Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Prev Up Next Toggle notes
Chapter 11
Reve MonKJV 11:1  Тэгэхэд надад таягтай адилхан зэгс өгөгдөв. Тэгтэл мөнөөх элч зогсоод хэлэхдээ, Бос. Тэгээд Шүтээний сүмийг болон тахилын ширээг мөн дотор нь мөргөгсдийг хэмж.
Reve MonKJV 11:2  Харин сүмийн гаднах талбайг үлдээ. Тэгээд үүнийг бүү хэмж. Яагаад гэвэл энэ нь Жүүд бусчуудад өгөгдсөн ба тэд ариун хотыг дөчин хоёр сар хөл дороо гишгэлнэ гэв.
Reve MonKJV 11:3  Мөн би хоёр гэрчдээ хүч чадал өгөх бөгөөд тэд таараар хувцаслаж, мянга хоёр зуун жаран өдөр эш үзүүлнэ.
Reve MonKJV 11:4  Тэд бол хоёр чидун мод бас дэлхийн Шүтээний өмнө байрлаж буй дэнгийн хоёр суурь юм.
Reve MonKJV 11:5  Түүнчлэн хэн нэгэн тэдэнд хөнөөл учруулахыг хүсвэл гал тэдний амнаас гарч улмаар дайснуудыг нь хуу шатаах бөгөөд хэн нэгэн тэдэнд хөнөөл учруулахыг хүсвэл тэрбээр тийн алагдах ёстой.
Reve MonKJV 11:6  Өөрсдийн эш үзүүллэгийн өдрүүдэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Мөн хүсэх болгондоо уснуудын дээрх эдгээрийг цус болгох бас дэлхийг бүх гай гамшгаар цохих эрх мэдэл тэдэнд бий.
Reve MonKJV 11:7  Улмаар тэднийг гэрчлэлээ дуусгах үед ёроолгүй нүхнээс гарч ирэх араатан тэдний эсрэг дайн хийнэ. Тэгээд тэднийг дийлж бас тэднийг ална.
Reve MonKJV 11:8  Тэгэхэд цогцос нь сүнслэг байдлын хувьд Соодома ба Египет хэмээн нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэнэ. Тэнд бас бидний Эзэн цовдлогдсон.
Reve MonKJV 11:9  Тэгээд ард түмэн бас овгууд бас хэл ярианууд бас үндэстнүүдийн хүмүүс тэдний цогцсыг гурав ба хагас өдөр харах агаад тэдний цогцсыг булшнуудад тавихыг зөвшөөрөхгүй.
Reve MonKJV 11:10  Улмаар дэлхий дээр оршигчид тэднээс болоод баярлан хөөрч бас цэнгэлдэн бас нэг нэгэндээ бэлэгнүүд илгээнэ. Яагаад гэвэл уг хоёр эш үзүүлэгч дэлхий дээр оршигчдыг тарчилгадаг байсан юм.
Reve MonKJV 11:11  Тэгээд гурван өдөр ба хагасын дараа Шүтээнээс амьдралын Сүнс тэдний дотор оров. Улмаар тэд хөл дээрээ босжээ. Тэгэхэд тэднийг харж байгсад дээр асар их айдас буулаа.
Reve MonKJV 11:12  Тэгээд тэд тэнгэрээс өөрсдөд нь, Наашаа гараад ир гэх агуу дуу хоолойг сонсжээ. Улмаар тэд үүлэн дунд тэнгэр өөд өгссөн бөгөөд тэднийг дайснууд нь харж байлаа.
Reve MonKJV 11:13  Улмаар тэр цагт нүсэр газар хөдлөлт болсон бөгөөд хотын арав дахь хэсэг нурав. Тэгээд газар хөдлөлтөнд долоон мянган хүн алагджээ. Түүнчлэн үлдэгсэд нь айдаст автсан байсан бөгөөд тэнгэрийн Шүтээнд яруу алдрыг өргөлөө.
Reve MonKJV 11:14  Хоёр дахь гаслан өнгөрчээ. Ажигтун, гурав дахь гаслан түргэн айсуй.
Reve MonKJV 11:15  Улмаар долоо дахь элч бүрээдлээ. Тэгэхэд тэнгэрт, Энэ дэлхийн хаанчлалууд бидний Эзэнийх буюу түүний Христийнх боллоо. Мөн тэрбээр мөнхийн мөнхөд хаанчлах болно гэх агуу дуу хоолойнууд гарлаа.
Reve MonKJV 11:16  Тэгэхэд Шүтээний өмнөх өөр өөрсдийн сэнтий дээр заларсан дөрөв ба хорин ахлагч нүүрээрээ унаж улмаар Шүтээнд мөргөөд,
Reve MonKJV 11:17  Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн минь ээ, тандаа талархъя. Та бол байгаа бас байсан мөн ирнэ. Яагаад гэвэл та агуу хүч чадлаа өөртөө аваад бас хаанчилсан.
Reve MonKJV 11:18  Мөн үндэстнүүд уурласан бөгөөд таны хилэгнэл ирлээ. Түүнчлэн шүүгдэх ёстой үхэгсдийн мөн таны боолууд болох эш үзүүлэгч нартаа бас ариун хүмүүст бас таны нэрнээс эмээдэг бага ба их хүмүүст шагнал хүртээх бас дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэв.
Reve MonKJV 11:19  Тэгээд тэнгэр дэх Шүтээний сүм нээгдсэн байсан бөгөөд сүм дотор нь түүний гэрээний авдар харагдав. Улмаар цахилгаанууд бас дуу хоолойнууд бас аянганууд бас газар хөдлөлт бас асар том мөндөр бий болжээ.