REVELATION OF JOHN
Chapter 6
Reve | MonKJV | 6:1 | Улмаар Хурга лацнуудын нэгийг задлах үед би харсан бөгөөд дөрвөн амьд бүтээлийн нэг нь, Ирээд, харагтун гэж аянгын дуу мэтээр хэлэхийг сонсов. | |
Reve | MonKJV | 6:2 | Тэгээд би харсан бөгөөд ажигтун, цагаан морь байлаа. Тэгэхэд үүн дээр мордсон нэгэн нум барьсан байв. Мөн түүнд титэм өгөгджээ. Улмаар тэр эзэлсээр бас эзлэхийн тулд цааш явав. | |
Reve | MonKJV | 6:3 | Мөн түүнийг хоёр дахь лацыг задлах үед хоёр дахь амьд бүтээл, Ирээд, харагтун гэхийг би сонслоо. | |
Reve | MonKJV | 6:4 | Тэгэхэд өөр улаан морь гарч ирэв. Улмаар үүн дээр мордсон түүнд дэлхийгээс энх тайвныг авах эрх мэдэл өгөгдсөн бөгөөд энэ нь хүмүүс нэг нэгнээ хөнөөхийн тулд юм. Бас түүнд агуу илд өгөгдсөн байлаа. | |
Reve | MonKJV | 6:5 | Тэгээд түүнийг гурав дахь лацыг задлах үед гурав дахь амьд бүтээл, Ирээд, харагтун гэхийг би сонсов. Гэтэл би харсан бөгөөд ажигтун, нэгэн хар морь байлаа. Улмаар үүн дээр мордсон нэгэн нь гартаа жинлүүр барьжээ. | |
Reve | MonKJV | 6:6 | Тэгээд би дөрвөн амьд бүтээлийн дундаас, Нэг динаарионд нэг хэмжүүр буудай мөн нэг динаарионд гурван хэмжүүр арвай. Тэгээд тос болон дарсыг бүү гэмтээ гэх дуу хоолойг сонслоо. | |
Reve | MonKJV | 6:7 | Мөн түүнийг дөрөв дэх лацыг задлах үед дөрөв дэх амьд бүтээлийн, Ирээд, харагтун гэх дуу хоолойг би сонсов. | |
Reve | MonKJV | 6:8 | Тэгтэл би харсан бөгөөд ажигтун, цайвар ногоон морь байлаа. Тэгээд үүн дээр мордсон түүний нэрийг Үхэл гэдэг бөгөөд Үхэгсдийн газар түүнийг дагажээ. Мөн тэдэнд дэлхийн дөрөв дэх хэсэг дээр илдээр бас өлсгөлөнгөөр бас үхлээр бас дэлхийн араатнуудаар хөнөөх эрх мэдэл өгөгдсөн байна. | |
Reve | MonKJV | 6:9 | Мөн түүнийг тав дахь лацыг задлах үед Шүтээний үгнээс болоод бас өөрсдөдөө байсан тэрхүү гэрчлэлээс болоод харгисаар алагдагсдын сэтгэлүүдийг би тахилын ширээн доор харлаа. | |
Reve | MonKJV | 6:10 | Тэгээд тэд чанга дуугаар, Ариун бас үнэн Эзэн, та хэр удаан шүүхгүй бас дэлхий дээр оршигчдоос бидний цусны өшөөг авахгүй юм бэ? гэж хашгирав. | |
Reve | MonKJV | 6:11 | Тэгэхэд тэдэнд тус бүрт нь цагаан уужнууд өгөгдсөн байлаа. Улмаар өөрсөд шиг нь алагдах ёстой тэдний хамтран үйлчлэгчдэд мөн түүнчлэн тэдний ахан дүүст энэ нь бас биелэгдтэл тэд цааш хэсэг хугацаанд амрах ёстой хэмээн тэдэнд хэлэгдэв. | |
Reve | MonKJV | 6:12 | Тэгээд түүнийг зургаа дахь лацыг задлах үед би харсан бөгөөд ажигтун, нүсэр газар хөдлөлт боллоо. Улмаар нар үсэн таар мэт хар, сар цус мэт болжээ. | |
Reve | MonKJV | 6:13 | Түүнчлэн инжрийн мод хүчит салхинд сэгсрэгдэхдээ хураагдаагүй инжрээ хаях мэт тэнгэрийн одод газар луу уналаа. | |
Reve | MonKJV | 6:14 | Бас тэнгэр хуйлагдсан ном мэт салан одов. Тэгэхэд уул болон арал бүр байрнаасаа хөдөлгөгдлөө. | |
Reve | MonKJV | 6:15 | Тэгтэл дэлхийн хаад ба ихэс дээдэс бас баячууд бас мянгатын дарга нар бас эрх мэдэлтнүүд бас боол бүр мөн чөлөөт хүн бүр өөрсдийгөө уулсын агуйнуудад болон хаднууд дунд нууж | |
Reve | MonKJV | 6:16 | улмаар уулс болон хаднуудад, Бидний дээр унаач. Тэгээд биднийг хаан суудал дээр залрагчийн нүүрнээс бас Хурганы хилэгнэлээс нуугаач. | |