Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 19
Reve MonKJV 19:1  Тэгээд эдгээр зүйлийн дараа тэнгэр дэх олон хүний нүсэр дуу хоолой, Аллилуиа. Аврал бас яруу алдар бас өргөмжлөл бас хүч чадал нь бидний Шүтээн Эзэнд.
Reve MonKJV 19:2  Учир нь түүний шүүлтүүд үнэн бас зөв шударга. Учир нь дэлхийг өөрийн садарлалаар ялзруулсан мөнөөх агуу янхныг тэр шүүж бас түүний гараарх өөрийн боолуудын цусны өшөөг авсан гэхийг би сонслоо.
Reve MonKJV 19:3  Улмаар тэд дахиад, Аллилуиа гэв. Ингээд түүний утаа мөнхийн мөнхөд бургиллаа.
Reve MonKJV 19:4  Тэгтэл дөрөв ба хорин ахлагч мөн дөрвөн амьд бүтээл хаан суудалд заларсан Шүтээнд унаж бас мөргөн, Аминь. Аллилуиа гэв.
Reve MonKJV 19:5  Тэгэхэд хаан суудлаас, Түүний боолууд ба түүнээс эмээгчид мөн бага ба их бүгд бидний Шүтээнийг магтагтун гэх дуу хоолой гарлаа.
Reve MonKJV 19:6  Улмаар би асар олон хүний дуу хоолой мэт мөн олон усны дуу хоолой мэт бас хүчит аянганууд мэт дуу хоолой, Аллилуиа. Яагаад гэвэл бүхнийг захирагч Эзэн Шүтээн хаанчилдаг.
Reve MonKJV 19:7  Бахдан баясаж бас баярлан хөөрч улмаар түүнд өргөмжлөлийг өргөцгөөе. Яагаад гэвэл Хурганы хурим ирлээ. Түүнчлэн түүний эхнэр өөрийгөө бэлэн болгожээ.
Reve MonKJV 19:8  Мөн түүнд цэвэр бас цагаан нарийн маалингаар хувцаслах нь соёрхогдсон аж. Учир нь нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөв байдал юм гэхийг сонслоо.
Reve MonKJV 19:9  Тэгээд тэр надад, Бичигтүн. Хурганы хуримын зоогонд дуудагдагсад жаргалтай гэв. Бас тэр надад, Эдгээр нь Шүтээний үнэн үгс юм гэлээ.
Reve MonKJV 19:10  Улмаар би түүнд мөргөхөөр хөлд нь унав. Тэгтэл тэр надад, Харагтун, битгий. Би бол чиний хамтран үйлчлэгч бөгөөд Есүсийн гэрчлэл бүхий ах дүү чинь юм. Шүтээнд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс юм гэлээ.
Reve MonKJV 19:11  Улмаар би тэнгэр нээгдсэнийг харлаа. Тэгтэл ажигтун, цагаан морь. Мөн түүн дээр мордсон нэгнийг Итгэмжит бас Үнэн гэдэг бөгөөд тэр зөв байдал дотор шүүж бас дайтдаг.
Reve MonKJV 19:12  Харин түүний нүд галын дөл мэт бөгөөд толгой дээрээ олон титэмтэй аж. Мөн өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх тийм бичигдсэн нэгэн нэр түүнд байв.
Reve MonKJV 19:13  Мөн тэрбээр цусанд дүрэгдсэн хувцас өмссөн байсан бөгөөд түүний нэрийг Шүтээний Үг гэдэг.
Reve MonKJV 19:14  Тэгэхэд цагаан ба цэвэр нарийн маалингаар хувцасласан, тэнгэр дэх армиуд түүнийг цагаан морьд дээр дагажээ.
Reve MonKJV 19:15  Мөн түүний амнаас хурц илд гарсан байгаа нь тэр үүгээр үндэстнүүдийг цохихын тулд юм. Улмаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Бас Бүхнээс Аугаа Шүтээний догшрол буюу хилэгнэлийн дарс шахагчийг тэр дэвсэлж байна.
Reve MonKJV 19:16  Түүнчлэн хувцас болон ташаан дээр нь, ХААДЫН ХААН БАС ЭЗДИЙН ЭЗЭН гэсэн нэр бичигджээ.
Reve MonKJV 19:17  Тэгээд би наран дотор зогсож буй нэгэн элчийг харлаа. Улмаар тэр чанга дуу хоолойгоор тэнгэрийн дунд нисэх бүх жигүүртэнд, Ир улмаар агуу Шүтээний зоогонд цугларагтун.
Reve MonKJV 19:18  Тэгвэл та нар хаадын махбод болон ахмадуудын махбод бас хүчирхэг хүмүүсийн махбод бас морьдын махбод бас үүн дээр мордогсдын бас чөлөөт ба боол мөн бага ба их бүгдийн махбодыг идэх болно гэж хашгирлаа.
Reve MonKJV 19:19  Тэгээд араатан мөн дэлхийн хаад бас тэдний армиуд нь мөнөөх морин дээр мордогчийн эсрэг бас түүний армийн эсрэг дайн хийхээр цугласныг би үзэв.
Reve MonKJV 19:20  Тэгтэл араатан мөн түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдлаа. Тэр нь араатны тэмдгийг хүлээн авсан бөгөөд түүний хөшөөнд мөргөсөн хүмүүсийг араатны өмнө үйлдсэн тэрхүү гайхамшгуудаараа мэхэлсэн юм. Хоёуланг нь хүхрээр шатаж буй галан нуур луу амьдаар нь хаяв.
Reve MonKJV 19:21  Улмаар үлдэгсэд нь морин дээр мордогчийн амнаас нь гарсан илдэнд хөнөөгдлөө. Тэгэхэд бүх жигүүртэн тэдний махбодоор цатгагджээ.