REVELATION OF JOHN
Chapter 1
Reve | MonKJV | 1:1 | Есүс Христийн илчлэлт. Үүнийг түүнд Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа харуулахын тулд өгсөн бөгөөд үүнийг элчээрээ дамжуулан илгээж, өөрийн боол Иоаннист илэрхийлсэн. | |
Reve | MonKJV | 1:3 | Энэ эш үзүүллэгийн үгсийг уншдаг нь бас сонсож улмаар үүнд бичигдсэн зүйлсийг сахидгууд нь жаргалтай. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна. | |
Reve | MonKJV | 1:4 | Иоаннисоос Азид байгаа долоон чуулганд. Та нарт энэрэл ба амар тайван нь байгаа бас байсан мөн ирэх нэгнээс болон түүний хаан суудлын өмнө байдаг долоон Сүнснээс | |
Reve | MonKJV | 1:5 | мөн итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрөгч, газрын хаадын захирагч Есүс Христээс байг. Биднийг хайрлаж улмаар өөрийнхөө цусаар биднийг гэмүүдээс маань угаасан түүнд | |
Reve | MonKJV | 1:6 | мөн биднийг Шүтээнд буюу Эцэгтээ хаад ба тахилч нар болгосон түүнд яруу алдар ба ноёрхол мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
Reve | MonKJV | 1:7 | Ажигтун, тэрбээр үүлс дунд айсуй. Тэгээд түүнийг нүд бүр түүнчлэн бас түүнийг жадалсан тэд ч харах болно. Улмаар түүнээс болоод дэлхийн бүх овог гашуудан орилно. Тийм ээ, Аминь. | |
Reve | MonKJV | 1:8 | Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл хэмээн байгаа бас байсан мөн ирэх Эзэн, Бүхнээс Аугаа Нэгэн айлдаж байна. | |
Reve | MonKJV | 1:9 | Иоаннис би бас та нарын ах дүү бөгөөд зовлон зүдүүр доторх мөн Есүс Христийн хаанчлал ба тэвчээр доторх хамтрагч бөгөөд Шүтээний үгнээс болоод бас Есүс Христийн гэрчлэлээс болоод Паатмос гэдэг арал дээр байсан юм. | |
Reve | MonKJV | 1:11 | Би бол Альфа ба Омега, эхнийх бөгөөд эцсийнх. Улмаар чи юу харж байгаагаа номонд бичээд, Ази дахь долоон чуулган болох Ээфэсос руу бас Смюрна руу бас Пээргамос руу бас Туатейра руу бас Саардейс руу бас Филадээлфеиа руу бас Лаодийкеа руу илгээ гэхийг сонсов. | |
Reve | MonKJV | 1:12 | Тэгээд надтай ярьсан дуу хоолойг би харахаар эргэсэн бөгөөд эргэхдээ долоон алтан дэнгийн суурийг харлаа. | |
Reve | MonKJV | 1:13 | Улмаар долоон дэнгийн суурин дунд хөлийн шагай хүрсэн дээл өмссөн бас цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүмүүний Хүү шиг нэгэн байв. | |
Reve | MonKJV | 1:14 | Тэгээд түүний толгой ба үс нь ноос мэт цагаан, цас мэт цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт | |
Reve | MonKJV | 1:15 | мөн хөл нь зууханд шатаагдсан мэт өнгөлөг гуультай адил бөгөөд дуу хоолой нь олон усны дуу чимээ мэт аж. | |
Reve | MonKJV | 1:16 | Мөн тэрбээр баруун гартаа долоон од барьсан бөгөөд амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан агаад царай нь чадлаараа гэрэлтэх нар мэт байлаа. | |
Reve | MonKJV | 1:17 | Тэгээд би түүнийг харах үедээ хөлд нь үхдэл мэт унав. Тэгэхэд тэрбээр баруун гараа над дээр тавиад, надад ийн хэллээ. Бүү ай. Би бол эхнийх бөгөөд эцсийнх. | |
Reve | MonKJV | 1:18 | Би бол амьд байгаа бөгөөд үхсэн байсан нэгэн. Мөн ажигтун, Би бол мөнхийн мөнхөд амьд. Аминь. Бас үхэгсдийн газрын болон үхлийн түлхүүрүүд надад бий. | |