REVELATION OF JOHN
Chapter 20
Reve | MonKJV | 20:1 | Мөн нэгэн элч гартаа ёроолгүй нүхний түлхүүр болон агуу гинж барьсаар тэнгэрээс буухыг би харлаа. | |
Reve | MonKJV | 20:2 | Тэгээд тэрбээр луу буюу эртний могой болох Элээ буюу Сатааныг барьж мөн түүнийг мянган жил хүлээд | |
Reve | MonKJV | 20:3 | улмаар түүнийг ёроолгүй нүхэнд хаяв. Мөн мянган жил гүйцээгдтэл үндэстнүүдийг тэр дахин мэхлэхгүйн тулд түүнийг цоожилж бас дээр нь лацаджээ. Тэгээд үүний дараа тэр багахан хугацаанд суллагдах ёстой. | |
Reve | MonKJV | 20:4 | Мөн би хаан суудлуудыг бас дээр нь залрагчдыг түүнчлэн тэдэнд шүүлт өгөгдсөнийг харав. Мөн Есүсийн гэрчлэлийн төлөө бас Шүтээний үгийн төлөө түүнчлэн араатанд болон түүний хөшөөнд мөргөөгүй бас өөрсдийн духан дээр болон гаран дээр тэмдгийг нь хүлээн аваагүй цаазлуулагдагсдын сэтгэлийг харлаа. Мөн тэд Христийн хамт мянган жил амьдарч бас хаанчилсан юм. | |
Reve | MonKJV | 20:5 | Харин үхэгсдийн үлдсэн нь мянган жил гүйцээгдэх хүртэл амилсангүй. Энэ нь анхны босгогдолт байлаа. | |
Reve | MonKJV | 20:6 | Анхны босгогдолтонд хэсэг нь байгч хүн жаргалтай бөгөөд ариун. Ийм хүний дээр хоёр дахь үхэлд эрх мэдэл байхгүй. Харин тэд Шүтээний болон Христийн тахилч нар болно бас түүнтэй хамт мянган жил хаанчлах болно. | |
Reve | MonKJV | 20:8 | Тэгээд дэлхийн дөрвөн өнцөгт байгаа үндэстнүүдийг буюу Гоог ба Магоогийг тулаан руу цуглуулахаар мэхлэх гэж гарч явна. Тэдний тоо нь тэнгисийн элс мэт аж. | |
Reve | MonKJV | 20:9 | Тэгээд тэд газрын энгээр өгсөж улмаар ариун хүмүүсийн хуаранг болон хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэгтэл Шүтээнээс тэнгэрээс гал бууж улмаар тэднийг хуу шатаалаа. | |
Reve | MonKJV | 20:10 | Тэгээд тэднийг мэхэлсэн элээ нь араатан болон хуурамч эш үзүүлэгч байгаа газар болох гал ба хүхрэн нуур луу хаягдлаа. Улмаар өдөр ч, шөнө ч мөнхийн мөнхөд тамлагдах болно. | |
Reve | MonKJV | 20:11 | Мөн би агуу цагаан хаан суудлыг мөн үүн дээр залрагчийг харлаа. Түүний царайнаас газар ба тэнгэр дайжжээ. Улмаар тэдэнд байх газар олдсонгүй. | |
Reve | MonKJV | 20:12 | Тэгээд үхсэн бага ба их хүмүүс Шүтээний өмнө зогсож буйг би харав. Мөн номнууд дэлгэгджээ. Бас өөр нэг ном дэлгэгдсэн байсан нь амьдралынх ажээ. Улмаар үхэгсэд үйлсүүдийнхээ дагуу мөнөөх номнуудад бичигдсэн зүйлсээр шүүгдлээ. | |
Reve | MonKJV | 20:13 | Мөн тэнгис өөрийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Түүнчлэн үхэл болон үхэгсдийн газар өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өглөө. Улмаар хүн бүр үйлсүүдийнхээ дагуу шүүгдэв. | |