REVELATION OF JOHN
Chapter 22
Reve | MonKJV | 22:1 | Мөн тэр надад Шүтээний болон Хурганы хаан суудлаас гарч буй болор мэт тунгалаг амьдралын усны цэвэр голыг харууллаа. | |
Reve | MonKJV | 22:2 | Үүний гудамжны дунд бөгөөд голын хоёр талд арван хоёр төрлийн жимс тээж, сар бүр жимсээ өгдөг амьдралын мод байсан бөгөөд модны навчис нь үндэстнүүдийн эдгэрлийн төлөө аж. | |
Reve | MonKJV | 22:3 | Мөн цаашид хараал байхгүй. Харин үүн дотор Шүтээн болон Хурганы хаан суудал байх бөгөөд боолууд нь түүнд үйлчилнэ. | |
Reve | MonKJV | 22:5 | Бас тэнд шөнө байхгүй. Мөн дэн бас нарны гэрэл ч хэрэггүй. Учир нь тэдэнд Эзэн Шүтээн гэрэл өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно. | |
Reve | MonKJV | 22:6 | Тэгээд тэр надад, Эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн. Түүнчлэн ариун эш үзүүлэгч нарын Эзэн Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа үзүүлэхээр өөрийн элчийг илгээсэн гэв. | |
Reve | MonKJV | 22:7 | Ажигтун, би сааталгүй очиж байна. Энэ номын эш үзүүллэгийн үгийг сахидаг нь ивээлтэй. | |
Reve | MonKJV | 22:8 | Мөн Иоаннис би эдгээр зүйлийг харж бас сонссон юм. Тэгээд би сонсчихоод мөн харчихаад эдгээрийг надад үзүүлсэн элчийн хөлийн өмнө мөргөхөөр унав. | |
Reve | MonKJV | 22:9 | Тэгэхэд тэр надад, Харагтун, битгий. Учир нь би бол чиний болон эш үзүүлэгч ахан дүүсийн чинь бас энэ номын үгсийг сахигчидтай хамтран үйлчлэгч. Шүтээнд мөргө гэлээ. | |
Reve | MonKJV | 22:10 | Мөн тэр надад, Энэ номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна. | |
Reve | MonKJV | 22:11 | Шударга бус нь шударга бус хэвээр байг. Мөн бузар булай нь бузар булай хэвээр байг. Түүнчлэн зөв нь зөв хэвээр байг. Бас ариун нь ариун хэвээр байг гэв. | |
Reve | MonKJV | 22:12 | Тэгээд ажигтун, би сааталгүй очиж байна. Мөн хүн болгонд үйлсийнх нь дагуу оноох миний шагнал надтай хамт байгаа. | |
Reve | MonKJV | 22:14 | Амьдралын мод руу эрхтэй болохын тулд мөн хаалгануудаар хот руу орохын тулд түүний тушаалуудыг үйлддэг нь жаргалтай. | |
Reve | MonKJV | 22:15 | Харин ноход бас хараалчид бас янхантай явалдагчид бас алуурчид бас дүрс шүтэгчид бас худалд дуртай бөгөөд үйлддэг бүхэн гадна нь байна. | |
Reve | MonKJV | 22:16 | Есүс би эдгээр зүйлийг та нарт чуулганууд дотор гэрчлэхийн тулд өөрийн элчийг илгээлээ. Би бол Давийдийн үндэс ба удам, тод бөгөөд өглөөний од. | |
Reve | MonKJV | 22:17 | Тэгтэл Сүнс ба сүйт бүсгүй, Ирэгтүн гэж байна. Сонсож байгаа нь, Ирэгтүн хэмээг. Мөн цангаж байгаа нь ирэг. Түүнчлэн хүсэх хэн ч бай амьдралын усыг үнэгүй аваг. | |
Reve | MonKJV | 22:18 | Учир нь би энэ номын эш үзүүллэгийн үгсийг сонсдог хүн бүрт, Хэрэв хэн нэгэн эдгээр дээр нэмбэл Шүтээн түүнд энэ номд бичигдсэн гамшгуудыг нэмэх болно. | |
Reve | MonKJV | 22:19 | Мөн хэрэв хэн нэгэн энэ эш үзүүллэгийн номын үгсээс хасвал Шүтээн түүний хувийг амьдралын номоос бас ариун хотоос мөн энэ номд бичигдсэн зүйлсээс хасах болно гэдгийг гэрчилж байна. | |
Reve | MonKJV | 22:20 | Эдгээрийг гэрчлэгч нь, Үнэхээр би сааталгүй очиж байна гэж байна. Аминь. Тийм ээ, Эзэн Есүс, ирээрэй. | |