Site uses cookies to provide basic functionality.

OK
I TIMOTHY
1 2 3 4 5 6
Prev Up Next Toggle notes
Chapter 4
I Ti MonKJV 4:1  Эдүгээ Сүнс, хожмын цаг үеүдэд зарим хүн итгэлээс салж, уруу татагч сүнснүүд болон чөтгөрүүдийн сургаалуудад анхаарлаа хандуулна гэдгийг,
I Ti MonKJV 4:2  ухамсар нь халуун төмрөөр хайрагдсан тэд хоёр нүүр гарган худал ярьж,
I Ti MonKJV 4:3  гэрлэхийг хориглон, үнэнд итгэдэг бөгөөд мэддэг хүмүүсийн талархалтайгаар хүлээн авахуй руу Шүтээний бүтээсэн хоолноос цээрлэхийг тушаана гэдгийг тодорхой хэлж байна.
I Ti MonKJV 4:4  Учир нь Шүтээний бүтээл бүр сайн бөгөөд хэрэв талархалтайгаар хүлээн авбал гологдох юу ч байхгүй.
I Ti MonKJV 4:5  Яагаад гэвэл энэ нь Шүтээний үг ба гуйлтаар ариусгагддаг.
I Ti MonKJV 4:6  Хэрэв чи энэ зүйлсийг ахан дүүстээ сануулдаг бол чи өөрийн болгосон энэхүү итгэлийн болон сайн сургаалын үгс дотор тэжээгдсэн Есүс Христийн сайн үйлчлэгч болно.
I Ti MonKJV 4:7  Харин эрээ цээргүй бас хөгшин авгай нарын үлгэр домгоос татгалз. Тэгээд сүсэг бишрэлтэй байдал руу өөрийгөө дасгалжуул.
I Ti MonKJV 4:8  Учир нь биеийн дасгал өчүүхэн ашиг тустай байдаг. Харин одоо ба хожим ирэх амьдралын амлалт бүхий сүсэг бишрэлтэй байдал нь бүх зүйлд тустай.
I Ti MonKJV 4:9  Энэ бол итгэмжит үг бөгөөд бүх хүлээн авахуйн үнэ цэнэтэй.
I Ti MonKJV 4:10  Учир нь бид ийм учраас хөдөлмөрлөдөг бөгөөд бас буруушаагддаг. Яагаад гэвэл бид амьд Шүтээнд бат найддаг. Тэр бол бүх хүний ялангуяа итгэдэг хүмүүсийн Аврагч юм.
I Ti MonKJV 4:11  Эдгээр зүйлийг тушаа бас зааж сурга.
I Ti MonKJV 4:12  Чиний залуу насыг хэн ч бүү ад үзэг. Харин чи үгээр, яриагаар, хайрлахуйгаар, сүнсээр, итгэлээр, цэвэр ариун байдлаар итгэгчдийн үлгэр жишээ бол.
I Ti MonKJV 4:13  Намайг очтол уншихуйд, уриалахуйд, сургаалд анхаарал хандуул.
I Ti MonKJV 4:14  Ахлагч нарын гар тавилт бүхий эш үзүүллэгээр чамд өгөгдсөн чамд байгаа бэлгийг бүү үл тоомсорло.
I Ti MonKJV 4:15  Эдгээр зүйлийг бясалга. Чиний ололт бүгдэд харагдахын тулд эдгээрт өөрийгөө бүрэн зориул.
I Ti MonKJV 4:16  Өөртөө болон сургаалд анхаар. Эдгээрийн дотор үргэлжлүүл. Учир нь үүнийг хийж байгаагаараа чи өөрийгөө бас чамайг сонсдог хүмүүсийн аль алиныг нь аварна.