Toggle notes
Chapter 1
Jude | MonKJV | 1:1 | Есүс Христийн зарц бас Иакоовын дүү Иудаасаас Шүтээн Эцэгээр ариусгагдсан бөгөөд Есүс Христ дотор хамгаалагдсан улмаар дуудагдсан хүмүүст. | |
Jude | MonKJV | 1:3 | Хайрлагдагсад аа, би та нарт нийтлэг авралын тухай бичихээр бүх хичээл зүтгэлээ гаргах үедээ нэгэн цагт ариун хүмүүст хүргэгдсэн энэхүү итгэлийн төлөө хичээнгүйлэн тэмцэхийг та нарт бичиж, уриалах хэрэгтэй болсон юм. | |
Jude | MonKJV | 1:4 | Учир нь нууцаар шургалсан зарим хүн байна. Тэд бол сүсэг бишрэлгүй, бидний Шүтээний энэрлийг хазааргүй тачаал руу эргүүлэх мөн цорын ганц Эзэн Шүтээн ба бидний Эзэн Есүс Христийг үгүйсгэх ийм яллуулахуй руу урьдаас томилогдсон. | |
Jude | MonKJV | 1:5 | Тийм учраас Эзэн Египетийн нутгаас ард түмнийг аварсныхаа дараа үл итгэснийг нь хэрхэн устгасныг та нар нэгэнтээ мэдсэн ч би та нарт сануулмаар байна. | |
Jude | MonKJV | 1:6 | Мөн анхны байр сууриа хадгалалгүй харин өөрсдийнхөө орон байрыг орхисон элч нарыг тэрбээр агуу өдрийн шүүлт рүү харанхуй дор мөнхийн гинжнүүдэд хорьсон. | |
Jude | MonKJV | 1:7 | Үүнчлэн Соодома, Гооморра бас эргэн тойрны хотууд нь өөрсдийгөө мөн адил завхайралд өгч улмаар өөр гаж махбодын араас явснаар мөнхийн галын өшөө авалтанд шаналан, жишээ болгогдож байна. | |
Jude | MonKJV | 1:8 | Яг үүнчлэн эдгээр бузар мөрөөдөгчид бас махбодыг бузарлаж, эрх мэдлийг үл ойшоож мөн сүр жавхаатнуудыг ёрын муугаар ярьдаг. | |
Jude | MonKJV | 1:9 | Түүнчлэн тэргүүн элч Михаэл Мошээгийн цогцсын талаар элээтэй маргалдаж тэмцэлдэхдээ түүний эсрэг ёрын муу буруутгалыг авчирч зүрхлээгүй харин, Эзэн чамайг хориглог гэж хэлсэн. | |
Jude | MonKJV | 1:10 | Харин энэ хүмүүс мэддэггүй зүйлсийнхээ талаар ёрын муугаар ярьдаг. Гэвч тэд төрөлхөөс мэддэг тэр зүйлс дотроо зэрлэг араатнууд адил өөрсдийгөө ялзруулдаг. | |
Jude | MonKJV | 1:11 | Гаслантай яа, тэд! Учир нь тэд Каины замаар явцгаасан бас шагналын төлөө Билаамын гажуудлын араас шуналтайгаар гүйцгээсэн мөн Коорахын эсэргүүцэл дотор мөхсөн. | |
Jude | MonKJV | 1:12 | Тэд бол та нарын хайрлахуйн найрнууд дахь толбонууд мөн. Тэд та нартай хамт найрлахдаа эмээлтгүйгээр өөрсдийгөө хооллодог. Тэд бол салхинд туугдсан хургүй үүлс, жимс нь хатсан, жимсгүй, хоёронтаа үхмэл, үндсээрээ сугалагдсан модод, | |
Jude | MonKJV | 1:13 | өөрсдийн ичгүүрээр хөөсөрч буй тэнгисийн догшин давалгаанууд, тэнүүчлэгч одод юм. Тэдэнд мөнхийн харанхуйн тас хар нь хадгалагдчихсан. | |
Jude | MonKJV | 1:14 | Тэгээд Адаамаас долоо дахь нь болох Ханоох ч бас тэдний тухай эш үзүүлэхдээ, Ажигтун, Эзэн өөрийнхөө түм түмэн ариун хүмүүсийн хамт | |
Jude | MonKJV | 1:15 | бүгдийн дээр шүүлтийг гүйцэтгэхээр бас тэдний дундах сүсэг бишрэлгүй бүхнийг өөрсдийнх нь сүсэг бишрэлгүйгээр үйлдсэн тэр бүх сүсэг бишрэлгүй үйлсийн талаар мөн сүсэг бишрэлгүй тэдгээр гэмтнүүдийн түүний эсрэг ярьсан бүх хатуу яриануудынх нь талаар яллахаар айсуй гэсэн. | |
Jude | MonKJV | 1:16 | Тэд бол бувтнагчид, гомдоллогчид, өөрсдийнхөө хүсэл тачаалын араас алхагчид. Мөн тэдний ам давуу байдлын төлөө зусар үгсийг ярьж, хүмүүсийг алмайруулдаг. | |
Jude | MonKJV | 1:17 | Гэвч хайрлагдагсад аа, бидний Эзэн Есүс Христийн төлөөлөгчдөөр өмнө нь хэлэгдсэн үгсийг та нар санагтун. | |
Jude | MonKJV | 1:18 | Яагаад гэвэл эцсийн цаг үед өөрсдийнхөө сүсэг бишрэлгүй хүсэл тачаалуудын араас алхах элэглэн тохуурхагч нар бий болно гэдгийг тэд та нарт хэлсэн. | |
Jude | MonKJV | 1:20 | Харин хайрлагдагсад аа, та нар өөрсдийнхөө хамгийн ариун итгэл дээр өөрсдийгөө босгон байгуулж, Ариун Сүнсэн дотор гуйлт хийн, | |
Jude | MonKJV | 1:21 | Шүтээний хайран дотор өөрсдийгөө байлгаж, мөнхийн амьдрал руу бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүсэн хүлээ. | |
Jude | MonKJV | 1:23 | Бас заримыг нь галаас татаж, махбодоор толботуулагдсан өмсгөлийг нь ч үзэн ядаж айдсаар дамжуулан авар. | |
Jude | MonKJV | 1:24 | Эдүгээ та нарыг уналтаас хамгаалж бас бялхсан баяр хөөртэйгээр өөрийнхөө сүр жавхааны өмнө гэм буруугүй зогсоож чадах түүнд, | |