Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 13
Reve MonKJV 13:1  Тэгэхэд би тэнгисийн элсэн дээр зогсож байсан агаад долоон толгойтой бас арван эвэртэй мөн эвэрнүүд дээрээ арван титэмтэй түүнчлэн толгойнууд дээрээ шүтээнийг доромжлохуйн нэртэй нэгэн араатан тэнгисээс гарч ирэхийг харлаа.
Reve MonKJV 13:2  Тэгэхэд миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх мэт бас ам нь арслангийн ам мэт байсан юм. Тэгтэл мөнөөх луу түүнд өөрийн хүч чадал ба өөрийн сэнтийг бас агуу эрх мэдэл өглөө.
Reve MonKJV 13:3  Улмаар би түүний толгойнуудын нэг нь үхэлд хүрэм шархадсан мэт байгааг харав. Тэгээд түүний үхлийн шарх эдгэрсэн бөгөөд уг араатны араас хамаг дэлхий алмайран гайхлаа.
Reve MonKJV 13:4  Улмаар араатанд эрх мэдэл өгсөн мөнөөх луунд тэд мөргөжээ. Мөн тэд араатанд мөргөж, Хэн энэ араатантай адил вэ? Хэн түүнтэй дайтаж чадах билээ? гэв.
Reve MonKJV 13:5  Мөн түүнд том зүйлсийг мөн шүтээнийг доромжлохуйг ярьж байх ам өгөгджээ. Түүнчлэн түүнд дөчин хоёр сар үргэлжлүүлэх эрх мэдэл өгөгдсөн аж.
Reve MonKJV 13:6  Тэгээд тэрбээр Шүтээний нэрийг бас түүний асрыг болон тэнгэрт оршигчдыг доромжлохын тулд түүний эсрэг шүтээнийг доромжлохуйгаар амаа нээв.
Reve MonKJV 13:7  Мөн түүнд ариун хүмүүстэй дайн хийж улмаар тэднийг дийлэх нь соёрхогджээ. Түүнчлэн түүнд бүх овог, хэл яриа, үндэстний дээрх эрх мэдэл соёрхогдлоо.
Reve MonKJV 13:8  Улмаар дэлхийн сууриас харгисаар алагдсан байсан Хурганы амьдралын номонд нэрс нь бичигдээгүй, дэлхий дээр оршигч бүхэн түүнд мөргөх болно.
Reve MonKJV 13:9  Хэрэв хэн нэг нь чихтэй бол сонсог.
Reve MonKJV 13:10  Олзлолт руу хөтөлдөг нь олзлолт руу орно. Илдээр хөнөөдөг нь илдээр хөнөөгдөх ёстой. Ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл үүнд л байдаг.
Reve MonKJV 13:11  Тэгтэл өөр араатан газраас гарч ирэхийг би харлаа. Тэгэхэд тэр хурга адил хоёр эвэртэй бөгөөд луу шиг ярив.
Reve MonKJV 13:12  Мөн тэр өөрийн өмнөх эхний араатны бүх эрх мэдлийг хэрэгжүүлж улмаар үхлийн шарх нь эдгээгдсэн эхний араатанд дэлхийг болон үүн дээр оршигчдыг мөргүүлдэг аж.
Reve MonKJV 13:13  Түүнчлэн тэрбээр агуу ер бусын зүйлсийг үйлддэг. Тийм ч учраас бүр хүмүүсийн нүдэн дээр тэнгэрээс газар дээр гал буулгадаг.
Reve MonKJV 13:14  Бас мөнөөх араатны өмнө үйлдэх гэж өөрт нь өгөгдсөн ер бусын зүйлсээр тэрбээр дэлхий дээр оршигчдыг мэхэлдэг. Илдний шархтай байсан ч амьдарсан мөнөөх араатны хөшөөг бүтээхийг дэлхий дээр оршигчдод хэлдэг.
Reve MonKJV 13:15  Мөн араатны хөшөөнд амь өгөхийг түүнд соёрхжээ. Энэ нь хөшөө бас ярьж мөн араатны хөшөөнд мөргөөгүй болгоныг хөнөөлгөхөд хүргэхийн тулд юм.
Reve MonKJV 13:16  Түүнчлэн тэрбээр бага ба их, баян ба ядуу, чөлөөт ба боол бүгдийг баруун гар дээрээ эсвэл духан дээрээ тэмдэг хүлээн авахад хүргэдэг.
Reve MonKJV 13:17  Улмаар энэ нь тэмдэгтэй эсвэл араатны нэртэй эсвэл түүний нэрний тоотой л биш бол хэн ч худалдан авах эсвэл худалдах боломжгүй байхын тулд юм.
Reve MonKJV 13:18  Энд мэргэн ухаан бий. Ойлгодог нь араатны тоог тооцоолог. Учир нь энэ нь хүмүүний тоо юм. Тэгээд түүний тоо нь зургаан зуун жаран зургаа.