I CORINTHIANS
Chapter 9
I Co | MonKJV | 9:1 | Би төлөөлөгч биш үү? Би эрх чөлөөтэй биш үү? Бидний Эзэн Есүс Христийг би хараагүй юү? Та нар Эзэн доторх миний ажил биш үү? | |
I Co | MonKJV | 9:2 | Хэрэв би бусдад төлөөлөгч биш байлаа ч та нарт эргэлзээгүй мөн. Учир нь миний төлөөлөгч байхуйн тамга бол Эзэн доторх та нар юм. | |
I Co | MonKJV | 9:5 | Бусад төлөөлөгч ба Эзэний дүү нар мөн Кифаас нарын адил эгч дүү, эхнэр дагуулж явах эрх мэдэл бидэнд байхгүй юү? | |
I Co | MonKJV | 9:7 | Хэн хэзээ өөрийнхөө цалингаар дайнд явдаг юм бэ? Усан үзмийн тариалан тариалаад, үүнийхээ жимснээс иддэггүй хэн байх вэ? Эсвэл хонин сүргийг хариулдаг атлаа тэр сүргийн сүүнээс уудаггүй хэн байх вэ? | |
I Co | MonKJV | 9:8 | Эдгээр зүйлийг би хүмүүний хувиар хэлж байна уу? Мөн хууль ч бас ижил зүйлийг хэлдэг биш үү? | |
I Co | MonKJV | 9:9 | Учир нь Мошээгийн хуулинд, Тариа цайруулж буй шарын амыг бүү хошуувчил хэмээн бичигдсэн байдаг. Шүтээн шард санаа тавьж байгаа хэрэг үү? | |
I Co | MonKJV | 9:10 | Эсвэл тэрбээр үүнийг бүхэлд нь бидний төлөө хэлж байна уу? Эргэлзээгүй, бидний төлөө энэ нь, Анжисдаж байгаа нь найдвар дотор анжисдах хэрэгтэй. Мөн найдвар дотор тариа цайруулж байгаа нь найдварынхаа хүртэлцэгч болно хэмээн бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 9:11 | Хэрэв бид та нарт сүнсний зүйлсийг тарьчихаад, та нараас махбодын зүйлсийг бид хураавал энэ нь том зүйл үү? | |
I Co | MonKJV | 9:12 | Хэрэв бусад хүн та нарын дээр энэ эрх мэдлийг хүртэлцэгчид байгаа юм бол бид бүр илүү биш үү? Гэсэн ч бид энэ эрх мэдлийг ашиглаагүй. Харин Христийн сайн мэдээнд саад болохгүйн тулд бүх зүйлийг тэвчдэг. | |
I Co | MonKJV | 9:13 | Ариун зүйлстэй холбоотой хөдөлмөрлөгчид нь сүмийн зүйлсээр амь зуудгийг бас тахилын ширээний дэргэд үйлчлэгчид нь тахилын ширээтэй хүртэлцэгчид гэдгийг та нар мэдэхгүй юү? | |
I Co | MonKJV | 9:14 | Мөн үүнчлэн сайн мэдээг тунхагладаг хүмүүс сайн мэдээнээс амьдрах хэрэгтэй гэж Эзэн тогтоосон. | |
I Co | MonKJV | 9:15 | Харин би эдгээр зүйлээс алийг нь ч ашиглаагүй. Түүнчлэн өөртөө ийнхүү үйлдүүлэхийн тулд би эдгээр зүйлийг бичсэн юм биш. Учир нь хэн нэгэн хүн миний бахархлыг хоосон болгох гэснээс миний хувьд үхэх нь дээр. | |
I Co | MonKJV | 9:16 | Учир нь би сайн мэдээг тунхаглаж байгаа ч надад сайрхах юм юу ч байхгүй. Яагаад гэвэл над дээр шаардлага оноогдсон. Тийм ээ, хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол надад гаслантай! | |
I Co | MonKJV | 9:17 | Учир нь би үүнийг хүслээрээ хийвэл надад шагнал бий. Гэхдээ миний хүслийн эсрэг байлаа ч сайн мэдээний даамлын алба надад даатгагдсан юм. | |
I Co | MonKJV | 9:18 | Тэгвэл миний шагнал юу юм бэ? Үнэхээр сайн мэдээг тунхаглахдаа сайн мэдээн дэх эрх мэдлээ буруугаар ашиглахгүйн тулд Христийн сайн мэдээг төлбөргүй болгох нь юм. | |
I Co | MonKJV | 9:19 | Учир нь би бүх хүнээс эрх чөлөөтэй хэдий ч өөрийгөө бүгдийн боол болгосон нь илүү олныг олж авахын тулд юм. | |
I Co | MonKJV | 9:20 | Мөн би Жүүдүүдийг олж авахын тулд Жүүдүүдэд Жүүд шиг, хуулийн дор байгаа хүмүүсийг олж авахын тулд хуулийн дор байгаа тэдэнд хуулийн доорх хүн шиг, | |
I Co | MonKJV | 9:21 | хуульгүй тэднийг олж авахын тулд хуульгүй тэдэнд хуульгүй (Шүтээний өмнө хуульгүйгээр биш, харин ч Христ дэх хуулийн дор байгаа) хүн шиг болсон. | |
I Co | MonKJV | 9:22 | Сул дорой хүмүүсийг олж авахын тулд сул дорой тэдэнд би сул дорой мэт болсон. Би хэн нэгнийг ямар нэгэн аргаар аварч болохын тулд бүх хүнд бүх зүйл болсон. | |
I Co | MonKJV | 9:23 | Тэгээд үүнийг би сайн мэдээний төлөө хийдэг нь та нартай хамт үүний хамтрагч болж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 9:24 | Уралдааны замаар гүйгчид бүгдээрээ гүйдэг ч нэг нь л шагнал хүлээн авдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар шагнал авахын тулд үүнчлэн гүйцгээ. | |
I Co | MonKJV | 9:25 | Мөн өрсөлдөж байгаа хүн бүр бүх зүйлд биеэ хянан захирдаг. Эдүгээ тэд ялзрах титмийг харин бид үл ялзрахыг хүртэхийн тулд үүнийг хийдэг. | |
I Co | MonKJV | 9:26 | Тиймээс би ийнхүү гүйдэг нь тодорхой бус байдлаар биш юм. Би ийнхүү тулалддаг нь хий цохидог нэгэн шиг биш юм. | |