REVELATION OF JOHN
Chapter 14
Reve | MonKJV | 14:1 | Тэгээд би харсан бөгөөд ажигтун, Сион уулан дээр Хурга зогсож байлаа. Тэгэхэд түүнтэй хамт Эцэгийнх нь нэр духан дээр нь бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн байв. | |
Reve | MonKJV | 14:2 | Улмаар би тэнгэрээс олон усны дуу хоолой мэт бас нүсэр аянгын дуу хоолой мэт дуу хоолойг сонсов. Мөн ятгаараа ятгадаж буй ятгачдын дуу хоолойг би сонслоо. | |
Reve | MonKJV | 14:3 | Тэгээд тэд хаан суудлын өмнө бас дөрвөн амьд бүтээл ба ахлагч нарын өмнө шинэ мэт дууг дуулав. Тэгэхэд уг дууг дэлхийгээс худалдан авагдсан нэг зуун дөчин дөрвөн мянгаас өөр хэн ч сурч чадсангүй. | |
Reve | MonKJV | 14:4 | Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс. Учир нь тэд онгон. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг. Шүтээнд ба Хурганд анхны үр жимс болсон тэд хүмүүсийн дундаас худалдан авагдсан. | |
Reve | MonKJV | 14:5 | Түүнчлэн тэдний амнаас ямар ч заль мэх олдсонгүй. Учир нь тэд Шүтээний хаан суудлын өмнө гэм буруугүй. | |
Reve | MonKJV | 14:6 | Тэгээд би өөр нэгэн элчийг тэнгэрийн дунд нисэхийг харлаа. Тэрбээр дэлхий дээр оршигчдод буюу үндэстэн бас овог бас хэл яриа бас ард түмэн бүрт тунхаглах мөнхийн сайн мэдээг бариад, | |
Reve | MonKJV | 14:7 | чанга дуугаар, Шүтээнээс эмээ. Мөн түүнд яруу алдрыг өргө. Яагаад гэвэл түүний шүүлтийн цаг ирчихээд байна. Тиймээс тэнгэр болон газар мөн тэнгис болон уснуудын ундаргуудыг бүтээсэн түүнд мөргөгтүн гэж байлаа. | |
Reve | MonKJV | 14:8 | Улмаар өөр нэгэн элч араас нь даган, Вавилоон нурлаа, нурлаа, тэр агуу хот. Яагаад гэвэл тэр садар самууныхаа хилэгнэлийн дарснаас бүх үндэстэнд уулгасан гэв. | |
Reve | MonKJV | 14:9 | Тэгээд гурав дахь элч тэдний араас даган чанга дуугаар, Хэрэв хэн нэг нь араатанд мөн түүний хөшөөнд мөргөж бас түүний тэмдгийг духан дээрээ эсвэл гаран дээрээ хүлээн авбал, | |
Reve | MonKJV | 14:10 | тэрбээр Шүтээний хилэгнэлийн аяга руу хольцгүй цутгагдсан түүний уур хилэнгийн дарснаас уух болно. Мөн тэр хүн ариун элч нарын өмнө бас Хурганы өмнө гал ба хүхрээр тамлагдах болно. | |
Reve | MonKJV | 14:11 | Тэгээд тэдний тамлагдалтын утаа мөнхийн мөнхөд бургилсаар байна. Түүнчлэн араатан болон түүний хөшөөнд мөргөдөг мөн түүний нэрийн тэмдгийг хүлээн авдаг хэн ч бай түүнд өдөр бас шөнө ч амралт байхгүй. | |
Reve | MonKJV | 14:12 | Үүнд л ариун хүмүүсийн тэвчээр байдаг. Шүтээний тушаалууд болон Есүсээсх энэхүү итгэлийг сахидаг тэд үүнд л байдаг. | |
Reve | MonKJV | 14:13 | Тэгтэл тэнгэрээс над руу нэгэн дуу хоолой, Бичигтүн. Одооноос Эзэн дотор үхэх үхэгсэд жаргалтай гэхийг, Сүнс, Тийм ээ, энэ нь тэд өөрсдийнхөө хөдөлмөрүүдээс амарч бас өөрсдийнх нь ажлууд араас нь дагалдахын тулд юм гэхийг би сонслоо. | |
Reve | MonKJV | 14:14 | Тэгээд би харсан бөгөөд ажигтун, нэгэн цагаан үүл байна. Тэгэхэд тэрхүү үүлэн дээр толгой дээрээ алтан титэмтэй бас гартаа хурц гар хадууртай хүмүүний Хүү мэт байдалтай нэгэн заларчээ. | |
Reve | MonKJV | 14:15 | Мөн өөр нэгэн элч сүмээс гарч ирээд, үүлэн дээр залрагч руу чанга дуугаар, Гар хадуураараа ширвэж, хураагаач. Учир нь таны хураах цаг ирлээ. Яагаад гэвэл дэлхийн ургац боловсорчихоод байна гэж хашгирлаа. | |
Reve | MonKJV | 14:16 | Тэгэхэд үүлэн дээр залрагч гар хадуураараа дэлхий дээгүүр ширвэсэн бөгөөд дэлхий хураагдлаа. | |
Reve | MonKJV | 14:17 | Улмаар тэнгэр дэх мөнөөх сүмээс өөр нэгэн элч гарч ирэв. Тэр ч бас хурц гар хадууртай байлаа. | |
Reve | MonKJV | 14:18 | Мөн галын дээрх эрх мэдэлтэй өөр нэгэн элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц гар хадууртайд чанга дуугаар, Хурц гар хадуураараа ширвэ. Тэгээд дэлхийн усан үзмийн багцуудыг цуглуул. Учир нь үүний усан үзмүүд гүйцэт боловсорсон гэж хашгирлаа. | |
Reve | MonKJV | 14:19 | Тэгтэл мөнөөх элч гар хадуураараа дэлхий рүү ширвэж улмаар дэлхийн усан үзмийг цуглуулав. Тэгээд Шүтээний хилэгнэлийн агуу дарс шахагч руу хаялаа. | |