Site uses cookies to provide basic functionality.

OK
I CORINTHIANS
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Prev Up Next Toggle notes
Chapter 3
I Co MonKJV 3:1  Тэгээд ахан дүүс ээ, би та нарт сүнслэг хүмүүст мэтээр ярьж чадаагүй. Харин махбодынхт мэт бүр Христ доторх нялхаст мэтээр ярьсан.
I Co MonKJV 3:2  Би та нарыг сүүгээр хооллосон харин бор хоолоор биш. Учир нь та нар үүнийг шингээж чадахааргүй байсан мөн одоо ч чадахгүй хэвээрээ байна.
I Co MonKJV 3:3  Яагаад гэвэл та нар махбодынх хэвээрээ байна. Учир нь та нарын дунд атаархал мөн хэрүүл бас хуваагдлууд байгаа нь та нар махбодынх бөгөөд хүмүүсийн адил алхаж байгаа хэрэг биш үү?
I Co MonKJV 3:4  Учир нь нэг нь, Би бол үнэхээр Паулосынх гэж байхад харин нөгөө нь, Би Аполлоосынх гэдэг. Та нар махбодынх байгаа биш үү?
I Co MonKJV 3:5  Тэгвэл Паулос хэн юм бэ? Аполлоос хэн юм бэ? Үнэндээ үйлчлэгчид. Та нар тэднээр дамжуулан Эзэний хүн бүрт өгсөнчлөн итгэсэн.
I Co MonKJV 3:6  Би тарьсан, Аполлоос усалсан харин Шүтээн өсгөн ургуулсан.
I Co MonKJV 3:7  Тэгвэл тарьдаг нь ч бас усалдаг нь ч юу ч биш, харин өсгөн ургуулдаг Шүтээн нь л юм.
I Co MonKJV 3:8  Эдүгээ тарьдаг нь болон усалдаг нь нэг бөгөөд хүн бүр өөрийнхөө хөдөлмөрийн дагуу өөрийнхөө шанг хүлээн авна.
I Co MonKJV 3:9  Учир нь бид бол Шүтээнтэй хамт хөдөлмөрлөгчид юм. Та нар бол Шүтээний тариалангийн талбай, Шүтээний барилга.
I Co MonKJV 3:10  Надад өгөгдсөн Шүтээний энэрлийн дагуу би суурийг нь барилгын ухаалаг даамлын адилаар тавьсан. Мөн өөр нэг нь үүний дээр барьдаг. Харин үүн дээр хэрхэн барихаа хүн бүр анхаараг.
I Co MonKJV 3:11  Учир нь тавигдсан байгаа тэрхүү суурь болох Есүс Христээс өөрийг хэн ч тавьж чадахгүй.
I Co MonKJV 3:12  Эдүгээ хэн нэг нь энэ суурин дээр алт, мөнгө, үнэт чулуунууд, мод, өвс, сүрлээр барьж байгаа бол
I Co MonKJV 3:13  хүн бүрийн ажил илэрхий болгогдох болно. Яагаад гэвэл энэ нь галаар илчлэгдэх учраас мөнөөх өдөр үүнийг харуулна. Тэгээд тэрхүү гал хүн бүрийн ажил ямар болохыг нь шалгана.
I Co MonKJV 3:14  Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил хэвээрээ үлдвэл тэрбээр шагнал хүлээн авна.
I Co MonKJV 3:15  Хэрэв хэн нэгний ажил шатаагдвал тэр хохирно. Гэхдээ гал дундуур ийн адил гарах ч тэр өөрөө аврагдана.
I Co MonKJV 3:16  Та нар Шүтээний сүм гэдгээ бас та нарын дотор Шүтээний Сүнс оршдог гэдгийг мэдэхгүй юү?
I Co MonKJV 3:17  Хэрэв хэн нэг нь Шүтээний сүмийг устгавал түүнийг Шүтээн устгана. Учир нь Шүтээний сүм бол ариун, тэрхүү сүм нь та нар юм.
I Co MonKJV 3:18  Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дундах хэн нэг нь өөрийгөө энэ дэлхийд ухаалаг гэж үздэг бол тэр хүн ухаалаг болохын тулд мунхаг болог.
I Co MonKJV 3:19  Учир нь энэ дэлхийн мэргэн ухаан нь Шүтээнд мунхаг байдал юм. Яагаад гэвэл, Тэрбээр ухаалгуудыг өөрсдийнх нь заль мэхээр барьж авдаг хэмээн бичигдсэн байдаг.
I Co MonKJV 3:20  Мөн дахиад, Ухаалгуудын бодлуудыг, тэдгээр нь дэмий хоосон гэдгийг Эзэн мэддэг гэсэн байдаг.
I Co MonKJV 3:21  Тиймээс хэн ч хүмүүнээр бүү сайрхаг. Учир нь бүх зүйл та нарынх юм.
I Co MonKJV 3:22  Паулос эсвэл Аполлоос эсвэл Кифаас эсвэл дэлхий эсвэл амьдрал эсвэл үхэл эсвэл өнөөгийн юмс эсвэл ирэх зүйлс бүгдээрээ та нарынх мөн.
I Co MonKJV 3:23  Тэгээд та нар бол Христийнх түүнчлэн Христ бол Шүтээнийх.