I CORINTHIANS
Chapter 12
I Co | MonKJV | 12:1 | Эдүгээ ахан дүүс минь, та нар сүнсний бэлгүүдийн талаар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. | |
I Co | MonKJV | 12:2 | Та нар хөтлүүлсэн мэтээр хэлгүй хиймэл дүрснүүд рүү аваачигдсан Жүүд бусчууд байсан гэдгээ мэддэг. | |
I Co | MonKJV | 12:3 | Тиймээс Шүтээний Сүнсээр ярьж буй ямар ч хүн Есүсийг хараагдсан гэж хэлэхгүйг бас Ариун Сүнсээр л биш бол хэн ч, Есүс бол Эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдүүлж байна. | |
I Co | MonKJV | 12:6 | Түүнчлэн үйл ажиллагаа олон янз байдаг боловч бүхний дотор бүгдийг ажиллуулдаг нь нэг л Шүтээн юм. | |
I Co | MonKJV | 12:8 | Яагаад гэвэл нэгэнд нь мэргэн ухааны үг тэрхүү Сүнсээр, нөгөөд нь мэдлэгийн үг мөн л адилхан Сүнсээр, | |
I Co | MonKJV | 12:9 | мөн нөгөө нэгэнд нь итгэл адилхан Сүнсээр, өөр нэгэнд нь эдгээлтийн бэлгүүд адилхан Сүнсээр, | |
I Co | MonKJV | 12:10 | түүнчлэн өөр нэгэнд нь аугаа үйлсүүдийг үйлдэхүй, нөгөөд нь эш үзүүлэхүй, нөгөөд нь сүнснүүдийг ялгахуй, өөр нэгэнд нь олон төрлийн хэлүүд, нөгөөд нь хэлүүдийн хөрвүүлэлт өгөгдсөн. | |
I Co | MonKJV | 12:11 | Харин энэ бүхнийг хүн бүрт тус тусад нь ганц буюу энэхүү Сүнс л хүссэнийхээ дагуу хуваарилан ажиллуулдаг. | |
I Co | MonKJV | 12:12 | Яагаад гэвэл бие бол нэг бөгөөд олон эд эрхтэнтэй байдаг. Бас уг биеийн олуулаа байдаг бүх эд эрхтэн нэг бие болдог. Христ ч бас ийм юм. | |
I Co | MonKJV | 12:13 | Учир нь бид Жүүд эсвэл Жүүд бус байлаа ч, боол эсвэл эрх чөлөөтэй байлаа ч бүгд нэг л Сүнсээр нэг бие рүү баптизм хийлгэсэн бөгөөд бүгд нэг Сүнс рүү уулгагдсан. | |
I Co | MonKJV | 12:15 | Хэрэв хөл, Би гар биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу? | |
I Co | MonKJV | 12:16 | Мөн чих, Би нүд биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу? | |
I Co | MonKJV | 12:17 | Хэрэв бие бүхэлдээ нүд байсан бол сонсгол хаана байхсан бэ? Хэрэв бие бүхэлдээ сонсгол байсан бол үнэрлэлт хаана байхсан бэ? | |
I Co | MonKJV | 12:18 | Гэвч Шүтээн өөртөө таалагдсаны дагуу эдүгээ эд эрхтэн нэг бүрийг биенд байрлуулсан. | |
I Co | MonKJV | 12:21 | Тэгээд нүд нь гаранд, Надад чиний хэрэг байхгүй. Түүнчлэн дахиад толгой нь хөлөнд, Надад чиний хэрэг байхгүй гэж чадахгүй. | |
I Co | MonKJV | 12:22 | Үгүй ээ, биеийн илүү сул дорой санагддаг тэр эд эрхтнүүд бүр илүү хэрэгтэй байдаг. | |
I Co | MonKJV | 12:23 | Тэгээд бага хүндэтгэлтэй байдаг гэж өөрсдийн боддог биеийн тэр эд эрхтнүүдэд илүү их хүндэтгэлийг бид хүртээдэг. Түүнчлэн бидний үзэмжгүй хэсгүүдэд илүү бялхсан үзэмжтэй байдал байдаг. | |
I Co | MonKJV | 12:24 | Учир нь бидний үзэмжтэй хэсгүүдэд хэрэгцээ байдаггүй. Харин гачигдалтай тэр хэсэгт Шүтээн илүү бялхсан хүндэтгэлийг өгснөөрөө биеийг эвцэлдүүлсэн. | |
I Co | MonKJV | 12:25 | Энэ нь бие дотор хагарал байхгүй харин эд эрхтнүүд нэг нэгэндээ санаа тавихын тулд юм. | |
I Co | MonKJV | 12:26 | Тэгээд нэг эрхтэн шаналбал үүнтэй хамт бүх эрхтэн шаналдаг. Мөн нэг эрхтэн хүндлүүлбэл үүнтэй хамт бүх эрхтэн хөөрөн баясдаг. | |
I Co | MonKJV | 12:28 | Тэгээд Шүтээн заримыг нь чуулган дотор нэгд төлөөлөгчид, хоёрт эш үзүүлэгчид, гуравт багш нар болгож, үүний дараа аугаа үйлсүүдийг, тэгээд эдгээлтүүдийн, тусламжуудын, удирдлагуудын, төрөл бүрийн хэлүүдийн бэлгүүдийг бий болгосон. | |
I Co | MonKJV | 12:29 | Бүгдээрээ төлөөлөгч үү? Бүгдээрээ эш үзүүлэгч үү? Бүгдээрээ багш уу? Бүгдээрээ аугаа үйлсүүдийг бүтээгч үү? | |
I Co | MonKJV | 12:30 | Бүгдээрээ эдгээлтийн бэлгүүдтэй юү? Бүгдээрээ хэлүүдээр ярьдаг уу? Бүгдээрээ хөрвүүлдэг үү? | |