн үйлс бүр дотор жимстэй бас Шүтээний мэдлэг дотор өсөлттэй байж, бүх тааламжтай байдал руу Эзэнд нийцтэй, | |
Colo | MonKJV | 1:11 | баяр хөөр бүхий бүх тэвчээр ба тэсвэрийн төлөө түүний яруу алдарт хүч чадлын дагуу бүх хүч чадлаар хүчирхэгжин, | |
Colo | MonKJV | 1:12 | гэрэл доторх ариун хүмүүсийн өв залгамжлалыг хүртэлцэгчид байхад биднийг зохистой болгосон Эцэгт талархан алхдаг байхын тулд юм. | |
Colo | MonKJV | 1:13 | Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс чөлөөлж, өөрийн хайрт Хүүгийн хаанчлал руу шилжүүлсэн. | |
Colo | MonKJV | 1:16 | Учир нь тэнгэрт болон газарт буй, үзэгддэг ба үл үзэгддэг эсвэл хаан суудлууд ч бай, ноёрхлууд ч бай, захиргаанууд ч бай, эрх мэдлүүд ч бай бүх зүйл түүгээр бүтээгджээ. Бүх зүйл түүгээр бас түүний төлөө бүтээгдсэн. | |
Colo | MonKJV | 1:18 | Бас тэр бол биеийн буюу чуулганы тэргүүн юм. Тэр бол эхлэл, үхэгсдээс ууган нь ажээ. Энэ нь тэрбээр бүх зүйлийн тэргүүнд нь байхын тулд юм. | |
Colo | MonKJV | 1:20 | бас түүний загалмайн цусаар дамжуулан амар тайвныг бий болгож, түүгээр бүгдийг, газарт буй юмсын эсвэл тэнгэрт буй юмсын алийг нь ч бай түүгээр өөртэйгээ эвлэрүүлэх нь Эцэгт таашаагдсан. | |
Colo | MonKJV | 1:21 | Мөн нэгэн цагт та нар холдуулагдсан бас хорон муу үйлсүүдээр оюун ухаан дотроо дайснууд байсан ч одоо тэрбээр | |
Colo | MonKJV | 1:22 | түүний үхлээр дамжуулан махбодынх нь бие дотор эвлэрүүлсэн юм. Энэ нь өөрийнхөө мэлмийд та нарыг ариун, гэм зэмгүй, буруутгалгүй зогсоохын тулд ажээ. | |
Colo | MonKJV | 1:23 | Хэрэв үнэхээр суурилагдсан мөн бат тогтсон байдлаар бас сайн мэдээний энэхүү найдвараас та нар холдохгүйгээр итгэл дотор үргэлжлүүлэх л юм бол. Энэхүү сайн мэдээг та нар сонссон бөгөөд энэ нь тэнгэрийн доорх бүтээл бүрт тунхаглагдсан. Паулос би үүний үйлчлэгч болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:24 | Би одоо та нарын төлөөх зовлонгууддаа баясан хөөрдөг бөгөөд Христийн зовлон шаналалд үл хүрэх зүйлийг түүний бие болох чуулганы төлөө махбодоороо дүүргэж байна. | |
Colo | MonKJV | 1:25 | Шүтээний үгийг биелүүлэхийн тулд та нарын төлөө Шүтээнээс надад өгөгдсөн зохицуулалтын дагуу би чуулганы үйлчлэгч болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:26 | Энэ нууц нь эрин үеүдээс бас үе удмуудаас нууцлагдсан байсан ч эдүгээ түүний ариун хүмүүст ил болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:27 | Шүтээн тэдэнд Жүүд бусчуудын дунд буй энэ нууцын яруу алдрын баялгууд нь юу болохыг мэдүүлэхийг хүсжээ. Энэхүү нууц нь яруу алдрын найдвар болсон Христ та нарын дотор байгаа явдал юм. | |
Colo | MonKJV | 1:28 | Бид түүнийг тунхаглаж, хүн бүрт анхааруулж, бүх мэргэн ухаанаар хүн бүрт заан сургадаг. Энэ нь бид хүн бүрийг Христ Есүс доторх төгс байдалтайгаар нь толилуулахын тулд юм. | |