I CORINTHIANS
Chapter 6
I Co | MonKJV | 6:1 | Та нарын хэн нэг нь нөгөөгийнхөө эсрэг асуудалтай байгаад, ариун хүмүүсийн өмнө биш, харин зөв бусчуудын өмнө шийдүүлж зүрхлэх үү? | |
I Co | MonKJV | 6:2 | Ариун хүмүүс дэлхийг шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Тэгээд дэлхий та нараар шүүгдэх юм бол та нар хамгийн бага хэргүүдийг ч шүүх үнэ цэнэгүй гэж үү? | |
I Co | MonKJV | 6:3 | Бид элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй юү? Энэ амьдралд хамаарах зүйлс нь хэр их илүү вэ? | |
I Co | MonKJV | 6:4 | Тиймээс энэ амьдралд хамааралтай заргууд та нарт байвал шүүлгүүлэхийн тулд чуулган дотор хамгийн өчүүхэнд тооцогддог хүмүүсийг томил. | |
I Co | MonKJV | 6:5 | Би та нарын ичихүйн төлөө ярьж байна. Тэгээд та нарын дунд ухаалаг хүн байхгүй юү? Ахан дүүсийнхээ хоорондохыг шүүж чадах хүн нэг ч байхгүй гэж үү? | |
I Co | MonKJV | 6:7 | Тиймээс эдүгээ та нар нэг нэгтэйгээ шүүхдэлцдэг учраас та нарын дунд бүхэлдээ нэг алдаа байна. Яагаад та нар оронд нь буруутаж болдоггүй юм бэ? Яагаад та нар оронд нь луйвардуулж болдоггүй юм бэ? | |
I Co | MonKJV | 6:9 | Зөв бус хүн Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг та нар мэдэхгүй юү? Бүү мэхлэгд. Түүнчлэн садарлагчид ч, дүрс шүтэгчид ч, завхайрагчид ч, банди янхан ч, бандилагчид ч, | |
I Co | MonKJV | 6:10 | хулгайч нар ч, шунахайрагчид ч, архичид ч, гутаан доромжлогчид ч, луйварчид ч Шүтээний хаанчлалыг өвлөхгүй. | |
I Co | MonKJV | 6:11 | Мөн та нарын зарим нь ийм байсан. Гэвч та нар Эзэн Есүсийн нэрээр, бидний Шүтээний Сүнсээр угаагдсан бас ариусгагдсан мөн цагаатгагдсан. | |
I Co | MonKJV | 6:12 | Надад бүх зүйл хуулиар зөвшөөрөгддөг боловч бүх зүйл ашиг тустай биш. Надад бүх зүйл хуулиар зөвшөөрөгддөг боловч би юуны ч эрх мэдэл дор оруулагдахгүй. | |
I Co | MonKJV | 6:13 | Хоол хүнс ходоодонд бас ходоод нь хоол хүнсэнд зориулагдсан. Харин Шүтээн үүнийг бас эдгээрийг аль алийг нь устгана. Эдүгээ бие садар самууны төлөө биш, харин Эзэний төлөө бөгөөд Эзэн биеийн төлөө байдаг. | |
I Co | MonKJV | 6:15 | Та нарын биес Христийн эд эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй юү? Тэгвэл би Христийн эд эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эд эрхтнүүд болгох уу? Огтхон ч үгүй. | |
I Co | MonKJV | 6:16 | Эсвэл янхантай нийлсэн эр түүнтэй нэг бие болдог гэдгийг та нар мэддэггүй юм уу? Яагаад гэвэл хоёр нь нэг махбод болно гэж тэр хэлдэг. | |
I Co | MonKJV | 6:18 | Садар самуунаас зугт. Хүмүүний үйлддэг гэм бүр нь биеийн гадна байдаг. Харин садарладаг нь өөрийнхөө биеийн эсрэг гэм үйлдэж буй хэрэг. | |
I Co | MonKJV | 6:19 | Эсвэл та нарын бие бол та нарын доторх, Шүтээнээс та нарт байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар өөрсдийнхөө биш гэдгийг мэдэхгүй юү? | |