REVELATION OF JOHN
Chapter 2
Reve | MonKJV | 2:1 | Ээфэсосийн чуулганы элчид бич. Баруун гартаа уг долоон одыг барьж, энэхүү долоон алтан дэнгийн суурин дунд алхаж буй нэгэн эдгээрийг айлдаж байна. | |
Reve | MonKJV | 2:2 | Би чиний ажлуудыг бас чиний хөдөлмөрийг мөн чиний тэвчээрийг түүнчлэн ёрын муу тэднийг хэрхэн хүлцэж чаддаггүйг чинь мэднэ. Мөн өөрсдийгөө төлөөлөгчид гэж хэлдэг хүмүүсийг чи шалгаж улмаар тэд бол биш бөгөөд худалч гэдгийг нь олж мэдсэн. | |
Reve | MonKJV | 2:3 | Мөн чи хүлцсэн бас тэвчээртэй байдаг бөгөөд миний нэрийн төлөө хөдөлмөрлөсөн агаад цуцаагүй. | |
Reve | MonKJV | 2:5 | Тиймээс чи хаанаас унаснаа санаж бас гэмшин эргэ. Мөн анхны ажлуудаа хий. Эс бөгөөс би чам руу түргэн очиж улмаар чи гэмшин эргэхгүй л бол чиний дэнгийн суурийг байрнаас нь зайлуулах болно. | |
Reve | MonKJV | 2:6 | Гэхдээ чамд Николайтисчуудын үйл хэргүүдийг үзэн яддаг гэдэг ийм зүйл бий. Би ч бас тэдгээрийг нь үзэн яддаг. | |
Reve | MonKJV | 2:7 | Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Би ялагч нэгэнд Шүтээний ер бусын цэцэрлэгийн дунд байдаг тэрхүү амьдралын модноос идэхийг соёрхоно. | |
Reve | MonKJV | 2:8 | Бас Смюрна дахь чуулганы элчид бич. Үхсэн байсан бас амьд байгаа тэрхүү эхнийх бөгөөд эцсийнх эдгээрийг айлдаж байна. | |
Reve | MonKJV | 2:9 | Би чиний ажлуудыг бас зовлон зүдүүрийг бас ядуурлыг (гэхдээ чи бол баян) бас өөрсдийгөө Жүүдүүд мөн гэдэг хүмүүсийн шүтээнийг доромжлохуйг бас тэд бол биш, харин Сатааны синагоги юм гэдгийг мэднэ. | |
Reve | MonKJV | 2:10 | Эдлэх гэж байгаа зовлонгуудын нэгнээс нь ч бүү ай. Ажигтун, та нар шалгагдахын тулд элээ та нараас шоронд хийх болно. Тэгээд та нарт арван өдрийн зовлон зүдүүр байх болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Улмаар би чамд амьдралын титмийг өгнө. | |
Reve | MonKJV | 2:11 | Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй. | |
Reve | MonKJV | 2:12 | Мөн Пээргамос дахь чуулганы элчид бич. Хоёр талдаа хурц иртэй илдтэй нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна. | |
Reve | MonKJV | 2:13 | Би чиний ажлуудыг бас хаана суурьшдагийг, бүр тэнд Сатааны сэнтий байдгийг мэднэ. Мөн чи миний нэрийг бат сахиж бас та нарын дундаас Сатаан оршдог газарт миний итгэмжит амиа өргөгч гэрч Антийпасын хороогдсон тэрхүү өдрүүдэд ч хүртэл миний итгэлийг үгүйсгээгүй. | |
Reve | MonKJV | 2:14 | Гэвч надад чиний эсрэг хэдэн зүйл буй нь тэнд чамд Балаамын сургаалыг сахидаг хүмүүс байгаа явдал юм. Тэрбээр хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг идүүлж бас садарлуулахаар Израйлийн хүүхдүүдийн өмнө бүдрүүлэлтийн чулуу хаяхыг Балаакт заасан. | |
Reve | MonKJV | 2:15 | Үүнчлэн миний үзэн яддаг зүйл болох Николайтисчуудын сургаалыг сахидаг хүмүүс бас чамд байна. | |
Reve | MonKJV | 2:16 | Гэмшин эргэгтүн. Эс бөгөөс би чам руу түргэн очиж улмаар өөрийн аман дахь илдээр тэдний эсрэг тулалдана. | |
Reve | MonKJV | 2:17 | Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нэгэнд би нууцлагдсан мааннагаас идүүлэхээр өгнө. Мөн түүнд цагаан чулууг өгөх бөгөөд энэхүү чулуун дээр хүлээн авагчаас нь өөр хэн ч үл мэдэх шинэ нэр бичигдсэн байна. | |
Reve | MonKJV | 2:18 | Мөн Туатейра дахь чуулганы элчид бич. Шүтээний Хүү эдгээр зүйлийг айлдаж байна. Тэрбээр галын дөл шиг нүдтэй бас хөл нь өнгөлсөн гууль мэт юм. | |
Reve | MonKJV | 2:19 | Би чиний ажлуудыг бас хайрлахуйг бас үйлчлэлийг бас итгэлийг бас чиний тэвчээрийг бас чиний ажлуудыг түүнчлэн сүүлчийнх нь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ. | |
Reve | MonKJV | 2:20 | Гэсэн ч надад чиний эсрэг хэдэн зүйл байгаа нь миний боолуудад садарла бас хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг ид гэж зааж улмаар уруу татахыг өөрийгөө эш үзүүлэгч эмэгтэй гэж хэлдэг Ийзээбэлд чи зөвшөөрдөг явдал юм. | |
Reve | MonKJV | 2:22 | Ажигтун, би түүнийг ор луу бас түүнтэй хамт завхайрагчдыг үйлсүүдээсээ гэмшин эргэхгүй бол агуу гай зовлон руу хаяна. | |
Reve | MonKJV | 2:23 | Мөн би түүний хүүхдүүдийг үхлээр ална. Тэгээд Би бол далд санаанууд ба зүрх сэтгэлүүдийг нягтлан шинжигч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Мөн би та нарын нэг бүрт ажлуудын чинь дагуу хүртээнэ. | |
Reve | MonKJV | 2:24 | Харин би та нарт, энэ сургаал байдаггүй бас Сатааны гүн зүйлсийг мэддэггүй хэмээн өөрсдийгөө хэлдгүүдэд нь буюу Туатейра дахь бусдад нь хэлье. Би та нарын дээр өөр ямар ч ачаа дарамт тавихгүй. | |
Reve | MonKJV | 2:26 | Тэгээд ялагч нэгэн буюу миний ажлуудыг эцэс хүртэл сахидаг хүнд би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдлийг өгнө. | |
Reve | MonKJV | 2:27 | Улмаар ваарчны ваарнууд бут цохигдох адилаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Яг л би Эцэгээсээ хүлээн авсан шиг. | |