PHILIPPIANS
Chapter 2
Phil | MonKJV | 2:1 | Тиймээс хэрэв Христ дотор ямар нэг тайвшрал, ямар нэг хайрын тайтгарал, ямар нэг Сүнсний нөхөрлөл, ямарваа өрөвч сэтгэлүүд ба өршөөлүүд байдаг л юм бол, | |
Phil | MonKJV | 2:2 | та нар миний баяр хөөрийг дүүрэн болго. Ингэхдээ та нар ижил хайр, нэг сэтгэл, нэг санаа бодол бүхий адилхан оюун бодолтой бай. | |
Phil | MonKJV | 2:3 | Өрсөлдөөн эсвэл хоосон алдраар юу ч бүү хийгдэг. Харин хүн бүр оюун бодлын даруу байдлаар бусдыг өөрөөсөө илүү дээр гэж үз. | |
Phil | MonKJV | 2:7 | Гэсэн ч өөрийгөө хоосолж улмаар боолын хэлбэрийг өөр дээрээ авсан бөгөөд хүмүүн адил байдал руу болгогдсон. | |
Phil | MonKJV | 2:8 | Тэгээд хүмүүн шиг хэв маягийг олсон тэрбээр өөрийгөө даруу болгож улмаар үхэлд, бүр загалмайн үхэлд ч дуулгавартай байсан. | |
Phil | MonKJV | 2:9 | Тиймээс түүнийг Шүтээн бас өндөрт өргөмжилсөн бөгөөд нэр бүрээс дээгүүр нэрийг түүнд соёрхсон. | |
Phil | MonKJV | 2:10 | Энэ нь Есүсийн нэрэнд тэнгэр дэх бас газар дээрх мөн газрын доорх зүйлсийн өвдөг бүхэн сөгдөхийн тулд, | |
Phil | MonKJV | 2:11 | мөн хэл бүхэн Эцэг Шүтээний яруу алдрын төлөө Есүс Христийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд юм. | |
Phil | MonKJV | 2:12 | Тиймээс хайрлагдагсад минь, үргэлж дуулгавартай байсан шигээ, зөвхөн надтай хамт байхдаа байсан шигээ биш, харин одоо байхгүй байхад минь бүр ч ихээр айдас ба чичрэлтэйгээр өөрсдийн авралыг ажиллуул. | |
Phil | MonKJV | 2:13 | Учир нь өөрийнхөө тааллыг хүсүүлж бас үйлдүүлэхээр та нарын дотор ажилладаг нь Шүтээн юм. | |
Phil | MonKJV | 2:15 | Энэ нь хорон муу бөгөөд завхарсан үндэстний дунд та нар гэм зэмгүй бас гэм хоргүй, Шүтээний хүүхдүүд, зэмлэлгүй байж, тэдний дунд дэлхий дээрх гэрлүүд мэт гэрэлтэхийн тулд юм. | |
Phil | MonKJV | 2:16 | Амьдралын үгийг өргөж барь. Тэгвэл би дэмий гүйгээгүйдээ бас дэмий хөдөлмөрлөөгүйдээ Христийн тэрхүү өдөр болоход баярлах болно. | |
Phil | MonKJV | 2:17 | Тийм ээ, би та нарын итгэлийн тахил ба үйлчлэл дээр өргөл болгогдсон байлаа ч, баясан хөөрч бас та бүгдтэй хамт баярладаг. | |
Phil | MonKJV | 2:19 | Харин та нар луу Тимоотеосыг удахгүй илгээнэ гэдэгт би Эзэн Есүст бат найдаж байна. Тэгвэл би бас та нарын байдлыг мэдэхдээ урамтай болно. | |
Phil | MonKJV | 2:20 | Учир нь та нарын байдалд үнэнээсээ санаа тавьдаг түүн шиг сэтгэлтэй хүн надад байхгүй. | |
Phil | MonKJV | 2:22 | Харин хүү нь эцэгтэйгээ мэтээр тэрбээр надтай хамт сайн мэдээн дотор үйлчилсэн гэдгийн бодит баталгааг та нар мэддэг. | |
Phil | MonKJV | 2:23 | Тиймээс миний хувьд яахыг би харж байгаад түүнийг даруй илгээнэ хэмээн найдаж байна. | |
Phil | MonKJV | 2:25 | Гэсэн ч миний дүү бөгөөд хамтран зүтгэгч бас хамтран байлдагч түүнчлэн та нарын бие төлөөлөгч мөн миний хэрэгцээнүүдэд үйлчилсэн Епафроодитосыг та нар луу илгээх шаардлагатай гэж би үзлээ. | |
Phil | MonKJV | 2:26 | Учир нь тэрбээр та бүгдийн хүслэн болдог байсан бөгөөд өөрийг нь өвчтэй гэж та нар сонссон учраас дарамттай болсон. | |
Phil | MonKJV | 2:27 | Учир нь тэр үнэхээр үхэлд ойр өвчтэй байсан. Харин Шүтээн түүнд өршөөл хайрласан. Мөн зөвхөн түүнд ч биш бас надад өршөөл хайрласан. Эс бөгөөс би уй гашуун дээрээ уй гашуутай болох байлаа. | |
Phil | MonKJV | 2:28 | Тиймээс би түүнийг яаралтай илгээсэн нь та нар түүнийг дахин харахдаа баярлаж бас би харуусалгүй болохын тулд юм. | |
Phil | MonKJV | 2:29 | Тиймээс түүнийг Эзэн дотор бүхий л баяр хөөртэй байдлаар хүлээн ав. Мөн ийм нэгнийг нэр хүндтэйд тооц. | |