Site uses cookies to provide basic functionality.

OK
PHILIPPIANS
1 2 3 4
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Phil MonKJV 4:1  Тиймээс хайрлагдсан бас хүслэн болсон ахан дүүс минь, баяр хөөр ба титэм минь, хайрлагдагсад минь Эзэн дотор тийнхүү бат зогс.
Phil MonKJV 4:2  Эзэн дотор ижил санаа бодолтой байхыг би Эфодиасаас хичээнгүйлэн гуйж байна. Бас Сюнтюхигээс хичээнгүйлэн гуйж байна.
Phil MonKJV 4:3  Мөн надтай хамт бас Клиймистэй хамт бас нэрс нь амийн номонд буй бусад хамтран зүтгэгчидтэй хамт сайн мэдээн дотор хөдөлмөрлөсөн энэ эмэгтэйчүүдэд туслахыг жинхэнээсээ буулганд хамтран зүтгэгч чамаас гуйя.
Phil MonKJV 4:4  Эзэн дотор үргэлж баясан хөөр. Би дахин хэлье. Баясан хөөр.
Phil MonKJV 4:5  Та нарын зохистой байдал бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна.
Phil MonKJV 4:6  Юунд ч бүү санаа зов. Харин бүх зүйлд талархал бүхий гуйлт ба хүсэлтээр дамжин та нарын хүсэлтүүд Шүтээнд мэдэгдэг.
Phil MonKJV 4:7  Тэгээд бүхий л ойлголтыг давдаг Шүтээний амар тайван нь Христ Есүсээр дамжин та нарын зүрх сэтгэл болон оюун бодлыг хамгаална.
Phil MonKJV 4:8  Эцэст нь ахан дүүс ээ, үнэн болгоныг, шударга болгоныг, зөв шударга болгоныг, цэвэр болгоныг, хайрлам болгоныг, сайшаалтай болгоныг, хэрэв ямар нэгэн онцсайн чанар гэж байгаа бол бас ямар нэг магтаал гэж байгаа бол эдгээрийг бод.
Phil MonKJV 4:9  Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан тэрхүү зүйлсээ хий. Мөн амар тайвны Шүтээн та нартай хамт байх болно.
Phil MonKJV 4:10  Харин та нарын миний төлөөх халамж сая л нэг сэргэсэн тул би Эзэн дотор асар ихээр баясан хөөрсөн. Та нар үүнд анхаарал тавьдаг байсан ч та нарт боломж олдоогүй.
Phil MonKJV 4:11  Би үүнийг гачигдлаас болоод хэлж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөлд байсан сэтгэл хангалуун байхад суралцсан.
Phil MonKJV 4:12  Би дорд тарчиг байхыг ч мэднэ бас элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Би цатгалан бас өлсгөлөн байхын аль алиныг мөн элбэг дэлбэг байх бас гачигдахын аль алиныг хаа сайгүй бас бүх зүйл дээр заалгасан.
Phil MonKJV 4:13  Намайг хүчирхэгжүүлдэг Христээр дамжуулан би бүхнийг хийж чаддаг.
Phil MonKJV 4:14  Үүнээс гадна та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайнаар үйлдсэн.
Phil MonKJV 4:15  Эдүгээ өгөхүй ба хүлээн авахуйн хувьд гэвэл, сайн мэдээний эхэнд намайг Македониос хөдлөх үед зөвхөн Фийлиппойчууд та нараас өөр ямар ч чуулган надтай хуваалцаагүйг та нар бас мэднэ.
Phil MonKJV 4:16  Учир нь бүр Тэссалонийкид байхад та нар миний хэрэгцээнд нэг удаа бас хоёр дахиа илгээсэн.
Phil MonKJV 4:17  Би бэлэг хүссэндээ биш, харин та нарын өчгөнд жимс бялхаасай гэж хүссэндээ юм.
Phil MonKJV 4:18  Гэвч надад бүгд байгаа бөгөөд бялхаж байна. Та нараас илгээгдсэн Шүтээнд анхилам үнэр ба тааламжит бас хүлээн авагдахуйц тахил болсон зүйлсийг Епафроодитосоос хүлээн аваад би дүүрэн байна.
Phil MonKJV 4:19  Харин миний Шүтээн яруу алдар дахь өөрийн баялгуудын дагуу та нарын хэрэгтэйг бүтнээр нь Христ Есүсээр хангана.
Phil MonKJV 4:20  Эдүгээ Шүтээн буюу бидний Эцэг рүү яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
Phil MonKJV 4:21  Христ Есүс доторх ариун хүн бүрт мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа ахан дүүс та нарт мэнд хүргэж байна.
Phil MonKJV 4:22  Бүх ариун хүмүүс, ялангуяа Кайсарын гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна.
Phil MonKJV 4:23  Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.