REVELATION OF JOHN
Chapter 16
Reve | MonKJV | 16:1 | Тэгтэл сүмээс нэгэн агуу дуу хоолой долоон элчид, Өөр өөрсдийн замаар явж, Шүтээний хилэгнэлийн хулнуудтайг дэлхий дээр асга гэхийг би сонслоо. | |
Reve | MonKJV | 16:2 | Тэгээд эхнийх нь явж улмаар хултайгаа дэлхий дээр асгалаа. Тэгэхэд араатны тэмдэгтэй мөн түүний хөшөөнд мөргөсөн хүмүүс дээр хөнөөлт бас ёрын муу идээт яр гарав. | |
Reve | MonKJV | 16:3 | Улмаар хоёр дахь элч хултайгаа тэнгис дээр асгалаа. Тэгэхэд тэнгис үхсэн хүний цус мэт болсон бөгөөд үүн дэх амьд сэтгэл болгон үхэв. | |
Reve | MonKJV | 16:4 | Тэгээд гурав дахь элч хултайгаа гол мөрөн ба уснуудын ундарганууд дээр асгасан бөгөөд эдгээр нь цус боллоо. | |
Reve | MonKJV | 16:5 | Улмаар уснуудын элч, Байгаа, байсан бас байх Эзэн минь, та ингэж шүүсэн учраас та бол зөв шударга. | |
Reve | MonKJV | 16:6 | Яагаад гэвэл тэд ариун хүмүүс болон эш үзүүлэгч нарын цусыг урсгасан. Мөн тэд хүртүүштэй учраас та тэдэнд цус уулгахаар өгсөн гэхийг би сонслоо. | |
Reve | MonKJV | 16:7 | Тэгтэл тахилын ширээнээс өөр нэгэн нь, Үнэхээр, Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн таны шүүлтүүд үнэн бөгөөд зөв шударга гэхийг би сонслоо. | |
Reve | MonKJV | 16:8 | Улмаар дөрөв дэх элч хултайгаа наран дээр асгасан бөгөөд түүнд хүмүүсийг галаар түлэх нь соёрхогджээ. | |
Reve | MonKJV | 16:9 | Тэгтэл хүмүүс их халуунд түлэгдлээ. Улмаар тэд эдгээр гамшгийн дээр эрх мэдэлтэй Шүтээний нэрийг доромжилсон бөгөөд яруу алдрыг түүнд өргөхөөр гэмшин эргэсэнгүй. | |
Reve | MonKJV | 16:10 | Түүнчлэн тав дахь элч хултайгаа араатны сэнтий дээр асгав. Тэгэхэд түүний хаанчлал түнэр харанхуй боллоо. Бас тэд өвдөлтөөсөө болоод хэлээ зажилан | |
Reve | MonKJV | 16:11 | улмаар өвдөлтүүдээсээ мөн идээт ярнуудаасаа болоод тэнгэрийн Шүтээнийг доромжилжээ. Мөн өөрсдийн үйл хэргүүдээс гэмшин эргэсэнгүй. | |
Reve | MonKJV | 16:12 | Тэгтэл зургаа дахь элч хултайгаа агуу Ефрат мөрөн дээр асгасан бөгөөд үүний ус ширгэлээ. Энэ нь дорнын хаадын зам бэлтгэгдэж болохын тулд аж. | |
Reve | MonKJV | 16:13 | Тэгээд би мөнөөх лууны амнаас бас мөнөөх араатны амнаас мөн хуурамч эш үзүүлэгчийн амнаас гарч буй мэлхий мэт гурван бузар сүнсийг харлаа. | |
Reve | MonKJV | 16:14 | Учир нь тэд бол гайхамшгууд үйлддэг чөтгөрүүдийн сүнснүүд юм. Тэд Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэний тэрхүү агуу өдрийн тулалдаанд газрын болон хамаг дэлхийн хаадыг цуглуулах гэж тэдэн рүү явлаа. | |
Reve | MonKJV | 16:15 | Ажигтун, би хулгайч мэт айсуй. Нүцгэн алхаж улмаар ичгүүрийг нь хүмүүс харахгүйн тулд сонор сэргэг нь бас өмсгөлүүдээ сахидаг нь жаргалтай. | |
Reve | MonKJV | 16:17 | Тэгэхэд долоо дахь элч хултайгаа агаарт асгалаа. Тэгтэл тэнгэрийн сүмээс, хаан суудлаас, Болчихлоо гэх агуу дуу хоолой гарав. | |
Reve | MonKJV | 16:18 | Мөн дуу хоолойнууд бас аянганууд ба цахилгаанууд гарлаа. Түүнчлэн хүн газар дээр байснаас хойш байгаагүй тийм агуу газар хөдлөлт, үнэхээр нүсэр, үнэхээр агуу газар хөдлөлт болов. | |
Reve | MonKJV | 16:19 | Тэгэхэд мөнөөх агуу хот гурван хэсэгт хуваагдсан бөгөөд үндэстнүүдийн хотууд нурлаа. Улмаар агуу Вавилоон Шүтээний өмнө дурсагдсан нь түүний хилэгнэлийн догшролын дарсны аягыг эмэгтэйд өгөхийн тулд ажээ. | |