I CORINTHIANS
Chapter 15
I Co | MonKJV | 15:1 | Үүнээс гадна ахан дүүс ээ, бас та нар хүлээн авсан бөгөөд дотор нь зогсож байгаа миний та нарт номлосон тэрхүү сайн мэдээг би та нарт тунхаглаж байна. | |
I Co | MonKJV | 15:2 | Та нар дэмий хоосон итгэсэн биш л бол, миний та нарт юу номлосныг санадаг бол та нар ч бас үүгээр аврагдсан. | |
I Co | MonKJV | 15:3 | Учир нь та нарт, би ч бас хүлээн авсан зүйлээ, хамгийн эхлээд бичвэрүүдийн дагуу Христ бидний гэмүүдийн төлөө хэрхэн үхсэнийг, | |
I Co | MonKJV | 15:6 | үүний дараа нэг зэрэг таван зуу гаруй ахан дүүст харагдсаныг, тэднээс нэлээд нь өнөөг хүртэл үлдэж харин зарим нь нойрссоныг, | |
I Co | MonKJV | 15:9 | Учир нь би бол төлөөлөгч нараас хамгийн өчүүхэн нь. Яагаад гэвэл би Шүтээний чуулганыг хавчдаг байсан учраас төлөөлөгч гэж дуудагдахад нийцэхгүй. | |
I Co | MonKJV | 15:10 | Харин би энэ байгаагаараа байгаа нь Шүтээний энэрлээр бөгөөд над дээр асгагдсан түүний энэрэл дэмий хоосон байгаагүй. Харин би тэд бүгдээс илүү бялхсан байдлаар хөдөлмөрлөсөн. Гэвч би биш, харин надтай хамт байсан Шүтээний энэрэл юм. | |
I Co | MonKJV | 15:12 | Эдүгээ хэрэв Христ үхэгсдээс босгогдсон гэж тунхаглагддаг юм бол үхэгсдээс босгогдолт байхгүй гэж та нарын дундах зарим чинь хэрхэн хэлдэг байна аа? | |
I Co | MonKJV | 15:14 | Тэгээд хэрэв Христ босгогдоогүй юм бол тийнхүү бидний номлол дэмий хоосон мөн та нарын итгэл ч бас дэмий хоосон болно. | |
I Co | MonKJV | 15:15 | Тийм ээ, бас бид Шүтээний хуурамч гэрчүүд гэж харагдана. Яагаад гэвэл бид Шүтээний талаар тэрбээр Христийг үхэгсдээс босгосон гэж гэрчилсэн. Хэрэв үхэгсэд босгогддоггүй юм бол тэрбээр түүнийг босгоогүй болно. | |
I Co | MonKJV | 15:17 | Тэгээд хэрэв Христ босгогдоогүй юм бол та нарын итгэл дэмий хоосон болно. Та нар гэмүүд дотроо байсаар байна. | |
I Co | MonKJV | 15:19 | Хэрэв Христэд найдахуй бидэнд зөвхөн энэ амьдралд л байдаг юм бол бид бүх хүнээс хамгийн өрөвдөлтэй нь юм. | |
I Co | MonKJV | 15:20 | Харин эдүгээ Христ үхэгсдээс босгогдсон бөгөөд нойрсож байгсдаас анхны жимс нь болсон. | |
I Co | MonKJV | 15:22 | Яагаад гэвэл Адаам дотор бүх хүн үхдэг шиг мөн үүнчлэн Христ дотор бүх хүн амьд болгогдоно. | |
I Co | MonKJV | 15:23 | Гэхдээ хүн бүр өөрийнхөө дараалалд байна. Христ анхны жимс, дараа нь Христийн ирэлтээр түүнийх байх хүмүүс байна. | |
I Co | MonKJV | 15:24 | Үүний дараа төгсгөл ирнэ. Тэр үед тэрбээр хаанчлалыг Шүтээн буюу Эцэгт тушаасан байх болно. Тэр үед бүх дүрэм, бүх эрх мэдэл ба хүч чадлыг тэрбээр үгүй болгосон байх болно. | |
I Co | MonKJV | 15:27 | Учир нь тэрбээр бүх зүйлийг түүний хөл дор оруулсан. Харин бүх зүйл түүний дор оруулагдсан гэж тэр хэлэхдээ бүх зүйлийг түүний дор оруулсан өөрийгөө оруулаагүй нь илэрхий. | |
I Co | MonKJV | 15:28 | Эдүгээ бүх зүйл өөрт нь захирагдсан байхад, тэр үед Хүү өөрөө ч бас бүх зүйлийг өөрийнх нь дор байлгадаг түүнд захирагдана. Энэ нь Шүтээн бүх зүйлд бүх юм нь байхын тулд юм. | |
I Co | MonKJV | 15:29 | Эсвэл үхэгсэд огт босгогддоггүй юм бол үхэгсдийн өмнөөс баптизм хийлгэсэн тэд юу хийж байгаа хэрэг вэ? Мөн тэд яагаад үхэгсдийн өмнөөс баптизм хийлгэдэг юм бэ? | |
I Co | MonKJV | 15:31 | Бидний Эзэн Христ Есүс дотор надад байдаг та нарын баяр хөөрийн төлөө би өдөр бүр үхдэг шүү. | |
I Co | MonKJV | 15:32 | Хэрэв үхэгсэд босгогддоггүй юм бол би Ээфэсост хүмүүний ёсоор араатнуудтай тулалдаад энэ нь надад ямар ашигтай юм бэ? Маргааш бид үхэх учраас бүгдээрээ идэж, ууцгаая. | |
I Co | MonKJV | 15:34 | Зөв байдал руу сэрэгтүн бас бүү гэм хий. Шүтээний тухай мэдлэг та нарын заримд байдаггүй учраас би үүнийг та нарын ичгүүрийн төлөө ярьж байна. | |
I Co | MonKJV | 15:35 | Харин зарим хүн, Үхэгсэд яаж босгогддог юм бэ? Мөн тэд ямар биетэй ирдэг юм бэ? гэнэ. | |
I Co | MonKJV | 15:37 | Тэгээд чи тарьдаг зүйлийнхээ бий болох биеийг нь биш, харин тариан нүцгэн үрийг тарьдаг. Тэр нь буудайнх эсвэл өөр төрлийнх байж болно. | |
I Co | MonKJV | 15:38 | Харин Шүтээн өөртөө таалагдсаны дагуу түүнд бие өгдөг бөгөөд үр бүрт өөрийнх нь биеийг өгдөг. | |
I Co | MonKJV | 15:39 | Бүх махбод нь адилхан махбод биш. Үнэндээ хүмүүний махбод нэг төрөл, араатнуудын махбод өөр нэг, загаснуудынх өөр нэг бас шувуудынх өөр нэг төрөл байдаг. | |
I Co | MonKJV | 15:40 | Мөн тэнгэрийн биетүүд бас газрын биетүүд гэж байдаг. Харин тэнгэрийн сүр жавхаа нь нэг янз бөгөөд газрынх өөр байдаг. | |
I Co | MonKJV | 15:41 | Нарны сүр жавхаа нэг янз бас сарны сүр жавхаа өөр янз мөн оддын сүр жавхаа өөр нэг янз байдаг. Учир нь нэг од нөгөө одноосоо сүр жавхаагаараа ялгардаг. | |
I Co | MonKJV | 15:42 | Үхэгсдээс босгогдолт ч бас үүнчлэн байдаг. Таригдах нь ялзрал дотор, босгогдох нь үл ялзрал дотор байдаг. | |
I Co | MonKJV | 15:43 | Таригдах нь гутамшиг дотор, босгогдох нь яруу алдар дотор юм. Таригдах нь сул дорой байдал дотор, босгогдох нь хүч чадал дотор юм. | |
I Co | MonKJV | 15:44 | Таригдах нь заяагдсан бие, босгогдох нь сүнсний бие юм. Заяагдсан бие гэж байдаг бас сүнсний бие гэж байдаг. | |
I Co | MonKJV | 15:45 | Тэгээд энэ нь, Анхны эр хүн Адаам амьд сэтгэл болгогдсон хэмээн ийнхүү бичигдсэн байдаг. Сүүлчийн Адаам амилуулдаг сүнс болгогдсон. | |
I Co | MonKJV | 15:46 | Гэхдээ эхлээд сүнснийх нь бус, харин төрөлхийнх нь байсан. Үүний дараа сүнснийх нь байдаг. | |
I Co | MonKJV | 15:47 | Эхний хүмүүн бол дэлхийгээс, газар шорооноос. Хоёр дахь хүмүүн нь тэнгэрээс ирсэн Эзэн юм. | |
I Co | MonKJV | 15:48 | Газрынх нь ямар байдаг шиг газрын тэд бас тийм л байдаг мөн тэнгэрийнх нь ямар байдаг шиг тэнгэрийн тэд бас тийм л байдаг. | |
I Co | MonKJV | 15:49 | Ийнхүү бид газрын хүний дүр төрхийг өмсөөтэй байгаа шигээ тэнгэрийн хүний дүр төрхийг ч бас өмсөх болно. | |
I Co | MonKJV | 15:50 | Эдүгээ ахан дүүс ээ, би үүнийг хэлж байна. Махбод ба цус Шүтээний хаанчлалыг өвлөж чадахгүй. Түүнчлэн ялзрал нь үл ялзралыг өвлөхгүй. | |
I Co | MonKJV | 15:51 | Ажигтун, би та нарт нууцыг харуулъя. Бид бүгд нойрсохгүй харин бид бүгд өөрчлөгдөх нь | |
I Co | MonKJV | 15:52 | хоромхон зуурт, нүд цавчих төдийд, сүүлчийн бүрээнээр болно. Учир нь бүрээ дуугарах бөгөөд үхэгсэд үл ялзрах биенд босгогдоно. Мөн бид өөрчлөгдөнө. | |
I Co | MonKJV | 15:53 | Учир нь энэхүү ялзардаг нь үл ялзралыг өмсөх ёстой бөгөөд энэхүү үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой юм. | |
I Co | MonKJV | 15:54 | Тиймээс энэхүү ялзрах нь үл ялзралыг өмсөхөд бас энэхүү үхдэг нь үхэшгүйг өмсөхөд, тэр үед, Үхэл ялалтанд залгигдлаа. | |
I Co | MonKJV | 15:55 | Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ? Булш аа, ялалт чинь хаана байна вэ? гэж бичигдсэн үг биелэх болно. | |
I Co | MonKJV | 15:57 | Харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан бидэнд ялалтыг өгсөн Шүтээнд талархлууд нь байг. | |