I CORINTHIANS
Chapter 5
I Co | MonKJV | 5:1 | Та нарын дунд садар самуун, бүр Жүүд бусчуудын дунд ч огт дурдагддаггүй, нэг хүн эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг ийм садар самуун байна гэж хаа сайгүй сонсогдсон. | |
I Co | MonKJV | 5:2 | Улмаар энэ үйлийг үйлдсэн хүн та нарын дундаас хөөгдөж болохын тулд та нар гашуудаагүй бөгөөд оронд нь сагсуурч байна. | |
I Co | MonKJV | 5:3 | Учир нь би биеэрээ байгаагүй ч харин сүнсээрээ байж, үнэндээ өөрөө байсан юм шигээр энэ үйлийг үйлдсэн хүний талаар аль хэдийн шийдчихсэн. | |
I Co | MonKJV | 5:4 | Та нарыг цугларах үед миний сүнс ч бас байж, бидний Эзэн Есүс Христийн нэрээр, бидний Эзэн Есүс Христийн хүч чадлаар | |
I Co | MonKJV | 5:5 | ийм нэгнийг махбодын сүйрлийн төлөө Сатаанд тушаацгаая. Энэ нь Эзэн Есүсийн өдөрт сүнс нь аврагдаж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 5:6 | Та нарын сайрхалт сайн биш. Өчүүхэн хөрөнгө зуурмагийг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй юү? | |
I Co | MonKJV | 5:7 | Тиймээс та нар исгэгдээгүй шинэ зуурмаг мэт байж болохын тулд хуучин хөрөнгийг бүрэн цэвэрлэ. Учир нь үнэхээр бидний дээгүүр өнгөрөхийн хурга Христ бидний төлөө золиослогдсон. | |
I Co | MonKJV | 5:8 | Тиймээс хуучин хөрөнгөөр биш, хорон санаа ба хорон муу байдлын хөрөнгөөр ч биш, харин чин сэтгэлийн болон үнэний исгэгдээгүй талхаар баяр тэмдэглэцгээе. | |
I Co | MonKJV | 5:10 | Гэхдээ энэ дэлхийн садарлагчид эсвэл сувдгууд эсвэл шунахайрагчид эсвэл дүрс шүтэгчидтэй огтхон ч битгий гэж хэлээгүй. Учир нь тэгвэл та нар энэ дэлхийгээс явах хэрэгтэй болно. | |
I Co | MonKJV | 5:11 | Харин ах дүү гэж нэрлэгддэг нэгэн чинь садарлагч эсвэл шунахай эсвэл дүрс шүтэгч эсвэл гутаан доромжлогч эсвэл архичин эсвэл луйварчин бол ийм нэгэнтэй нийлэхгүй, хооллохгүй байхыг эдүгээ би та нарт бичлээ. | |