REVELATION OF JOHN
Chapter 9
Reve | MonKJV | 9:1 | Тэгээд тав дахь элч бүрээдэв. Тэгэхэд тэнгэрээс нэгэн од дэлхий рүү унахыг би харсан бөгөөд түүнд ёроолгүй нүхний түлхүүр өгөгдсөн байлаа. | |
Reve | MonKJV | 9:2 | Улмаар тэрбээр ёроолгүй нүхийг нээв. Тэгэхэд нүхнээс нүсэр зуухны утаа мэт утаа гарлаа. Тэгээд нүхний утаанаас болоод нар болон агаар харанхуйлагджээ. | |
Reve | MonKJV | 9:3 | Мөн утаанаас царцаанууд газар дээр гарч ирэв. Бас тэдэнд газрын хилэнцэт хорхойнуудад байдаг хүч чадал шиг хүч чадал өгөгджээ. | |
Reve | MonKJV | 9:4 | Түүнчлэн тэдэнд газрын өвсөнд бас нэг ч ногоон зүйлд бас нэг ч модонд биш, харин зөвхөн духан дээрээ Шүтээний тамга байхгүй тийм хүмүүст хөнөөл учруул хэмээн тушаагдсан аж. | |
Reve | MonKJV | 9:5 | Мөн тэднийг алахгүй харин таван сар тамлахыг тэдэнд соёрхжээ. Тэгээд тэдний тамлалт хилэнцэт хорхой хүнийг хатгах үеийн тамлалт юм. | |
Reve | MonKJV | 9:6 | Улмаар тэр өдрүүдэд хүмүүс үхлийг эрэлхийлэх бөгөөд үүнийг олохгүй. Мөн үхэхийг хүсэх бөгөөд үхэл тэднээс дайжна. | |
Reve | MonKJV | 9:7 | Мөн царцаануудын төрх тулалдаанд бэлтгэгдсэн морьд адил бөгөөд толгой дээрээ алт шиг титэмтэй мэт байх агаад тэдний царай хүний царай шиг байлаа. | |
Reve | MonKJV | 9:9 | Түүнчлэн тэд төмрөн цээживч мэт цээживчтэй бөгөөд далавчнуудынх нь дуу чимээ тулалдаан руу давхиж буй олон морьтой тэрэгнүүдийн дуу чимээ шиг байв. | |
Reve | MonKJV | 9:10 | Мөн тэд хилэнцэт хорхой шиг сүүлтэй агаад сүүлэнд нь хатгуур байсан бөгөөд тэдний хүч чадал хүмүүст таван сар хөнөөл учруулах ажээ. | |
Reve | MonKJV | 9:11 | Мөн тэд өөрсдийнх нь дээр байх хаантай аж. Тэр нь ёроолгүй нүхний элч юм. Түүний нэрийг еврей хэлээр Аваддоон харин грек хэлээр нэрийг нь Аполлуон гэдэг. | |
Reve | MonKJV | 9:13 | Мөн зургаа дахь элч бүрээдлээ. Тэгэхэд Шүтээний өмнөх тэрхүү алтан тахилын ширээний дөрвөн эврээс нэгэн дуу хоолой | |
Reve | MonKJV | 9:14 | бүрээтэй байсан тэрхүү зургаа дахь элчид, Агуу Ефрат мөрөнд хүлэгдсэн дөрвөн элчийг сулла гэхийг би сонсов. | |
Reve | MonKJV | 9:15 | Улмаар дөрвөн элч суллагдлаа. Тэд хүмүүсийн гурав дахь хэсгийг хороох гэж тэрхүү цаг бас өдөр бас сар бас жилийн төлөө бэлтгэгджээ. | |
Reve | MonKJV | 9:16 | Мөн морьтнуудын армийн тоо хоёр зуун мянган мянга байсан бөгөөд би тэдний тоог сонссон юм. | |
Reve | MonKJV | 9:17 | Тэгээд би энэ үзэгдэлд морьдыг ийм байдалтай харлаа. Тэгэхэд үүн дээр мордогсод галан бас гүн хөх бас хүхрэн цээживчтэй байв. Морьдын толгой нь арслангийн толгой шиг байлаа. Бас тэдний амнаас гал бас утаа бас хүхэр гарав. | |
Reve | MonKJV | 9:18 | Тэдний амнаас гарсан галаар бас утаагаар бас хүхрээр, энэ гурваар хүмүүсийн гурав дахь хэсэг алагдлаа. | |
Reve | MonKJV | 9:19 | Яагаад гэвэл тэдний хүч чадал аманд нь бас сүүлэнд нь байдаг. Учир нь тэдний сүүл могой шиг бас толгойтой бөгөөд эдгээрээр тэд хөнөөл учруулдаг. | |
Reve | MonKJV | 9:20 | Тэгээд эдгээр гамшгаар алагдаагүй үлдсэн хүмүүс нь чөтгөрүүдэд түүнчлэн хардаггүй бас сонсож ч бас алхаж ч чаддаггүй алтан болон мөнгөн бас гуулин бас чулуун бас модон хиймэл дүрснүүдэд мөргөхгүй байя гэж гарынхаа үйл хэргүүдээс гэмшин эргэсэнгүй. | |