EPHESIANS
Chapter 3
Ephe | MonKJV | 3:1 | Энэ шалтгааны улмаас Паулос би Жүүд бусчууд та нарын төлөөх Есүс Христийн хоригдол байгаа юм. | |
Ephe | MonKJV | 3:3 | тэрбээр нууцыг илчлэлтээр надад хэрхэн мэдүүлснийг (өмнө нь би хэдэн үгээр бичсэнчлэн, | |
Ephe | MonKJV | 3:5 | тэрхүү нууц нь түүний ариун төлөөлөгчид болон эш үзүүлэгчдэд эдүгээ Сүнсээр илчлэгдээд байгаа шигээ хүмүүний хөвгүүдэд өөр цаг үед мэдэгдээгүй байсныг, | |
Ephe | MonKJV | 3:6 | энэ нь Жүүд бусчууд сайн мэдээгээр дамжуулан хамтран өвлөгчид бас адил биеийнх бас Христ дэх түүний амлалтыг хүртэлцэгчид болохын тулд гэдгийг, | |
Ephe | MonKJV | 3:7 | түүний хүч чадлын үр нөлөөтэй ажиллагаагаар надад өгөгдсөн Шүтээний энэрлийн бэлгийн дагуу сайн мэдээгээр би үйлчлэгч болгогдсон гэдгийг та нар сонссон. | |
Ephe | MonKJV | 3:8 | Бүх ариун хүмүүсийн хамгийн өчүүхнээс ч өчүүхэн надад энэ энэрэл өгөгдсөн. Энэ нь би Христийн тайлагдашгүй баялгуудыг Жүүд бусчуудын дунд тунхаглахын тулд, | |
Ephe | MonKJV | 3:9 | мөн Есүс Христээр бүх зүйлийг бүтээлгэсэн Шүтээн дотор дэлхийн эхлэлээс нууцлагдсан байсан нууцын нөхөрлөл нь юу болохыг бүх хүнд харуулахын тулд юм. | |
Ephe | MonKJV | 3:10 | Энэ нь Шүтээний мэргэн ухааны олон хэлбэрийг эдүгээ чуулганаар дамжуулан тэнгэрийн газруудад буй захиргаанууд ба эрх мэдлүүдэд, | |
Ephe | MonKJV | 3:11 | бидний Эзэн Христ Есүсийн дотор түүний гүйцэтгэсэн тэрхүү мөнхийн зорилгын дагуу мэдүүлэхийн тулд байв. | |
Ephe | MonKJV | 3:12 | Есүст итгэх итгэлээр дамжуулан түүн дотор бидэнд зоригтой байдал бас бат итгэлтэйгээр нэвтрэх эрх бий. | |
Ephe | MonKJV | 3:13 | Тиймээс та нарын яруу алдар болдог та нарын төлөөх миний зовлонгуудад та нар цуцахгүй байгаасай гэж би хүсэж байна. | |
Ephe | MonKJV | 3:16 | түүний Сүнсээр дамжин хүч чадлаар дотоод хүн дотроо хүчирхэгжихийг чинь тэр та нарт яруу алдрынхаа баялгуудын дагуу соёрхоосой, | |
Ephe | MonKJV | 3:17 | Христ та нарын зүрх сэтгэл дотор итгэлээр оршоосой, та нар хайр дотор үндэслэгдсэн бас суулгагдсан байгаасай, | |
Ephe | MonKJV | 3:18 | өргөн нь, урт нь, гүнзгий нь, өндөр нь юу болохыг та нар бүх ариун хүмүүсийн хамт ойлгож чадаасай, | |
Ephe | MonKJV | 3:19 | мөн мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдээсэй, та нар Шүтээний бүх дүүрэн байдлаар дүүргэгдээсэй гэсэндээ юм. | |
Ephe | MonKJV | 3:20 | Эдүгээ бидний гуйх эсвэл бодох бүх зүйлээс дээгүүр, бидний дотор ажилладаг хүч чадлын дагуу хэмжээлшгүй бялхснаар хийх чадвартай | |