Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Reve MonKJV 12:1  Улмаар тэнгэрт агуу ер бусын зүйл үзэгдлээ. Нэгэн эмэгтэй нарыг өмссөн бөгөөд хөл доор нь сар мөн толгой дээр нь арван хоёр одон титэм байв.
Reve MonKJV 12:2  Тэгээд хэвлийдээ хүүхэдтэй тэрээр төрөлтийн өвдөлтөөс болж хашгиран улмаар төрүүлэхээр өвдлөө.
Reve MonKJV 12:3  Тэгтэл тэнгэрт өөр нэгэн ер бусын зүйл үзэгдэв. Улмаар ажигтун, долоон толгой ба арван эвэртэй мөн толгойнууд дээрээ долоон титэмтэй асар том улаан луу байлаа.
Reve MonKJV 12:4  Тэгэхэд түүний сүүл тэнгэрийн оддын гурав дахь хэсгийг хамж улмаар тэдгээрийг дэлхий рүү хаяв. Тэгээд луу хүүхдийг нь төрөнгүүт залгихын тулд төрөх гэж буй нөгөө эмэгтэйн өмнө зогслоо.
Reve MonKJV 12:5  Тэгтэл эмэгтэй нэгэн эрэгтэй хүүхэд төрүүлэв. Тэр нь бүх үндэстнийг төмөр таягаар захирах гэж буй ажээ. Улмаар хүүхэд нь Шүтээн рүү буюу түүний хаан суудал руу аваачигдав.
Reve MonKJV 12:6  Мөн эмэгтэй цөл рүү зугтлаа. Тэр тэнд Шүтээнээс бэлтгэгдсэн газартай. Энэ нь тэд түүнийг тэнд мянга хоёр зуун жаран хоног хооллохын тулд юм.
Reve MonKJV 12:7  Түүнчлэн тэнгэрт дайн болов. Михаэл болон түүний элч нар лууны эсрэг тулалджээ. Тэгэхэд луу ба түүний элч нар тулалдсан
Reve MonKJV 12:8  бөгөөд дийлсэнгүй. Бас тэдний байх газар ч цаашид тэнгэрт олдсонгүй.
Reve MonKJV 12:9  Тэгээд мөнөөх асар том луу буюу дэлхийг бүхэлд нь мэхэлдэг Элээ бас Сатаан ч гэгддэг эртний могой зайлуулагджээ. Тэрбээр дэлхий рүү зайлуулагдсан бөгөөд элч нар нь түүнтэй хамт зайлуулагдсан.
Reve MonKJV 12:10  Тэгээд тэнгэрт нэгэн чанга дуу хоолой, Эдүгээ аврал ба хүч чадал бас бидний Шүтээний хаанчлал мөн түүний Христийн эрх мэдэл ирлээ. Учир нь ахан дүүсийг маань өдөр ч бас шөнө ч бидний Шүтээний өмнө буруутгаж байсан буруутгагч доош хаягдсан.
Reve MonKJV 12:11  Мөн түүнийг тэд Хурганы цусаар бас өөрсдийн гэрчлэлийн үгээр ялан дийлсэн. Түүнчлэн тэд өөрсдийн амийг үхэлд ч хайрлаагүй.
Reve MonKJV 12:12  Тийм учраас тэнгэрүүд бас тэдгээр дотор оршигчид оо, баярлан бахд. Газрын бас тэнгисийн оршин суугчид гаслантай яа! Учир нь элээ та нар луу маш уур хилэнтэйгээр доош оччихсон байна. Яагаад гэвэл өөрт нь богино хугацаа байгааг тэр мэдэж байгаа гэхийг би сонслоо.
Reve MonKJV 12:13  Тэгээд мөнөөх луу дэлхий рүү хаягдсан гэдгээ харахдаа мөнөөх эрэгтэй хүүхдийг төрүүлсэн эмэгтэйг хавчин мөшгөв.
Reve MonKJV 12:14  Тэгэхэд эмэгтэйд агуу бүргэдийн хоёр жигүүр өгөгдлөө. Энэ нь тэрээр цөл рүү, өөрийн газар луу нисэхийн тулд юм. Тэнд тэрээр могойн царайнаас хол, үе ба үеүд бас хагас үеийн турш тэжээгдэв.
Reve MonKJV 12:15  Тэгээд могой эмэгтэйг үерт автуулахын тулд амнаасаа үер мэт усыг түүний араас гаргалаа.
Reve MonKJV 12:16  Тэгтэл газар эмэгтэйд тусалсан бөгөөд газар амаа нээж улмаар лууны амнаасаа гаргасан мөнөөх үерийг залгижээ.
Reve MonKJV 12:17  Тэгэхэд луу эмэгтэйд хилэгнэв. Улмаар Шүтээний тушаалуудыг сахидаг бас Есүс Христийн гэрчлэл байдаг эмэгтэйн үрээс үлдэгсэдтэй дайн хийхээр явлаа.