Site uses cookies to provide basic functionality.

OK
I CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 16
I Co MonKJV 16:1  Эдүгээ ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын хувьд, Галатиа дахь чуулгануудад миний тушаасанчлан та нар ч бас тийнхүү үйлд.
I Co MonKJV 16:2  Намайг очих үед цуглуулалт байлгахгүйн тулд долоо хоногийн эхэнд та нарын нэг бүр чинь өөрсдөө Шүтээн ивээсний дагуу нөөцөд байрлуулаг.
I Co MonKJV 16:3  Тэгээд намайг ирэхэд та нар захидлуудаар хэн хэнийг батална, тэднийг би Иерусалим руу та нарын өгөөмөр сэтгэлийг хүргүүлэхээр илгээнэ.
I Co MonKJV 16:4  Улмаар хэрэв би ч бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна.
I Co MonKJV 16:5  Эдүгээ би Македониар дайрчихаад, та нар луу очно. Учир нь би Македониар дайрч явна.
I Co MonKJV 16:6  Тэгээд би та нартай хамт байж эсвэл бүр өвөлжиж магадгүй. Тэгвэл та нар намайг миний явах газар луу үдэж өгч болох юм.
I Co MonKJV 16:7  Учир нь би энэ удаад та нарыг замдаа хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Харин Эзэн зөвшөөрвөл би та нартай хэсэг хугацаанд хамт байна гэж найдаж байна.
I Co MonKJV 16:8  Гэвч би Пентикостий хүртэл Ээфэсост байна.
I Co MonKJV 16:9  Учир нь надад агуу, үр нөлөөтэй хаалга нээгдчихээд байгаа бөгөөд олон эсэргүүцэгч тэнд бий.
I Co MonKJV 16:10  Эдүгээ хэрэв Тимоотеос очвол, тэрбээр айдасгүйгээр та нартай хамт байхад нь анхаараарай. Учир нь тэр ч бас Шүтээний ажлыг над шиг хийдэг.
I Co MonKJV 16:11  Тиймээс хэн ч түүнийг бүү дорд үзэг. Харин түүнийг амар тайван дотор явуул. Тэгвэл тэр над дээр ирж болох юм. Учир нь би ахан дүүсийн хамт түүнийг хүлээж байна.
I Co MonKJV 16:12  Эдүгээ Аполлоос ахын хувьд түүнийг ахан дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд хүссэн. Гэтэл энэ удаад очих хүсэл түүнд огт байсангүй. Гэхдээ тэрбээр тохиромжтой цагт очно.
I Co MonKJV 16:13  Та нар сонор сэргэг бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчирхэг бай.
I Co MonKJV 16:14  Бүх зүйл чинь хайрлахуй дотор хийгдэг.
I Co MonKJV 16:15  Ахан дүүс ээ, та нар (Стефанаасын гэр бүл бол Ахаиагийн анхны жимс бөгөөд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд донтуулсан гэдгийг та нар мэддэг)
I Co MonKJV 16:16  өөрсдийгөө ийм хүмүүст бас бидэнд тусалдаг түүнчлэн хөдөлмөрлөдөг хүн бүрт дуулгавартай байлгахыг би та нараас хичээнгүйлэн гуйя.
I Co MonKJV 16:17  Эдүгээ Стефанаас, Фортунаатос болон Ахайкос нарын ирэлтэнд би баяртай байна. Учир нь та нараас дутагдаж байсныг тэд хангаж өгсөн.
I Co MonKJV 16:18  Яагаад гэвэл тэд миний болон та нарын сүнсийг сэргээсэн. Тиймээс ийм хүмүүсийг мэдүүл.
I Co MonKJV 16:19  Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акюлас, Прискилла хоёр өөрсдийнхөө гэр дэх чуулганы хамтаар Эзэн дотор та нарт том мэнд хүргэж байна.
I Co MonKJV 16:20  Бүх ахан дүүс та нарт мэнд хүргэж байна. Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндлээрэй.
I Co MonKJV 16:21  Паулос миний өөрийн гараар бичсэн мэндчилгээ.
I Co MonKJV 16:22  Хэрэв хэн нэг хүн Эзэн Есүс Христийг хайрлахгүй байвал тэрбээр Анаатема Мааранаата болог.
I Co MonKJV 16:23  Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нартай хамт байг.
I Co MonKJV 16:24  Миний хайр Христ Есүс дотор та бүхэнтэй хамт байг. Аминь.