I CORINTHIANS
Chapter 4
I Co | MonKJV | 4:1 | Ямар ч хүн биднийг ийнхүү Христийн үйлчлэгчид бас Шүтээний нууцуудын даамлууд гэж тооцог. | |
I Co | MonKJV | 4:3 | Харин би та нараар эсвэл хүмүүний шүүлтээр шүүгдэнэ гэдэг нь миний хувьд өчүүхэн зүйл юм. Үнэндээ, би өөрийгөө шүүдэггүй. | |
I Co | MonKJV | 4:4 | Учир нь би өөрөөрөө юу ч мэдэхгүй боловч үүгээрээ би зөвтгөгддөггүй. Харин намайг шүүдэг нь Эзэн юм. | |
I Co | MonKJV | 4:5 | Тиймээс Эзэнийг ирэх хүртэл юуг ч цагаас нь өмнө бүү шүү. Тэрбээр харанхуй байдлын тэрхүү нууцлагдсан зүйлсийг гэрэлд авчрах бөгөөд зүрх сэтгэлүүдийн зорилгуудыг ч бас илчилнэ. Тэгээд дараа нь хүн бүр Шүтээнээс магтаалтай байна. | |
I Co | MonKJV | 4:6 | Мөн ахан дүүс ээ, та нарын төлөө би эдгээр зүйлсийг өөр дээрээ болон Аполлоос дээр шилжүүлэн ярилаа. Энэ нь хүмүүний талаар бичигдсэн зүйлээс дээгүүр та нар бодохгүй байхад бидэн дотор суралцаж болохын тулд, та нараас хэн нь ч нэгнийхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг сагсуурахгүйн тулд юм. | |
I Co | MonKJV | 4:7 | Учир нь хэн чамайг бусдаас ялгаад байгаа юм бэ? Мөн чамд хүлээн аваагүй юу байгаа юм бэ? Эдүгээ хэрэв чи үүнийг хүлээн авсан юм бол юунд үүнийг хүлээн аваагүй мэт сайрхана вэ? | |
I Co | MonKJV | 4:8 | Одоо та нар дүүрэн байна, одоо та нар баян байна. Та нар бидэнгүйгээр хаад шиг хаанчилсан. Тэгээд та нар хаанчилсан байгаасай гэж би хүсэж байна. Энэ нь бид ч бас та нартай хамт хаанчилж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 4:9 | Учир нь төлөөлөгчид биднийг үхэл рүү томилогдсон дорд хүмүүс мэтээр Шүтээн харуулсан гэж би боддог. Яагаад гэвэл бид дэлхийд бас элч нарт мөн хүмүүнд үзвэр болгогдсон. | |
I Co | MonKJV | 4:10 | Бид Христээс болоод мунхгууд харин та нар Христ дотор ухаалаг юм. Бид сул дорой харин та нар хүчтэй. Та нар хүндлэгдсэн харин бид ад үзэгдсэн. | |
I Co | MonKJV | 4:11 | Бүр одоо энэ цагт хүртэл бид өлсөж бас цангаж, нүцгэрч, нударгалуулсан бөгөөд орох оронгүй байна. | |
I Co | MonKJV | 4:12 | Бас өөрсдийн гараар ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бид гутаагдахдаа ерөөдөг, хавчигдахдаа тэвчдэг. | |
I Co | MonKJV | 4:13 | Бид доромжлогдохдоо сайнаар ханддаг. Бид энэ өдрийг хүртэл дэлхийн хог шаар, бүх зүйлсийн хаягдал мэт болгогдсон. | |
I Co | MonKJV | 4:14 | Би эдгээр зүйлийг та нарыг ичээх гэж биш, харин миний хайртай хүүхдүүдийн хувьд та нарт сануулан бичиж байна. | |
I Co | MonKJV | 4:15 | Учир нь та нарт Христ дотор түмэн зааварлагч байгаа хэдий ч олон эцэг байхгүй. Яагаад гэвэл Христ Есүс дотор би та нарыг сайн мэдээгээр дамжуулан төрүүлсэн. | |
I Co | MonKJV | 4:17 | Ийм шалтгаанаар би та нар луу Тимоотеосыг илгээсэн. Тэр бол миний хайртай хүү бөгөөд Эзэн дотор итгэмжтэй. Би хаа сайгүй, чуулган бүрт заадгийн адил тэр та нарт Христ доторх миний замуудыг сануулна. | |
I Co | MonKJV | 4:19 | Гэвч Эзэн хүсвэл би та нар луу удахгүй очиж улмаар сагсуурагчдын яриаг биш, харин хүч чадлыг мэдэх болно. | |