I CORINTHIANS
Chapter 2
I Co | MonKJV | 2:1 | Мөн ахан дүүс ээ, би та нар луу очихдоо Шүтээний гэрчлэлийг үг ярианы эсвэл мэргэн ухааны онцсайн байдлаар та нарт тунхаглан очоогүй. | |
I Co | MonKJV | 2:2 | Учир нь Есүс Христ болон түүний цовдлогдсоноос өөр та нарын дундах юуг ч би мэдэхгүй байхаар шийдсэн. | |
I Co | MonKJV | 2:3 | Мөн та нартай хамт байхдаа би сул дорой байдал дотор, айдас дотор бас их чичрэл дотор байсан. | |
I Co | MonKJV | 2:4 | Бас миний үг яриа бас миний номлол нь хүмүүний мэргэн ухааны урвуулах үгсээр биш, харин Сүнсний болон хүч чадлын илэрхийллээр байсан. | |
I Co | MonKJV | 2:5 | Энэ нь та нарын итгэл хүмүүний мэргэн ухаан дотор биш, харин Шүтээний хүч чадал дотор байхын тулд юм. | |
I Co | MonKJV | 2:6 | Гэвч бид төгс хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Гэхдээ үгүй болох энэ дэлхийн бас энэ дэлхийн захирагчдын мэргэн ухааныг биш. | |
I Co | MonKJV | 2:7 | Харин бид Шүтээний нууцад буй, бүр нууцлагдсан мэргэн ухааныг ярьдаг. Үүнийг Шүтээн бидний алдрын төлөө дэлхийгээс өмнө урьдаас шийдсэн байсан. | |
I Co | MonKJV | 2:8 | Үүнийг энэ дэлхийн захирагчдын нэг нь ч мэдээгүй. Учир нь тэд үүнийг мэдсэнсэн бол яруу алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. | |
I Co | MonKJV | 2:9 | Харин энэ нь, Нүд хараагүй, чих сонсоогүй, хүмүүний зүрхэнд ч ороогүй тийм зүйлсийг Шүтээн өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэж бичигдсэний дагуу юм. | |
I Co | MonKJV | 2:10 | Харин тэдгээрийг Шүтээн өөрийн Сүнсээр бидэнд илчилсэн. Учир нь тэрхүү Сүнс бүх зүйлийг, бүр Шүтээний гүн юмсыг ч нягтлан шинждэг. | |
I Co | MonKJV | 2:11 | Учир нь хүмүүний юмсыг уг хүний дотор нь байдаг сүнснээс өөр ямар хүн мэддэг вэ? Мөн үүнчлэн Шүтээний зүйлсийг Шүтээний Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. | |
I Co | MonKJV | 2:12 | Эдүгээ бид энэ дэлхийн сүнсийг биш, харин Шүтээнээс байдаг тэрхүү Сүнсийг хүлээн авсан нь Шүтээнээс бидэнд үнэгүй өгөгдсөн зүйлсийг мэдэж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 2:13 | Тэдгээрийг бас бид хүмүүний мэргэн ухааны заан сургадаг үгсээр биш, харин сүнсний зүйлсийг сүнснийхтэй харьцуулж, Ариун Сүнсний заан сургадгаар ярьдаг юм. | |
I Co | MonKJV | 2:14 | Харин төрөлхөөрөө буй хүмүүн Шүтээний Сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь эдгээр нь түүнд мунхаг байдал юм. Мөн эдгээр нь сүнсээр ялгарч харагддаг учраас тэр эдгээрийг мэдэж чадахгүй. | |
I Co | MonKJV | 2:15 | Харин сүнслэг хүн бүх зүйлийг шүүн тунгаадаг боловч тэр өөрөө нэг ч хүнээр шүүн тунгаагддаггүй. | |