Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Reve MonKJV 4:1  Үүний дараа би харсан бөгөөд ажигтун, тэнгэрт нэгэн хаалга нээгдсэн байв. Тэгтэл миний анх сонссон мөнөөх бүрээн мэт дуу хоолой надтай ярьж, Наашаа гараад ир. Тэгээд үүнээс хойш болох ёстой зүйлсийг би чамд харуулъя гэлээ.
Reve MonKJV 4:2  Улмаар тэр даруй би сүнсэн дотор болов. Тэгтэл ажигтун, тэнгэрт хаан суудал засагдсан агаад хаан суудал дээр нэгэн заларчээ.
Reve MonKJV 4:3  Тэгэхэд залрагч нь хас ба мана чулуу мэт харагдаж байлаа. Түүнчлэн хаан суудлын эргэн тойронд нүднээ маргад мэт солонго байв.
Reve MonKJV 4:4  Бас мөнөөх хаан суудлын эргэн тойронд дөрөв ба хорин сэнтий байв. Тэгээд цагаан хувцсаар хувцасласан бас толгой дээрээ алтан титэмтэй дөрөв ба хорин ахлагч уг сэнтийнүүд дээр заларсан байгааг би харлаа.
Reve MonKJV 4:5  Тэгээд мөнөөх хаан суудлаас аянганууд ба цахилгаанууд бас дуу хоолойнууд гарч байв. Мөн хаан суудлын өмнө долоон галан дэнлүү асжээ. Эдгээр нь Шүтээний долоон Сүнс юм.
Reve MonKJV 4:6  Улмаар хаан суудлын өмнө болор мэт шилэн тэнгис түүнчлэн хаан суудлын голд мөн хаан суудлын эргэн тойронд урдаа болон ардаа дүүрэн нүдтэй дөрвөн амьд бүтээл байлаа.
Reve MonKJV 4:7  Тэгээд эхний амьд бүтээл нь арслантай адил мөн хоёр дахь амьд бүтээл нь тугалтай адил бас гурав дахь амьд бүтээл нь хүн шиг царайтай харин дөрөв дэх амьд бүтээл нь нисэж буй бүргэд адил аж.
Reve MonKJV 4:8  Мөн дөрвөн амьд бүтээл нь тус бүрдээ эргэн тойрон зургаан далавчтай бас дотроо дүүрэн нүдтэй. Тэгээд тэд өдөр ба шөнө амралгүйгээр, Ариун, ариун, ариун, Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн, тэр байсан бас байгаа мөн ирнэ гэх ажээ.
Reve MonKJV 4:9  Тэгээд эдгээр амьд бүтээл нь хаан суудал дээр залрагч, мөнхийн мөнхөд амьдрагч түүнд яруу алдар ба хүндэтгэл бас талархлуудыг өргөхөд
Reve MonKJV 4:10  дөрөв ба хорин ахлагч хаан суудалд залрагчийн өмнө унаж улмаар мөнхийн мөнхөд амьдрагч түүнд мөргөж мөн өөрсдийн титмийг хаан суудлын өмнө хаяад,
Reve MonKJV 4:11  Эзэн, та бол яруу алдар ба хүндэтгэл бас хүч чадлыг хүлээн авах нь зохилтой. Яагаад гэвэл та бүгдийг бүтээсэн бөгөөд таны тааллаас болоод тэд байдаг бас бүтээгдсэн гэлээ.