I CORINTHIANS
Chapter 8
I Co | MonKJV | 8:1 | Эдүгээ хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийн тухайд гэвэл бид бүгдээрээ мэдлэгтэй гэдгээ мэддэг. Мэдлэг сайрхдаг харин хайрлахуй босгон байгуулдаг. | |
I Co | MonKJV | 8:2 | Тэгээд хэн нэг нь аливааг мэддэг гэж боддог бол тэрбээр юуг ч мэдэх ёстойгоор нь хараахан мэдэхгүй байна. | |
I Co | MonKJV | 8:4 | Тиймээс хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг идэхүйн тухайд, дэлхий дээрх хиймэл дүрс нь юу ч биш гэдгийг мөн ганцаас өөр Шүтээн байхгүй гэдгийг бид мэддэг. | |
I Co | MonKJV | 8:5 | Учир нь тэнгэрт ч эсвэл газарт ч шүтээнүүд гэж дуудагддаг нь байгаа хэдий ч (олон шүтээн мөн олон эзэн байдагчлан) | |
I Co | MonKJV | 8:6 | харин бидэнд ганцхан Шүтээн, Эцэг байдаг. Түүнээс бүх зүйл байдаг бөгөөд бид түүний дотор. Мөн ганцхан Эзэн Есүс Христ байдаг. Бүх зүйл түүгээр бөгөөд бид түүгээр юм. | |
I Co | MonKJV | 8:7 | Гэсэн хэдий ч энэ мэдлэг хүн бүрийн дотор байдаггүй. Учир нь хиймэл дүрсний талаар ухамсарлалтай зарим хүн энэ цагийг хүртэл хиймэл дүрсэнд өргөсөн зүйл гэдгээр нь иддэг. Улмаар тэдний сул дорой байгаа ухамсар бузарлагддаг. | |
I Co | MonKJV | 8:8 | Харин хоол биднийг Шүтээнд сайшаан танилцуулахгүй. Учир нь бид идлээ гээд дээрдэхгүй, идэхгүй байлаа гээд ч дордохгүй. | |
I Co | MonKJV | 8:9 | Гэвч та нарын энэ эрх чөлөө сул дорой тэдэнд ямар нэг байдлаар бүдрүүлэх саад болохгүй байхад анхаар. | |
I Co | MonKJV | 8:10 | Учир нь мэдлэгтэй чамайг хиймэл дүрсний сүмд хооллохоор суухыг хэн нэгэн харвал сул дорой байгаа түүний ухамсар хиймэл дүрсэнд өргөгдсөн зүйлсийг идэхээр зоригжиж | |
I Co | MonKJV | 8:11 | улмаар өөрийнх нь төлөө Христ үхсэн сул дорой ах дүү чинь чиний мэдлэгээр дамжин мөхөх биш үү? | |
I Co | MonKJV | 8:12 | Харин та нар ахан дүүсийнхээ эсрэг ингэж гэм үйлдэн бас тэдний сул дорой ухамсрыг шархлуулахдаа Христийн эсрэг гэм үйлдэж байна. | |