Site uses cookies to provide basic functionality.

OK
I CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 11
I Co MonKJV 11:1  Та нар намайг даган дуурайгчид бай. Яг л би бас Христийг даган дуурайдаг шиг.
I Co MonKJV 11:2  Эдүгээ ахан дүүс ээ, та нар намайг бүх зүйл дээр санаж бас миний та нарт хүргэсэн захирамжуудыг ёсоор нь сахиж байгаа учраас би та нарыг магтъя.
I Co MonKJV 11:3  Гэвч эр хүн бүрийн тэргүүн нь Христ түүнчлэн эмэгтэй хүний тэргүүн нь эр хүн бас Христийн тэргүүн нь Шүтээн мөн гэдгийг би та нарт мэдүүлье.
I Co MonKJV 11:4  Толгойгоо бүтээн гуйлт хийж эсвэл эш үзүүлж байгаа эр хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг.
I Co MonKJV 11:5  Харин толгойгоо бүтээгээгүй гуйлт хийдэг эсвэл эш үзүүлдэг эмэгтэй хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг. Яагаад гэвэл энэ нь түүний хувьд үсээ хусуулсантай адил юм.
I Co MonKJV 11:6  Учир нь хэрэв тэр эмэгтэй нь бүтээгээгүй бол үсээ бас хяргуулаг. Харин үсээ хяргуулах эсвэл хусуулах нь эмэгтэй хүнд ичгүүр юм бол толгойгоо бүтээг.
I Co MonKJV 11:7  Яагаад гэвэл эр хүн толгойгоо үнэхээр бүтээх ёсгүй. Тэр бол анхнаасаа л Шүтээний дүр төрх ба яруу алдар юм. Харин эмэгтэй хүн бол эр хүний яруу алдар юм.
I Co MonKJV 11:8  Учир нь эр хүн эмэгтэй хүнээс биш, харин эмэгтэй хүн эр хүнээс үүсэлтэй.
I Co MonKJV 11:9  Яагаад гэвэл бас эр хүн эмэгтэй хүнээс болоод биш, харин эмэгтэй хүн эр хүнээс болоод бүтээгдсэн.
I Co MonKJV 11:10  Ийм шалтгааны улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдэлтэй байх ёстой нь элч нараас болсон.
I Co MonKJV 11:11  Гэвч бас эр хүн эмэгтэй хүнгүйгээр бас эмэгтэй хүн эр хүнгүйгээр Эзэн дотор байдаггүй.
I Co MonKJV 11:12  Яагаад гэвэл эмэгтэй хүн эр хүнээс шиг үүнчлэн эр хүн ч бас эмэгтэй хүнээс юм. Харин бүх зүйл Шүтээнээс байдаг.
I Co MonKJV 11:13  Өөрсдөдөө шүүн тунгаа. Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүйгээр Шүтээнд гуйлт хийх нь зохистой юу?
I Co MonKJV 11:14  Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнд ичгүүр гэдгийг угаас заяагдсан байдал өөрөө та нарт сургадаг биш үү?
I Co MonKJV 11:15  Харин эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд яруу алдар юм. Яагаад гэвэл үс нь түүнд бүтээлгийн оронд өгөгдсөн.
I Co MonKJV 11:16  Гэхдээ хэн нэгэнд маргаантай санагдаж байгаа бол, бидэнд бас Шүтээний чуулгануудад ч ийм заншил байдаггүй.
I Co MonKJV 11:17  Эдүгээ та нар илүү сайны төлөө биш, харин илүү муугийн төлөө цуглардгийг би сайшаахгүй байгаагаа үүгээр тунхаглая.
I Co MonKJV 11:18  Учир нь юуны өмнө, та нар чуулганд цуглахад та нарын дунд хуваагдлууд гардаг гэж би сонссон бөгөөд үүний заримд нь итгэж байна.
I Co MonKJV 11:19  Учир нь шалгарсан хүмүүс та нарын дунд ил болгогдож болохын тулд тэрс үзлүүд ч бас та нарын дунд байх ёстой болдог.
I Co MonKJV 11:20  Тиймээс нэг дор та нарын цуглаж байгаа чинь Эзэний зоогийг идэхийн тулд биш аж.
I Co MonKJV 11:21  Учир нь идэхдээ хүн бүр өөрийнхөө зоогийг нөгөөгийнхөө өмнө иддэг. Тэгээд нэг нь өлсгөлөн харин нөгөө нь согтуу байдаг.
I Co MonKJV 11:22  Юу? Та нарт идэж, уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Шүтээний чуулганыг дорд үзэж бас юм байхгүй хүмүүсийг ичээж байгаа юм уу? Би та нарт юу гэж хэлэх вэ? Үүнд чинь би та нарыг сайшаах уу? Би та нарыг сайшаахгүй.
I Co MonKJV 11:23  Учир нь би Эзэнээс хүлээн авсан тэрхүү зүйлээ бас та нарт дамжуулсан. Энэ нь, Эзэн Есүс тушаагдсан тэр шөнөө талх аваад,
I Co MonKJV 11:24  улмаар талархал өргөчихөөд хугалан, Аваад, ид. Энэ бол та нарын төлөө хугарсан миний бие. Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэж хэлсэн тэр зүйл юм.
I Co MonKJV 11:25  Яг үүнчлэн бас аягатайг аваад, амссаныхаа дараа, Энэ аягатай бол миний цусан дахь шинэ гэрээ юм. Та нар уух бүртээ миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэсэн.
I Co MonKJV 11:26  Учир нь та нар энэ талхыг идэж бас энэ аягатайг уух бүртээ Эзэнийг ирэх хүртэл үхлийг нь тунхагладаг.
I Co MonKJV 11:27  Тиймээс зохисгүйгээр энэ талхыг идэх мөн Эзэний аягатайг уух хэн боловч Эзэний бие ба цусанд буруутай болно.
I Co MonKJV 11:28  Харин хүмүүн өөрийгөө шалгаг. Тэгээд ийнхүү талхнаас идэг бас тэрхүү аяганаас ууг.
I Co MonKJV 11:29  Учир нь зохисгүйгээр идэж мөн уудаг нь Эзэний биеийг онцолж үзэлгүй, ялыг өөртөө идэж бас ууж буй хэрэг юм.
I Co MonKJV 11:30  Үүнээс болоод та нарын дунд сул дорой бас өвчтэй хүн олон байгаа бөгөөд олон нь нойрсуулагдсан байна.
I Co MonKJV 11:31  Учир нь хэрэв бид өөрсдийгөө шүүж үзвэл бид шүүгдэхгүй.
I Co MonKJV 11:32  Харин бид шүүгдэх үедээ Эзэнээр сахилгажуулагддаг нь бид дэлхийтэй хамт яллагдахгүйн тулд юм.
I Co MonKJV 11:33  Тиймээс ахан дүүс минь, та нар идэхээр хамтдаа цуглахдаа нэг нэгнийгээ хүлээ.
I Co MonKJV 11:34  Мөн хэн нэгэн өлсөж байвал тэр нь гэртээ идэг. Энэ нь та нар ял руу цуглардаггүй байхын тулд юм. Тэгээд би очихоороо үлдсэнийг нь зохицуулна.