Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 20
Reve MonKJV 20:1  Мөн нэгэн элч гартаа ёроолгүй нүхний түлхүүр болон агуу гинж барьсаар тэнгэрээс буухыг би харлаа.
Reve MonKJV 20:2  Тэгээд тэрбээр луу буюу эртний могой болох Элээ буюу Сатааныг барьж мөн түүнийг мянган жил хүлээд
Reve MonKJV 20:3  улмаар түүнийг ёроолгүй нүхэнд хаяв. Мөн мянган жил гүйцээгдтэл үндэстнүүдийг тэр дахин мэхлэхгүйн тулд түүнийг цоожилж бас дээр нь лацаджээ. Тэгээд үүний дараа тэр багахан хугацаанд суллагдах ёстой.
Reve MonKJV 20:4  Мөн би хаан суудлуудыг бас дээр нь залрагчдыг түүнчлэн тэдэнд шүүлт өгөгдсөнийг харав. Мөн Есүсийн гэрчлэлийн төлөө бас Шүтээний үгийн төлөө түүнчлэн араатанд болон түүний хөшөөнд мөргөөгүй бас өөрсдийн духан дээр болон гаран дээр тэмдгийг нь хүлээн аваагүй цаазлуулагдагсдын сэтгэлийг харлаа. Мөн тэд Христийн хамт мянган жил амьдарч бас хаанчилсан юм.
Reve MonKJV 20:5  Харин үхэгсдийн үлдсэн нь мянган жил гүйцээгдэх хүртэл амилсангүй. Энэ нь анхны босгогдолт байлаа.
Reve MonKJV 20:6  Анхны босгогдолтонд хэсэг нь байгч хүн жаргалтай бөгөөд ариун. Ийм хүний дээр хоёр дахь үхэлд эрх мэдэл байхгүй. Харин тэд Шүтээний болон Христийн тахилч нар болно бас түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.
Reve MonKJV 20:7  Улмаар мянган жил гүйцээгдэхэд Сатаан шоронгоосоо суллагдана.
Reve MonKJV 20:8  Тэгээд дэлхийн дөрвөн өнцөгт байгаа үндэстнүүдийг буюу Гоог ба Магоогийг тулаан руу цуглуулахаар мэхлэх гэж гарч явна. Тэдний тоо нь тэнгисийн элс мэт аж.
Reve MonKJV 20:9  Тэгээд тэд газрын энгээр өгсөж улмаар ариун хүмүүсийн хуаранг болон хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэгтэл Шүтээнээс тэнгэрээс гал бууж улмаар тэднийг хуу шатаалаа.
Reve MonKJV 20:10  Тэгээд тэднийг мэхэлсэн элээ нь араатан болон хуурамч эш үзүүлэгч байгаа газар болох гал ба хүхрэн нуур луу хаягдлаа. Улмаар өдөр ч, шөнө ч мөнхийн мөнхөд тамлагдах болно.
Reve MonKJV 20:11  Мөн би агуу цагаан хаан суудлыг мөн үүн дээр залрагчийг харлаа. Түүний царайнаас газар ба тэнгэр дайжжээ. Улмаар тэдэнд байх газар олдсонгүй.
Reve MonKJV 20:12  Тэгээд үхсэн бага ба их хүмүүс Шүтээний өмнө зогсож буйг би харав. Мөн номнууд дэлгэгджээ. Бас өөр нэг ном дэлгэгдсэн байсан нь амьдралынх ажээ. Улмаар үхэгсэд үйлсүүдийнхээ дагуу мөнөөх номнуудад бичигдсэн зүйлсээр шүүгдлээ.
Reve MonKJV 20:13  Мөн тэнгис өөрийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Түүнчлэн үхэл болон үхэгсдийн газар өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өглөө. Улмаар хүн бүр үйлсүүдийнхээ дагуу шүүгдэв.
Reve MonKJV 20:14  Мөн үхэл болон үхэгсдийн газар галан нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл юм.
Reve MonKJV 20:15  Тэгээд амьдралын номд бичигдсэн нь олдоогүй хэн ч бай галан нууранд хаягджээ.