I CORINTHIANS
Chapter 1
I Co | MonKJV | 1:1 | Шүтээний хүслээр Есүс Христийн төлөөлөгч байхаар дуудагдсан Паулосоос мөн бидний ах дүү Состээнисоос, | |
I Co | MonKJV | 1:2 | Кооринтост байгаа Шүтээний чуулганд буюу бидний Эзэн (тэр бол тэднийх ч бас биднийх ч) Есүс Христийн нэрийг газар бүрт дууддаг бүгдийн хамт ариун хүмүүс байхаар дуудагдсан, Есүс Христ дотор ариусгагдсан хүмүүст, | |
I Co | MonKJV | 1:4 | Есүс Христээр та нарт өгөгдсөн Шүтээний энэрлийн төлөө би үргэлж та нарын талаар Шүтээндээ талархдаг. | |
I Co | MonKJV | 1:5 | Учир нь та нар түүгээр бүх зүйл дотор, бүх үг яриа ба бүх мэдлэг дотор баян болгогдсон. | |
I Co | MonKJV | 1:8 | Тэрбээр төгсгөл хүртэл бас та нарыг батжуулах нь бидний Эзэн Есүс Христийн өдөрт та нар буруушаагдалтгүй байж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 1:9 | Шүтээн бол итгэмжтэй. Түүгээр та нар түүний Хүү, бидний Эзэн Есүс Христийн нөхөрлөл рүү дуудагдсан. | |
I Co | MonKJV | 1:10 | Эдүгээ ахан дүүс ээ, та нар бүгдээрээ адил зүйл ярьдаг байхыг мөн та нарын дунд хагарлууд бүү байхыг харин та нар ижил оюун бодол дотор бас ижил шүүн тунгаалт дотор хамтдаа төгс нэгтгэгдсэн байхыг би та нараас бидний Эзэн Есүс Христийн нэрээр хичээнгүйлэн гуйж байна. | |
I Co | MonKJV | 1:11 | Учир нь ахан дүүс минь, та нарын дунд зөрчил маргаан байдаг гэж Хлооигийнхноор та нарын тухай надад тунхаглагдлаа. | |
I Co | MonKJV | 1:12 | Эдүгээ би үүнийг хэлье. Та нар дор бүрнээ, Би бол Паулосынх, харин би Аполлоосынх, харин би Кифаасынх, харин би Христийнх гэж хэлдэг гэнэ. | |
I Co | MonKJV | 1:13 | Христ хуваагдсан уу? Паулос та нарын төлөө цовдлогдсон уу? Эсвэл та нар Паулосын нэрээр баптизм хийлгэсэн юм уу? | |
I Co | MonKJV | 1:14 | Би Крийспос, Гайос хоёроос өөр та нарын хэнд ч баптизм хийгээгүйдээ Шүтээнд талархаж байна. | |
I Co | MonKJV | 1:16 | Мөн би Стефанаасын гэрийнхэнд бас баптизм хийсэн. Үүнээс гадна, би өөр хэн нэгэнд баптизм хийсэн эсэхээ мэдэхгүй байна. | |
I Co | MonKJV | 1:17 | Яагаад гэвэл Христ намайг баптизм хийлгэхээр биш, харин Христийн загалмай нөлөөгүй болгогдохгүйн тулд сайн мэдээг үгийн цэцэн мэргэнээр биш тунхаглуулахаар илгээсэн. | |
I Co | MonKJV | 1:18 | Учир нь тэрхүү загалмайн тунхаг нь мөхөж байгаа тэдэнд мунхаг байдал харин аврагдсан байгаа бидэнд Шүтээний хүч чадал юм. | |
I Co | MonKJV | 1:19 | Яагаад гэвэл энэ нь, Би ухаант хүний мэргэн ухааныг устгах бөгөөд хашир нэгний ойлголтыг юу ч биш болгоно гэж бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 1:20 | Ухаант хүн хаана байна вэ? Бичээч хаана байна вэ? Энэ үеийн мэтгэлцэгч хаана байна вэ? Шүтээн энэ дэлхийн мэргэн ухааныг мунхаг болгосон биш үү? | |
I Co | MonKJV | 1:21 | Яагаад гэвэл эдүгээ дэлхий мэргэн ухаанаар Шүтээний мэргэн ухаан дотор Шүтээнийг таньж мэдээгүй учраас итгэдэг тэднийг тунхаглалын мунхаг байдлаар аврах нь Шүтээнд таалагдсан. | |
I Co | MonKJV | 1:23 | Харин бид Христ цовдлогдсоныг тунхагладаг нь Жүүдүүдэд бүдрүүлэлт бас Грекчүүдэд мунхаглал юм. | |
I Co | MonKJV | 1:24 | Харин Христ бол дуудагдсан Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинд нь Шүтээний хүч чадал бас Шүтээний мэргэн ухаан юм. | |
I Co | MonKJV | 1:25 | Яагаад гэвэл Шүтээний мунхаглал нь хүмүүсийнхээс илүү ухаалаг бөгөөд Шүтээний сул дорой байдал нь хүмүүсийнхээс илүү хүчирхэг юм. | |
I Co | MonKJV | 1:26 | Учир нь ахан дүүс ээ, та нар өөрсдийн дуудлагыг хар. Яагаад гэвэл сурвалжтанууд олон биш, хүчирхэг хүн олон биш, махбодын хувьд ухаалаг хүн олон биш дуудагдсан байна. | |
I Co | MonKJV | 1:27 | Харин Шүтээн ухаантныг ичээхийн тулд дэлхийн мунхаг зүйлсийг сонгосон. Мөн Шүтээн хүчирхэг юмсыг ичээхийн тулд дэлхийн сул дорой зүйлсийг сонгосон. | |
I Co | MonKJV | 1:28 | Түүнчлэн байдаг зүйлсийг байхгүй болгохын тулд байдаггүй зүйлсийг бас дэлхийн эгэл зүйлсийг бас ад үзэгддэг зүйлсийг Шүтээн сонгосон юм. | |
I Co | MonKJV | 1:30 | Харин түүнээс та нар Христ Есүс дотор байдаг. Шүтээнээс тэрбээр бидэнд мэргэн ухаан, зөв байдал, ариусгал мөн зольж авалт болгогдсон. | |