REVELATION OF JOHN
Chapter 15
Reve | MonKJV | 15:1 | Тэгээд би тэнгэрт агуу бөгөөд гайхамшигтай өөр нэгэн шинж тэмдэг болох эцсийн долоон гамшиг бүхий долоон элчийг харлаа. Учир нь Шүтээний хилэгнэл эдгээрээр бүрэн болгогдох аж. | |
Reve | MonKJV | 15:2 | Түүнчлэн би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг бас араатны дээр бас түүний хөшөөний дээр бас түүний тэмдэгний дээр, түүний нэрийн тооны дээр ялан дийлэгсэд Шүтээний ятгануудыг барьсаар уг шилэн тэнгис дээр зогсож буйг харлаа. | |
Reve | MonKJV | 15:3 | Тэгээд тэд Шүтээний боол Мошээгийн дууг бас Хурганы дууг ийн дуулав. Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн таны ажлууд агуу бөгөөд гайхамшигтай. Ариун хүмүүсийн Хаан таны арга замууд зөв шударга бас үнэн. | |
Reve | MonKJV | 15:4 | Эзэн минь, танаас эмээж бас таны нэрийг алдаршуулахгүй хэн байх билээ? Учир нь зөвхөн та л ариун. Яагаад гэвэл бүх үндэстэн таны өмнө ирж бас мөргөх болно. Учир нь таны шүүлтүүд ил болгогдож байна. | |
Reve | MonKJV | 15:5 | Тэгээд үүний дараа би харсан бөгөөд ажигтун, тэнгэр дэх гэрчлэлийн асрын сүм нээгдсэн байлаа. | |
Reve | MonKJV | 15:6 | Улмаар долоон гамшиг бүхий, цэвэр бас цагаан маалингаар хувцасласан мөн алтан бүсээр цээжээ бүсэлсэн долоон элч сүмээс гарч ирэв. | |
Reve | MonKJV | 15:7 | Тэгтэл дөрвөн амьд бүтээлийн нэг мөнхийн мөнхөд амьдрагч Шүтээний хилэгнэлээр дүүрэн долоон алтан хулыг долоон элчид өглөө. | |