Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Reve MonKJV 3:1  Мөн Саардейс дахь чуулганы элчид бич. Шүтээний долоон Сүнс ба мөнөөх долоон од бүхий нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна. Би чиний ажлуудыг, чи амьд байгаа гэдэг нэртэй бөгөөд үхдэл мөн гэдгийг чинь мэднэ.
Reve MonKJV 3:2  Сонор сэргэг байгтун бас үхэх гэж байгаа үлдсэн зүйлсээ тэнхрүүл. Учир нь чиний ажлууд Шүтээний өмнө гүйцэлдсэнийг би олсонгүй.
Reve MonKJV 3:3  Тиймээс чи хэрхэн хүлээж авснаа бас сонссоноо санан улмаар сахиж бас гэмшин эргэгтүн. Хэрэв чи тийнхүү сонор сэргэг биш байвал би чам руу хулгайч мэт очих бөгөөд би чам руу аль цагт очихыг чи мэдэхгүй.
Reve MonKJV 3:4  Өөрсдийн хувцсыг бохиртуулаагүй тийм хэдэн нэр чамд бүр Саардейст бий. Улмаар тэд цагааны дотор надтай хамт алхах болно. Учир нь тэд зохистой.
Reve MonKJV 3:5  Ялагч ийм хүн нь цагаан хувцсаар хувцаслана. Мөн би түүний нэрийг амьдралын номноос арилгахгүй харин ч би түүний нэрийг Эцэгийнхээ өмнө бас элч нарынх нь өмнө хүлээн зөвшөөрнө.
Reve MonKJV 3:6  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Reve MonKJV 3:7  Мөн Филадээлфеиа дахь чуулганы элчид бич. Ариун, үнэн, Давийдийн түлхүүртэй, нээхэд нь хэн ч хаадаггүй мөн хаахад нь хэн ч нээдэггүй нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна.
Reve MonKJV 3:8  Би чиний ажлуудыг мэднэ. Ажигтун, би чиний өмнө нээлттэй хаалга тавьсан бөгөөд үүнийг хэн ч хааж чадахгүй. Яагаад гэвэл чи хүч чадал багатай боловч миний үгийг сахисан бас миний нэрийг үгүйсгээгүй.
Reve MonKJV 3:9  Ажигтун, өөрсдийгөө Жүүдүүд гэдэг боловч биш атлаа худал хэлдэг хүмүүсийг би Сатааны синагоги болгоно. Ажигтун, би тэднийг ирүүлж улмаар хөлийн чинь өмнө мөргүүлэн бас би чамайг хайрласан гэдгийг мэдүүлэх болно.
Reve MonKJV 3:10  Яагаад гэвэл чи миний тэвчээрийн үгийг сахисан, би ч бас чамайг шалгуурын цагаас хамгаална. Энэ нь дэлхий дээр орших хүмүүсийг сорихоор даян дэлхийд ирнэ.
Reve MonKJV 3:11  Ажигтун, би сааталгүй очиж байна. Титмийг чинь хэн ч авахгүйн тулд байгаагаа бат баримтал.
Reve MonKJV 3:12  Би ялагч нэгнийг миний Шүтээний сүм дотор багана болгоно. Тэгээд тэр цаашид хэзээ ч гадагш явахгүй. Түүнчлэн би түүн дээр миний Шүтээний нэрийг бас миний Шүтээний хот буюу миний Шүтээнээс тэнгэрээс доош буух шинэ Иерусалимын нэрийг мөн өөрийнхөө шинэ нэрийг бичих болно.
Reve MonKJV 3:13  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Reve MonKJV 3:14  Мөн Лаодийкеачуудын чуулганы элчид бич. Аминь, итгэмжит ба үнэн гэрч, Шүтээний бүтээлийн эхлэл эдгээр зүйлийг айлдаж байна.
Reve MonKJV 3:15  Би чиний ажлуудыг, чи бол хүйтэн ч биш халуун ч биш гэдгийг мэднэ. Чи хүйтэн эсвэл халуун байсан ч болоосой гэж би хүсэж байна.
Reve MonKJV 3:16  Тийнхүү чи бол бүлээн бөгөөд хүйтэн ч биш, халуун ч биш учраас би чамайг амнаасаа тургина.
Reve MonKJV 3:17  Яагаад гэвэл чи, Би баян бас баяжсан мөн юуны ч хэрэгцээ байхгүй гэж хэлдэг. Тэгээд чи хөөрхийлөлтэй бас өрөвдөлтэй бас ядуу бас сохор бас нүцгэн гэдгээ мэддэггүй.
Reve MonKJV 3:18  Баян болохын тулд галд соригдсон алтыг, хувцаслаж улмаар нүцгэн байдлын ичгүүр чинь харагдахгүйн тулд цагаан хувцсыг надаас худалдаж авахыг бас харахын тулд нүдээ нүдний тосоор тослохыг би чамд зөвлөж байна.
Reve MonKJV 3:19  Би хайрладаг болгоноо зэмлэж бас сахилгажуулдаг. Тиймээс зүтгэлтэй бай. Бас гэмшин эргэ.
Reve MonKJV 3:20  Ажигтун, би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод, үүдээ нээвэл би түүн рүү дотогш орж улмаар түүнтэй мөн тэр надтай хамт хооллох болно.
Reve MonKJV 3:21  Би ялагч нэгэнд надтай хамт миний хаан суудал дотор суух эрхийг соёрхоно. Яг л би бас ялан дийлээд, Эцэгтэйгээ хамт түүний хаан суудал дотор суусантай адил.
Reve MonKJV 3:22  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.